Wednesday, December 2, 2009

Эрүүл арьстай байх энгийн арга

Хүн бүхэн сайхан биш юм аа гэхэд эрүүл арьстай байх ёстой. Зургаа засч суухгүйн тулд дараах зөвлөгөөг мөрдөөрэй.
Хэрэглэгдэх зүйлс:
* Цэвэрлэгч
* Чийгшүүлэгч
* Гүн цэвэрлэгч скраб
* Тоник
Эхний алхам
Хэрэв та загвар өмсөгч нэртэй одод шиг харагдахыг хүсдэг бол тэдний арчилгааны аргад суралцаарай. Гэхдээ одод хүртэл Photoshop программаар зургаа засуулдгийг санаж бүхнийг төгс байлгах гэж улайрах хэрэггүй. Доорхи энгийн аргуудыг хэрэглэснээр та зургаа засаж суух шаардлагагүй болно.
Хоёр дахь алхам
Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохоосоо өмнө арьсаа тодорхойлох хэрэгтэй.
Гурав дахь алхам
Ингээд арьсаа өглөө, оройд /унтахын өмнө/ цэвэрлэж, хамгаална. Зөвхөн тууштай арчилгаа л арьсыг тань өнгөлөг болгодгийг мартаж болохгүй.
Дөрөв дэх алхам
Будаг, бохирдлыг бүрэн цэвэрлэсэн эсэхээ сайтар нягтал. Сайн цэвэрлэгч ашиглан арьсны бохирдлын массаж хийх маягаар цэвэрлэдэг. Эцэст нь юу ч үлдээхгүйн тулд заавал усаар зайлаарай.
Тав дахь алхам
Тоникийг байнга хэрэглэх шаардлагагүй ч тослог болон холимог арьстнуудад хэрэг болдог. Учир нь тоник нь тослог хэсгийн өнгийг тэнцвэржүүлж, нүхийг агшаадаг. Арьсаа сайтар цэвэрлэсний дараа тоникоо түрхдэг.
Зургаа дахь алхам
Скраб нь арьсны үхэжсэн давхаргыг арилгаснаар зөөлөн, уян хатан болгодог. Тиймээс долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэх шаардлагатай. Харин скрабаа өөрийн арьсанд тохируулан, арьсыг тань цочроохгүй байхаар сонгоорой.
Долоо дахь алхам
Чийгшүүлэгч арьсыг зөөллөж, залуу болгодог. Арьсаа чийгшүүлэх нь хуурайшилтаас хамгаалахаас гадна үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Учир нь хуурайшсан арьс эмзэг болж, нугалаа үүсэх нь амархан. Энэ нь аажимдаа үрчлээ болон тогтдог аж. Түүнээс гадна SPF агуулсан чийгшүүлэгч хэрэглэснээр нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалдаг.
Найм дахь алхам
Аминдэмүүд таны биеийн төдийгүй арьсны эрүүл байдлыг хангадаг. Загвар өмсөгчид хоол ундаа чухалчлан анхаардагийн учир нь энэ. Тиймээс аминдэмээр баялаг жимс жимсгэнэ, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй.
Ес дэх алхам
Арьсаа эрүүл болгох хамгийн оновчтой арга бол ус уух. Кофе, ундаа, пивоноос түр татгалзаж усыг түлхүү хэрэглээд үзээрэй. Тэр дороо л үр дүн нь ажиглагдах болно. Ус амны цангаа тайлаад зогсохгүй арьсны чийглэг байдлыг тэнцвэржүүлж, өнгөлөг болгодог. Машиндаа, ажлынхаа ширээн дээр гээд бүхий л газруудад савтай ус тавьчихад гэмгүй.
Зөвлөгөө БА Анхааруулга
* Загвар өмсөгчид ч төгс сайхан арьстай байж чаддаггүй тул өөрийгөө хараад гутрах хэрэггүй. Тэдний зураг бүр дээр өнгөлөг арьстай гардагийн нууц нь ердөө л “Photoshop”.
* Хэрэв та арьс арчилгааны ямар бүтээгдэхүүн сонгохоо мэдэхгүй байвал мэргэжлийн гоо сайханчид ханд.
* Сайхан арьстай болоход ямар ч нууц байхгүй. Сайн арчилгаа, зөв бүтээгдэхүүн, хооллолт, хамгийн гол нь зорьсноо хэрэгжүүлэх!
* Хэрэв та арьс арчилгааны аргаа өөрчлөх гэж байгаа бол үр дүн нь нэг шөнийн дотор мэдрэгддэггүйг санаарай. Хэдэн долоо хоног, бүр хэдэн сарын дараа ажиглагдах явдал ч байдаг.

No comments:

Post a Comment