Thursday, December 3, 2009

Тамхи таны дайсан.

Охид, бүсгүйчүүдийн ихэнх нь өөрсдийгөө сайхан, дэгжин харагдана гэж бодон тамхи татаж эхэлдэг. Сүмбэн цагаан хуруунд нарийхан янжуур хавчуулан донжтой нь аргагүй утаагий нь гаргах нь хэн нэгэнд чамин харагдаж болох л юм.

Yнэн хэрэгтээ тамхи татсанаар тэдний ам, амьсгал, үс хувцаснаас өмхий үнэр ханхална. Хэрэв залуу бүсгүй та гоо сайхандаа анхаардаг, арчилж торддог бол тамхи таны номер нэг дайсан болно. Учир нь тамхи татдаг эмэгтэй гоо сайхны үнэтэй чанартай барааг тонн тонноор нь хэрэглээд ч тус болох нь бага. Тамхи татдаг эмэгтэй хүний нүүр үрчлээ ихтэй, элдэв толбо нөлөөтэй, батганд идэгдсэн үлбэгэр байх нь элбэг. Тамхины хор уршиг зөвхөн гоо сайханд ч халтай биш. Залуу насанд тамхиар, моодорхож байсан эмэгтэйчүүд ясны сийрэгжилт өвчнөөр гуч гараад өвчлөх нь эрс нэмэгддэг. Учир нь тамхидалт нь эмэгтэй хүний бодисын болилцоонд өөрчлөлт өгснөөр ясанд үйлчилж, ясны сийрэгжилт өвчнийг үүсгэнэ. Ийнхүү тамхинаас гаргах нь хэцүү ч хаяж чадсанаар өөрийн эрүүл мэндэд чухал олон ашиг тусыг мэдрэх болно. Хамгийн гол нь бүх зүйл өөрөөс чинь шалтгаална.

No comments:

Post a Comment