Thursday, December 3, 2009

Хариутай бол бариутай

Эхнэр нь гал тогоондоо өндөг шараад тун завгүй байх үед нөхөр нь гаднаас орж ирээд шуудхан л дуугаа өндөрсгөн хашгирч эхэлж гэнэ.

“Болгоомжтой! Хөөе, болгоомжтой гэж байна! Дахиад жаахан тос хийгээч! Эргүүл! Хурдан эргүүлээч! Одоо дахиад жаахан тос хий! Наадуул чинь одоохон наалдлаа! Түргэлээч! Юугаа хүлээгээд байгаа юм бэ? Чи чинь сохор юм уу? Би хийх үү? Би чамайг бодвол хамаагүй дээр хийх юм байна! Эргүүлээч ээ! Хурдхан хийгээч! Наад тос чинь асгарлаа! Жаахан давс хий! Давсаа яасан бэ?” гээд зандарч гарав.
Тэгтэл эхнэр нь тэссэнгүй уурлаж эхлэв. Тэгээд, “Чи чинь өнөөдөр яачихаа вэ? Юу гэж хашгичиж, зандчаад байгаан бэ? Би насаараа л өндөг шарж байна. Чи арай намайг өндөг шарахыг мэддэггүй гэж бодсон юм биш биз дээ?” хэмээн уурлав.
Тэгсэн нөхөр нь маш тайвнаар, “Чи намайг машин жолоодож байхад хажууд суучихаад надтай иймэрхүү аясаар ярихад чинь надад ямар сэтгэгдэл төрдөг болохыг л харуулах гэсэн юм шүү дээ!” гэжээ.

No comments:

Post a Comment