Thursday, October 22, 2009
Эрдэмтэд эмэнтэй хүний хамгийн аз жаргалтай үеийг тодорхойлжээ


Харин энэхvv аз жаргал нь тийм ч удаан vргэлжилдэггvй байна. 30 нас хvрмэгцээ эмэгтэй хvн болгон анхны vрчлээс болон цагаан vс зэрэгт санаа нь зовниж эхэлдэг байна. Харин 30 хvрмэгцээ өөрийн гоо сайхан болон итгэл найдварыг алдаж болохгvй гэж мэргэжилтнvvд зөвлөж байна. Өөртөө бага зэрэг цаг зав гаргаад өөрийгөө дахин залуу мэт болгож болно.
Утасны дугаар юу илтгэдэг вэ?
![]() Утасны дугаарын тооны утга учрыг тодорхойлохын тулд дараах тооцоог зайлшгүй хийх хэрэгтэй. |
Дэлхийн хамгийн намхан хүн

Єнгєрсєн жил дэлхийн хамгийн жижиг хvн гэсэн тодотголоор Гиннесийн номонд бvртгэгдсэн He Pingping дэлхийн хамгийн єндєр хvн хэмээгдэж байсан Robert Pershing Wadlow-ын Японы Гиннесийн музейд хадгалагдаж байгаа гутлыг ємсєж vзэхээр Япон улсад айлчилжээ. 73 см єндєртэй энэхvv "бяцхан" хvн 1988 оны 7-р сард Євєрмонголын Єєртєє Засах Орны Wulanchabu хотын нэгэн айлын гурав дахь хvv болон мэндэлсэн бєгєєд тvvний хоёр эгч нь хэвийн єсєлттэй юм байна. Pingping-гийн эцэг нь хvvгийнхээ талаар "Хvv маань тєрєхдєє гарын алга шиг л жаахан байсан" хэмээн єгvvлжээ.
Дэлхийн хамгийн нууцлага 9 газар

Хамгийн гоёмсог 10 мөнгө

Lindsey Lohan-гий 3 наснаасаа эхэлсэн дуулиант амьдрал
![]() |
Имиж дотоод сэтгэлийг ч илэрхийлдэг
Xүмүүс энэ үгийг ямар нэгэн орчуулгагүйгээр тодорхой хэмжээнд ойлгодог болжээ. Түүгээр ч барахгүй олны өмнө ил байдаг урлаг, спорт, улстөрчдийн тухай болон имижийнх нь талаар ам уралдан яриах дуртай. Чухамдаа имиж гэж юу болох, дэлхий нийтэд имиж нь хүний амьдралд хэр нөлөөлөл үзүүлдэг талаар уншигч та бүхэндээ хүргэе.
Имиж гэж юу вэ
Xүмүүс энэ үгийг ямар нэгэн орчуулгагүйгээр тодорхой хэмжээнд ойлгодог болжээ. Түүгээр ч барахгүй олны өмнө ил байдаг урлаг, спорт, улстөрчдийн тухай болон имижийнх нь талаар ам уралдан яриах дуртай.
Сайхан эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлдэг юм бол?
Тус сургуулийн эрдэмтэд эрэгтэй хүний хувьд сайхан муухайг нь ялгах шалгуурыг аль хэдийн хийсэн гэжээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд ингэж ялгах нь маш асуудалтай байгаа юм байна.
Баяжих ухаан буюу дуслыг хураавал далай
Бүх эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгах гэж чадлынхаа хэрээр зүтгэдэг. Харин хүүхэд тань хэчнээн ухаантай, боловсролтой байлаа ч гэсэн амьдрал дээр “санхүүгийн шалгалтандаа” унавал сайн сайхан амьдралыг зөвхөн мөрөөдөх болно.
Учир нь мөнгөний асуудлаа шийдсэн хүн амьдралынхаа сонголтыг мөнгөнөөс хамаарах дарамтгүйгээр хийдэг. Тиймээс үр хүүхэд тань нас бие гүйцсэн хойноо санхүүгийн асуудлаа шийдвэрлэх гэж цаг алдаж, зовж байхыг харахыг хүсэхгүй байгаа бол та анхаарлаа хандуулна уу.
Хуримтлалын гайхамшиг
“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” хэмээх номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан нэгэн түүхийг өгүүлжээ. “…Танил маань долоон настай охиндоо 10 ам.доллар өгөөд аав нь чамд нэг зүйлийг үзүүлье гээд ядуусын хороололд дагуулан очжээ. Тэр хавиар нэлээд явж, бүр хоолны газраар нь хүртэл оржээ. Эцэст нь аав нь охиндоо “Эдгээр хүмүүсийг чиний насан дээр байхад эцэг эх нь мөн л 10 ам.доллар өгсөн. Гэвч тэд тэр дор нь л чихэр жимс аваад идчихсэн. Хүн мөнх эцэг эхтэйгээ амьдрахгүй. Хэзээ нэгэн цагт бие дааж амьдрах болно. Харин чи сайхан амьдрахыг хүсч байвал олдсон мөнгөө хадгалж сурах хэрэгтэй” гээд хуримтлалын төлөвлөгөө гаргаж өгчээ. Охин тэдгээр ядуусын нэг болохыг хүсээгүй тул өөртөө мөнгөн хуримтлал бий болгож, насанд хүрэхдээ зуун мянга гаруй ам.доллартой болсон байжээ…”
Та хэд наслахаа мэдмээр байна уу?
Таны хэдэн настай байх нь хамаагүй. 20 ч юм уу 50 настай ч байж болно. Гол нь эртхэн муу зуршлаасаа салах нь чухал.
Ингээд 72-ын тоог авъя. Доорх асуултуудад хариулж авсан оноог тань энэ тоон дээр нэмэх эсвэл хасах үйлдлийг хийснээр таны хэд наслахыг тогтоож болно.
Эрэгтэйчүүд 72-оос 3-ын тоог хасна. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 7 жилээр илүү насалдаг учраас 72 дээр 4-ийн тоог нэмнэ. Ингэснээр эрчүүдийн дундаж наслалт 69, харин эмэгтэйчүүдийнх 76 гарна.
- Та нэг сая гаруй оршин суугчидтай хотод амьдардаг бол дундаж наслалтаас 2 жилийг хасна.
- 10 мянган хүнээс илүүгүй хүн амтай сууринд амьдардаг бол 2 жилийг нэмнэ.
- Та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол 3 жилийг хасна, харин биеийн хүчний хөдөлмөр хийдэг бол 3 жилийг нэмнэ.
Дэлхийн хамгийн “хачирхалтай” 10 мэргэжил
- Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.
- Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.
- Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.
- Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.
- “LEGOLAND” компанид (Калифорни) “Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал байдаг юм байна. Барилгачнаас эхлээд эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.
- Хельсинкэд “Машинаа караокегаар тоноглосон таксины жолооч” нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.
- Цюрихийн нисэх онгоцны буудал дээр “Анчид” ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.
Хайрын есөн төрөл
Yүнд:
1. Харилцан итгэлцэж, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх, дэмжихийг багтаасан «Насанд хүрэгчдийн (гүйцэд боловсорсон) хайр».
2. Хосууд сохор тачаалалд бүрэн автсан байдаг хайр- «Дурлалын бурханы сум».
3. Холливудын олон кинон дээр гардаг шиг хүн түр зуурын таашаал авахыг голлодог гедонист дурлал.
4. Хайрыг хоёр хүний хоорондох харьцаа гэж үзэх буюу романтик байр суурьнаас хайр дурлалд хандах.
5. Харьцаагаа үргэлжлүүлсэн хэвээр байхын тулд хүмүүс байнга өөрийгөө хөгжүүлж, тэвчээр гаргаж, харилцан буулт хийх ёстой гэж үздэг бодит байдлын /өндөр шаардлагын/ хайр.
6. Сэтгэл хөдөлгөсөн адал явдал хэлбэртэй дурлал.
Хувцас бурхан бие чөтгөр
Өө сөвгүй, гуалиг сайхан харагдая гэвэл хувцсаа зөв сонго. "Бие чөтгөр хувцас бурхан" гэдэг биз дээ. Тиймээс юуны түрүүнд биеийн зохистой харьцаагаа тодруулан харуулахыг хичээ. Тухайлбал, хэт өргөн эсвэл хавчиг цээж, том жижиг хөх, нарийн өргөн бэлхүүс, богино урт хөл, нарийн шилбэ, бүдүүн махлаг гуя энэ бүгдийг тэнцүүлэхэд зөв хувцаслалт л тусална. Үүний тулд та өнгө, хийц, жижиг гоёлтой нөхөрлөх хэрэгтэй.


Том мөр, өргөн цээжтэй бол
Ийм галбиртай бол бариу өмд, бариу банзал огтхон ч зохихгүй. Бас өргөн ханцуйтай цамц улам өргөн харагдуулах тул өмсөх хэрэггүй.
Харин "реглан" (шувтан) оёдолтой, V хэлбэрийн задгай энгэртэй зөөлөн материалаар хийсэн цамц, даашинз хамгийн зөв сонголт болно. Мөн хүзүүний урт зүүлт, ороолт таны өргөн мөр, цээжийг нууж өгнө.
Хавчиг цээжтэй бол
Энэ тохиолдолд өргөн ханцуйтай, энгийн оёдолтой, хөндлөн хээ, тод өнгийн хээ зураас бүхий цамц тохиромжтой. Харин өргөн моодний өмд, банзал өмсөх хэрэггүй шүү.
Загварын ертөнцийн хамгийн “Содон шийдэлтэй” 10 гутал
1. “Сандлан өсгийт сандаал”
Орчин үеийн өндөр сандал хэлбэрээр урласан энэхүү сандлан өсгийт гутал нь 6 инч буюу 15.24 см өндөртэй ажээ.
2. “Савран гутал”
Махчин шувууны савраар урласан дээрх гутал нь готик загвар сонирхдог хүмүүст илүүтэй тохирох болов уу.
3. “Лонхны бөглөө сугалагч”-аар урласан өсгийтэй гутал
Өсгийгүйгээр нь харвал тийм ч содон шийдэлтэй гутал гэж хэлэхээргүй уг гутал нь хувцас загвар сонирхогчдын шуналыг ихээхэн хөдөлгөөд байгаа гэнэ. Харамсалтай нь явахад тийм ч амаргүй энэхүү гутлыг мэргэжлийн акробатчид өмсөх нь илүү тохиромжтой юм байна.
4. “Картон цаасаар хийсэн гутал”
2009.04.18нд АНУ-ын алдарт уран бүтээлч Майк Лийвит картон цаасаар урласан өөрийн гутлын шоуг Нью Йоркт зохион байгуулжээ. Түүний урласан бүтээлүүд энгийн бөгөөд чамин хийцтэйн дээр гол онцлог нь картон цаасаар хэрхэн гайхалтай бүтээлийг туурвисанд оршиж байлаа.
5. Дэлхийн хамгийн аюултай гутал гэгдэх “Тарантула аалзтай гутал”
1970-аад оны үед зохион бүтээж байсан “Алтан загастай гутал”-наас хойш загварын ертөнцөд шинэ эргэлтийг хийсэн энэхүү гутлыг дэлхийн хамгийн аюултай гутланд тооцдог гэнэ. Хэт өндөр өсгийтэй учраас шагайгаа гэмтээх магадлалтайн дээр “амьд аалзтай” гэдгээрээ олныг ихэд сэрдхийлгэдэг бололтой.
6. “Gameboy”-той гутал
Тоглоом сонирхогчдод зориулсан гутал яагаад байж болохгүй гэж? Тоглоомоо гуталнаасаа салгаад тоглож ч бас гутландаа чимэг болгон шигтгээд ч авч явж болох сонирхолтой шийдлээр бүтээгдсэн гутлыг танилцуулж байна.
7. “Hot Wheels” хэмээх дугуйт гутал
Роналдо Фрагогийн зохион бүтээсэн энэхүү гутал хүүхдэд зориулан гаргаж байсан анхны гуталны загваруудаас хойш эхчүүдэд, ээжүүдэд зориулан бүтээгдсэн энэ төрлийн эхний гутал ажээ. Дугуй нь жинхэнэ биш ч гэсэн тэрүүхэндээ л гэхэд “хөөрхөөн” загварыг бий болгож чадсан гэж үнэлэгджээ.
8. Хамгийн сэтгэл зовоосон гутал гэгдэх “Хархаар хийсэн гутал”
Хархаар хийсэн энэхүү гутлыг гадуур өмсөөд явж байна гэж төсөөл дөө? Хэний ч санаанд багтахааргүй, айдас төрүүлсэн бас өрөвдмөөр ч юм шиг энэ гутлыг Халловийний баярын үдэшлэгт өмсөх нь илүү тохиромжтой ажээ.
9. “Цэцэрлэгт хүрээлэнтэй гутал”
Морь, мод, банз, өвс зэргийг шигтгэн урласан урлагийн хосгүй энэ бүтээлийг ан амьтанд хайртай эсвэл онгон байгалийг бишрэн шүтэгч хэн нэгэнд бус гагцхүү танд зориулан бүтээжээ. Энэхүү гутал нь загварын ертөнцийн бас нэгэн онцгой бүтээл болж чаджээ.
10. “Өмдөн гутал”
Өмд ч юм шиг, гутал ч юм шиг энэ гутал танд хэр санагдаж байна? Дарил Ван Ваувийн урласан энэхүү өмдөн гутал нь алдарт “Конверс”-ийн загварын шинэ хандлагыг тодорхойлох сурагтай.
Хэрхэн ухаалаг бөгөөд хурдан сэтгэдэг болох вэ?
Ямар ч мэргэжлийн хүнд сэтгэн бодох чадвар заавал хэрэгтэй байдаг. Гэхдээ сэтгэх чадварын түвшин мэргэжил тус бүрт өөр өөр байна. Ер нь хүн өөрийнхөө сэтгэхүйг яаж хөгжүүлж болох вэ? Яаж ухаалаг хурдан сэтгэдэг болох вэ? Дараах зөвлөмжүүдийг туршаад үзэхийг зөвлөе.
- Хамгийн түгээмэл зарчим бол: “Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсч, тайван хариулж сур. Ярих хэлэх зүйлгүй бол заавал ярихын хэрэггүй” гэдэг.
- Мэдлэг болон үйлдлийн нэгдлийг ухаан тодорхойлж байдаг. Оюуны хөдөлмөр хийхгүйгээр сэтгэх, хүч гаргахгүйгээр мэдлэг олж авах боломжгүйтэй адил мэдлэггүйгээр сэтгэхүй ч бас хөгжиж чадахгүй. Сэтгэхүйгээ хөгжүүлнэ гэдэг нь өөрийнхөө ухааныг мэдлэгээр дүүргэнэ гэсэн үг юм. Мэдлэгийн эх булагт сургууль, ном, сэтгүүл, радио, зурагт зэрэг олон зүйл багтана. Эдгээрээс бид хүрээлэн буй орчны юмс үзэгдлүүд, хүний үйл ажиллагааны олон талтай танилцаж, энэ тухай зохих мэдлэг олж авдаг.
- Сэтгэхүй юун түрүүнд асуултаас эхэлдэг. Хүн төрөлхтөний олонх нээлт “яагаад?”, “яаж?” гэсэн асуултуудын дүнд бий болсон гэж үзэж болно. Өөрт учирч буй үйл явдал, үзэгдлийн мөн чанарыг танихын тулд асуулт тавьж сур. Тэгээд түүндээ өгөх хариултыг дандаа хайж, эрэлхийлж бай. Нэгэн хэв маягийн бэлэн шийдвэрээр хэрэгжүүлж үр дүнд хүрч чадахгүй болсон үед сэтгэхүй идэвхиждэг. Иймд аливаа юмс, үзэгдлийг тал бүрээс нь авч үзэх, ердийн юмнаас шинийг олж харах зэрэг чадварыг өөртөө төлөвшүүлэх нь сэтгэхүйг хөгжүүлэхэд тун чухал юм.
- Юмс үзэгдлийн нийтлэг, илэрхий шинж тэмдгүүдийг олж ажиглах чадвар нь хүний ой ухааны нийтлэг илрэл юм. Гэхдээ нэг хүний ажигласан зүйлийг нөгөө хүн тэр бүрий яг адилхан олж хардаггүй. Ажиглаж буй зүйлийнхээ аль болох олон шинж тэмдгийг олон талаас нь олж харан таниж чадаж буй хүний сэтгэхүй төдий чинээ боловсронгуй, төгс төгөлдөр, уян хатан байдаг. Сэтгэх, логик чанарын бодлого сорилт, бодох зэрэг тоглоомоор дээрх чадварыг хөгжүүлж болно.
- Ач холбогдол, утгаараа ойролцоо ойлголтуудыг харьцуулж сурах нь сэтгэхүйг хөгжүүлэх бас нэг арга юм.
- Сэтгэл ба хэл, сэтгэхүй ба ярих чадвар нь хоорондоо салшгүй уялдаатай. Ямар ч санаа бодлыг үгээр хэлж, тайлбарлах замаар сэтгэхүйгээ хөгжүүлж болно. Гэхдээ үгээр илэрхийлэхдээ товч тодорхой өгүүлэх, илэрхийлэх чадварт суралц.
- Бичгийн хэлийг /зохион бичлэг, захидал бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх г.м./ идэвхтэй ашиглах нь сэтгэхүйг хөгжүүлэхэд бас тустай.
- Уншсанаа чөлөөтэй ярих, маргаан хэлэлцүүлэгт оролцох, стандарт бус бүтээлч, сонин хачин асуултуудад оновчтой хариулан шийдэх зэрэг нь сэтгэхүйг хөгжүүлэх нэг гол нөхцлийг бүрдүүлдэг. Ер нь хүний үйл ажиллагаанаас хамгийн хүнд нь сэтгэхүйн үйл ажиллагаа байдаг. Иймд сэтгэх үйлдлийг хийхэд хувийн зохион байгуулалт, анхаарал, ой тогтоолт, ажигч гярхай байдал, ажлын чадвар зэрэг олон зүйл шаардагддаг.
Дэлхийн хамгийн “Секси” 10 эмэгтэй
Саяхан “Эф-Эйч-Эм” (FHM буюу Fashion For Him) сэтгүүлээс жил бүр уншигчдынхаа дунд явуулдаг “Дэлхийн хамгийн “Секси” 100 эмэгтэй”-г тодруулах ээлжит санал асуулгаа амжилттай явуулж, дүгнэжээ. Ингээд эдгээр дэлхийн хамгийн “Секси” 100 эмэгтэйн “Топ-10”-т орсон бүсгүйчүүдийг толилуулж байна.
10. Freida Pinto
1984.10.18нд Энэтхэгт төрсөн мэргэжлийн загвар өмсөгч, жүжигчин бүсгүй маань №10 “Секси” нэгнээр тодорчээ. Түүнийг 2008 оны дэлгэцийн бүтээл “Slumdog Millionaire” киноны Латика хэмээх дүрээр нь сайн мэдэх болов уу. Дашрамд сонирхуулахад тус кино 2009 оны “Academy Awards”-ын шагналт кино төдийгүй авъяаслаг жүжигчин бүсгүй маань Латика хэмээх дүрээрээ “Шилдэг туслах дүр”-ийн номинацид нэр дэвшиж байжээ.
9. Anna Friel
“Чарлигийн сахиусан тэнгэрүүд” хэмээх уран бүтээлээрээ олноо танигдсан Английн алдарт жүжигчин Anna Louis Friel №9 дэхь “Секси” эмэгтэйгээр тодорчээ.
8. Kristin Kreuk
Kristin Laura Kreuk хэмээх Канадын жүжигчин эмэгтэй дэлхийн хамгийн “Секси” 100 эмэгтэйн найм дугаарт бичигджээ. Тэрээр 2009 оны 2 сард нээлтээ хийсэн “Гудамжны Зодоонч” тоглоомын цувралаар сэдэвлэн хийгдсэн “Чун-лигийн домог” УСК тогложээ.
7. Elisha Cuthbert
Дэлхийн хамгийн “Секси” Топ-10 эмэгтэйн долоо дугаарт Канадын жүжигчин Elisha Ann Cuthbert оржээ. 1996 оноос уран бүтээлээ туурвиж байгаа тэрээр 1982.11.30нд төржээ.
6. Adriana Lima
№6-д гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Л`Ореал Групийн эрхлэн гаргадаг “Maybelline” гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны төлөөлөгч, алдарт Викториа`с Сикритийн “Сахиусан тэнгэр”, Бразилийн алдарт загвар өмсөгч Adriana Francesca Lima оржээ.
5. Keeley Hazell
Тэрээр 1986.9.18нд Англид төрсөн бөгөөд “The Sun” сэтгүүлээс эрхлэн явуулдаг “Page Three”-ийн Гламур модель ажээ. Түүнчлэн 2009 оны Топ-99 хамгийн “Хүсэмжит” эмэгтэйн №4-т орсон байна.
4. Britney Spears
Дуучин, жүжигчин, бүжигчин, төгөлдөр хуурч, найруулагч Britney Jean Spears Топ-10 “Секси” эмэгтэйн дөрөв дүгээрт тодорчээ. Тэрээр нийт цомгийнхоо борлуулалтаар АНУ-ын найм дахь ашиг орлого өндөртэй уран бүтээлчдийн жагсаалтад орсон төдийгүй дэлхийн хамгийн их орлоготой уран бүтээлчдийн нэгээр тодорсон байна.
3. Jessica Alba
Jessica Marie Alba, 1981.4.28нд төрсөн. 13 наснаасаа эхлэн тайз, дэлгэцийн уран бүтээлийн ертөнцөд анх хөл тавьсан түүнийг өдгөө мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрээр 2006 онд тус сэтгүүлээс явуулсан дээрх санал асуулгад №1-т орж байжээ.
2. Megan Fox
Transformers хэмээх уран бүтээлээр нь түүнийг илүүтэй мэдэх болов уу. Загвар өмсөгч, жүжигчин тэрээр 1986.5.16нд АНУ-д мэндэлжээ.
1. Cheryl Cole
Английн алдарт “Эф-Эйч-Эм” сэтгүүлээс уншигчдынхаа дунд жил бүр зохион явуулдаг “Дэлхийн хамгийн “Секси” 100 эмэгтэй”-г тодруулах санал асуулгын 2009 оны дэлхийн хамгийн “Секси” эмэгтэйгээр Английн “Girls Aloud” хамтлагийн гишүүн, дуучин Cheryl Ann Tweedy оржээ. Тэрээр Английн алдарт Челси багийн мэргэжлийн хөл бөмбөгчин Ashley Cole-ийн гэргий ажээ. Түүнчлэн The X Factor - 2008 тэмцээний шүүгчээр ажилласан байна.
Викториа Бэкхэмийн тодорхойлж буй загварын шинэ маяг
Өдгөө 34 настай алдарт дуучин, жүжигчин, бүжигчин, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэмийн гэргий, гурван хүүгийн эх гээд түүний талаар дурьдаад байвал маш олон зүйл бий.
Олон зүйлийг нуршилгүй Пош Спайс хочит түүний саяхны нэг өдрийг Италийн Милан хотын дэлгүүрүүдээр хэрхэн хэсч өнгөрүүлсэн, ямар брэндийн хувцасаар гангарч, загварын ямар хэв маягийг тодорхойлсон талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулцгаая.
Тэрээр Францдаа тэргүүлэх брэндүүдийн буюу алдарт загвар зохион бүтээгч Пиэр Александр Клаудиус Балмэйний цоолборлон буюу цоохортуулан будсан жинс, Францын алдарт гутлын загвар зохион бүтээгч Кристиан Лүбүтиний туфль, алдарт жүжигчин Жэйн Биркинд зориулан тансаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Гермес компаний үйлдвэрлэсэн цүнх зэрэг загварын ертөнцийг байлдан дагуулсаар байгаа Францын тансаг бараа бүтээгдэхүүнүүдээр гоёжээ. Сонирхуулахад уг арьсан цүнх дэлхийд нилээд нэртэйн дээр хамгийн үнэтэй гэгдэх цүнхнүүдийн тоонд ордог байна.
“Тайм” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр “Би өөрийн өмсөх бүхий л хувцасаа өөрөө зохион бүтээдэг. Ихэвчлэн 40, 50аад оны загваруудаас санаагаа авдаг л даа. Тийм ч учраас миний коллекциудад корсэт дээгүүр байр суурийг эзэлдэг байх. Мөрний хэсэгт арай томхон чигжээсийг хийж өгснөөрөө нэг төрлийн хэлбэр маягийг бий болгож байгаа юм. Үүнээс гадна нарийхан гуалиг бэлхүүстэй байхад корсэт голлох байр суурийг эзэлдэг шүү.” гэжээ.
Түүний тодорхойлсон загварын энэхүү маяг танд таалагдаж байна уу?
Эмэгтэйчүүд загвар хөөж, хувцас худалдан авахдаа таван алдаа гаргадаг
2. Өөрт тань таараагүй, эсвэл бариу хувцас бүү ав. Турна гэдэг санааны зоргоор болохгүй. Үнэхээр таалагдаж, хямд үнээр олдсон ч татгалзаарай. Магадгүй, таарахыг нь хүлээж шүүгээндээ байлгасаар өнгийг нь гандуулчихвал хайран биш үү. Харин бага зэрэг томдож таарвал өөр хэрэг. Сайн оёдолчноор хасуулчихаж болно.
3. Өөрт таалагдсан хувцас болгоныг худалдан авах хэрэггүй. Хувцас тань өөр хоорондоо бас зохицдог байх нь чухал. Харин хувцсандаа тохирохгүй ямар нэг гоёл чимэг худалдан авбал мөнгөний гарз.
4. Жилээс жилд нэг л загварын гутал, хувцас аваад байвал ганц л стильд баригдана гэсэн үг.
5. Дотуур хувцас бол таны хувцасны хамгийн чухал хэсэг. Таныг чимж ч, бас гутааж ч чадна. Тиймээс худалдан авахдаа анхаар. Зөвхөн болзоонд явахдаа зориулж биш, ямагт чанартай бөгөөд гоёмсогийг сонгож бай. Дотуур хувцас минь тансаг шүү гэж бодох тусам өөртөө улам итгэлтэй болно.
Хамрын хийдийн талаар
Домог болон мөнхөрсөн доктор Бямбын Ринчен
Өнөөх байнга унаж явдаг моторт дугуйгаа нэг удаа алдчихаад “Уг нь ар талд нь хонины сүүл зүүчихсэн бол ингэхгүй л байж дээ” хэмээн халагласан ч гэж яригдана.”Монгол Улсын шинэ Төрийн дуулалын утга агуулгыг Төв хороо, Засгийн газраар хэлэлцэж байх үед “Халх монголчууд хамаг дэлхийн улс орнуудттай…” гэсэн үгийн талаар доктор Б.Ринчен ёжилж, “Цэдэнбал дарга аа, хоёулаа гарах уу даа. Энэ дуунд чинь дөрвөд, буриад гэсэн үг алга” хэмээн хэлж, засуулж байсан” ч гэх шиг, гадаадын олон жуулчид ирэхэд зочид буудлынх нь үүдийг цэвэрлэж байсан өвгөн олон янзын хэлээр тэдэнтэй мэндэлж, зарим нэгийг нь аашилж загнаж байсан гэнэ гээд л түүний тухай эх адаггүй олон хууч яриа ард түмний дунд түгэн тархжээ.
Зарим нэг нь зохиомол ч байж мэднэ. Гэхдээ л ямар нэгэн хэмжээгээр түүний тухай явган яриа нь тухайн нийгмийн байдлыг ёжлон шүүмжилсэн агуулгатай байдгаараа онцлог юм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Х.Уэльс 1944 онд Монгол Улсад ирэхдээ музейн тайлбар хийж байсан Ринчен гуайн англи хэл, түүхийн мэдлэгийг шагшин магтаад “Танд үүнээс арай дээр ажил олдоогүй юм уу?” гэж асуусан гэдэг.
Хорьдугаар зууны монгол хэл шинжлэлийн ухааны бахдам гайхамшигт эрдэмтдийн дотор Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарыг ямагт хослон дурдаж, орчин цагийн монгол хэл шинжлэлийн тулгуур багана хэмээн хүндэтгэн үзсээр ирсэн билээ. Тэдний нас бие, намтар түүх ойролцоо байсан бөгөөд хэл шинжлэлийн салбарт маргаан мэтгэлцээнийг шинжлэх ухааны үндэс суурьтай өрнүүлэн хөгжүүлсэн түүхэн гавьяатай билээ. Тэд 1920-иод оноос уран бүтээлээ туурвиж эхлэн, ЗХУ-д эрдэм боловсрол эзэмшиж, Монголын зохиолчдын эвлэлийг хамтран байгуулж, 1930-аад оны хэлмэгдэлд хүртэл адилхан өртөж, шоронгоос гараад “Үнэн” сонинд хамт ажиллаж, Шинжлэх ухааны академийн анхны гишүүн болцгоож, насан эцэстлээ монгол хэл бичгийн шинжлэх ухааны төлөө зүтгэж явсан хүмүүс юм.
Харамсалтай нь зарим нэгэн хүмүүс тэдний хооронд яс хаяж, төр, засгийн төвшинд хүртэл маргалдуулахыг эрхэмлэж байлаа. Хатуу хөтүү цагийн аясыг хэдийнээс мэдэх хойно тэд нар гадна өнгөн дээрээ эв түнжин “муу” байгаа мэт дүр төрхийг үзүүлсэн ч дотроо бие биенээ хүндэтгэдэг улсууд байсан юм. “Үнэн” сонины 1977 оны нэгэн дугаарт “Доктор Б.Ринчен нас нөгчив” гэсэн гуравхан өгүүлбэртэй эмгэнэлийн мэдээ хамгийн арын нүүрний доод өнцөгт гарсан байж билээ. Уг нь Төрийн шагнал хүртсэн хүн насан өөд болоход төвийн хэвлэл мэдээллээр арай өөр маягтаар ханддаг байсныг зах зухаас нь мэдэхийн хувьд “Төв хороо мэдэж байгаа юм байлгүй дээ” хэмээн бодсоор өнгөрч билээ. Хожуу үеийн хүүхдүүд юмны нарийн учрыг яахан мэдэх билээ. Энэ үүднээс их эрдэмтний амьдрал үйл ажиллагааны тухай жирийн уншигчиддаа хүргэхийг эрхэм болголоо.
Хэн яаж зогсдог вэ?

Нэг хөл дээрээ зогсохдоо нөгөө хөлийнхөө өсгийгөөр тулж зогсдог бол
- Нээлттэй харьцаатай
- Хамт олонтой байх дуртай хүн юм байна
- Хэт өндөр шаардлага тавьж, өөрийнхөө санааг бусдад тулган хүлээлгэхийг хичээдэг
- Зориг муутай
- Өөртөө итгэлгүй зан чанартай
Хоёр хөлөө зөрүүлээд нэг хөлөөрөө тулж зогсдог бол
- Чи амьдралын ээдрээтэй асуудалтай тулгарахаараа өөртөө итгэлгүй болдог юм байна
- Сэжиглэмтгий
- Хянуур
- Байнгын болгоомжлол бүхий зан төрхтэй
- Энэ зан чинь гэр бүл, албан ажилд чинь хүндрэл учруулдаг
Өлмийгөө нийлүүлж, өсгийгөө салгаж
- Энэ нь хэтэрхий энгийн байдлыг илэрхийлнэ
- Хэт бүрэг хүмүүсийн зогсолт ч гэж үзэж болно
Өсгийгөө нийлүүлж өлмийгөө салгаж зогсдог бол
- Энэ нь нөхцөл байдлыг бодитойгоор үнэлдэг хүний шинж юм
- Итгэж болох хүн ингэж зогсдог
- Ажил хэрэгч эмэгтэй ч иймэрхүү байдлаар зогсдог
- Ийм хүн үгний хариуг тэр дор нь барьдаг
- Заримдаа хэтрэх гээд байдаг болохоос биш шийдэмгий зантай
Нэг хөлөө арагш нөгөө хөлөө урагш тавьж зогсдог бол
- Энэ нь чамайг үл тоомсорлож буйгаа илэрхийлж байгаа хэрэг юм.
Хадаг барьж золгох ёс
Цагаан хоол хийх аргуудаас. Цуйван хийх
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа |
Орц: Хэмжээ:
Гурил 200 г
Лууван 50 г
Байцаа 100 г
Шар буурцгийн мах 50 г
Ургамлын тос 50 г
Амтлагч:
Сонгино 10 г
Вегател амтлагч 1 х.х
Шар буурцгийн сүүмс /жан/ 5 дусал
Бэлтгэх арга:
• Шар буурцгийн махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угаана. Усгүй болтол базаад гозгой хэлбэрээр нарийн хэрчинэ. Хэрчсэн буурцгаа шар буурцгийн сүүмс, вегаталаар амтална.
• Гурилаа бүлээн усанд зуурна. Гурилаа элдээд ургамлын тос түрхэн 20 минут жигнэнэ. Хөрсний дараа гурилаа нарийн хэрчинэ.
• Лууван, байцаагаа хөндлөн хэрчиж жигнэх буюу усанд чанаж болгоно.
• Сонгино нарийн хэрчиж бэлтгэнэ.
Хийх арга:
• Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна.
• Амталсан буурцгийн махаа нэмж хуурна Дээр нь ногоонуудаа хийж хуурахдаа бага зэрэг жан дусааж өгнө.
• Жигнээд хэрчсэн гурилаа бага зэрэг вегательтай хийж савны тагыг тавиад галыг унтрааж 2-3 минут болгоод холиход хоол бэлэн болно.
Санамж: Цуйванг дүпүтэй чинжүүтэй хийж болдог.
Интернэт дэх Хаягнууд
Эх сурвалж : Ном хэвлэлээс |
- Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хүрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com. Энэ нь хүнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг.
- Сүлжээний хүрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 Энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг үндсэн хаяг. Ингэхээр Интернэт дотор байгаа бүх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн үг. Уул нь бол энэ тоон хаяг буюу IP хаягийг л хэрэглэвэл зохих байж л дээ, гэвч энэ нь хүнд тогтооход төдийлөн амаргүй байсан тул ийм домайн нэр хэрэглэдэг болжээ. Америкчууд Интернэтийг байгуулахад илүү их хөрөнгө оруулсан ч болоод тэр үү, ямар ч гэсэн Америкаас бусад бүх орны вэб хуудасууд ардаа тухайн улсыг заасан домайн нэртэй байна. edu боловсролын байгууллага гэдгийг заана, com бизнес худалдааны байгууллагын хаяг, gov засгийн газрын харьяаны байгууллагын вэб, mil цэргийн байгууллага, net сүлжээ гэсэн утгыг заана, org ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана, ca канадынх, au австралийнх, uk английнх, de германых, jp японых, mn монголынх, ru оросынх, cn хятадынх Жишээ нь: university.edu гэж байвал Америкын их сургуулийн хаяг, university.edu.mn гэж байвал Монголын их сургуулийн хаяг, university.edu.ru гэж байвал Оросын их сургуулийн вэбний хаяг гэсэн үг юм.
Зөвөлгөө

Гол нь бага хувцастай ч эдийн засгийн хэмнэлттэй сонголт сайтай байх нь чухал. Хүүхнүүд шкаф дүүрэн хувцастай атал ”өмсөх юм олдохгүй юм” гэж гомдоллодог. Хэрэв та тийм эмэгтэйн нэг бол хувцаслах урлаг болон сонголтоо эргэн хараарай.
Нэг. Хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэй хүний өдөр тутмын хувцсанд илүүдэл, хэрэгцээгүй зүйл байх ёсгүй.
Хоёр. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөртөө тохирсон хослол сонгох чадвар нь илүү байдаг.
Гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цамц нь юбкатай төдийгүй өмд жакет зэргийг гайхалтай зохицуулж өмсдөг.
Дөрөв. Зохицол муутай, ганц нэг өмсөөд л өөр зүйлтэй хосломгүй эд бараа авах хэрэггүй.
Тав. Баяр ёслолын үеэр заавал шинэ даашинз авах хэрэггүй. Ямар ч үед өмсөх боломжтой даруухан загварын даашинз дээр тохирсон чимэг сэлт зүүхэд л хангалттай.
Зургаа. Хувцаслаж чаддаг эмэгтэй хэзээ ч моод загвар хэт хөөцөлддөггүй. Этгээд гаж хувцсаар гайхуулдаггүй. Тэр аливаа моод загварт болгоомжтой ханддаг.
Долоо. Тэр бусдын анхаарал татаж хувцаслахгүй байхыг илүүд үздэг. Гэхдээ өөрт тохирсон, орчин үеийн хувилбарыг сонгож чадна.
Найм. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй зөвхөн олны нүдэн дээр гайхамшигтай хачин чамин харагдах зорилго тавьдаггүй. Тэр гэртээ ч аятайхан хувцастай байдаг. Энэ нь зочид ирэхэд сандрах шаардлагагүй байдаг.
Ес. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй үүссэн нөхцөл байдалд тохируулан хувцаслах гойд чадвартай байдаг.
Арав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй амралт, зуслан дээр байхдаа хаячихмаар хувцас өмсдөггүй. Үзэмжтэй даашинз, өмдний хослолыг ийм нөхцөлд тохирохыг тэр мэддэг.
Арван нэг. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй хувцсанд чанараас гадна, ухаалаг сонголт хийж чаддаг байх хэрэгтэй. Ингэж хувцаслаж чадвал сайхан харагддаг.
Арван хоёр. Бороотой өдөр туфль өмсөх нь хэнд ч аятайхан харагдахгүй. Цаг агаарын байдалтай тохируулж хувцаслах нь мэдрэмжтэй эмэгтэйн нэг гол чадвар юм.
Арван гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийн гадаад төрхийн давуу талыг сайтар олж харсан байдаг.
Арван дөрөв. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийнхөө дутагдалтай талыг сайн мэддэг, зөв дүгнэлт хийж чаддаг.
Арван тав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цүнх сав, оймс бээлий зэрэг жижиг сажиг зүйлийн зохицлыг ч сайн мэдэрдэг.
Зөвөлгөө

Иллэг хийх:
Долоо хоногт 2-3 удаа толгойн арьсанд иллэг хий. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж үсний үзүүрийг хугарахаас сэргийлэх хамгийн сайн арга болно.
Самаа зөв сонго:
Өргөн шүдтэй сам, тэр тусмаа модон материалаар хийгдсэн бол бүр сайн.
Нарнаас хамгаалж бай:
Та арьсаа нарны хүчтэй туяанаас хамгаалдаг шиг, үсээ ч мөн хамгаалах хэрэгтэй.
Үсээ зөв арчилж сур:
Шампунь, ангижруулагч зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа нэг л пүүсийнхийг сонго. Шампунь нь хагны эсрэг байхад ангижруулагч нь тэс өөр үйлчилгээтэй байж болохгүй.
Үсэндээ тэжээл өг:
Долоо хоногт ядаж нэг удаа тэжээлийн маск тавих хэрэгтэй. Ингэх нь үсний угийг бэхжүүлэх сайн талтай. Үсээ хуурай болтол нь арч. Угаасны дараа үсээ сэнсээр хатаахаас өмнө алчуураар сайтар арчиж бай.
Үсэнд сөрөг нөлөөлөх хүчин зүйл
Нэг: Хүүхдийн шампунь
Сүүлийн үеийн судалгаагаар хүүхдийн шампунь хүүхдэд маш сайн гэдэг нь батлагдаагүй гэнэ. Харин ч ихэнх хүүхдийн шампуньд шүлтний агууламж өндөр байдаг нь үсэнд сөргөөр нөлөөлдөг аж.
Хоёр. Үсийг чийгтэйгээр нь бүү самна
Болж өгвөл нойтон үсийг самнах хэрэггүй. Учир нь үс хэт хүнд болж, үзүүр нь татагддаг.
Гурав. Бүү уурлаж бухимд
Мэдрэлийн эд эс гэмтэх нь үсэнд сөргөөр нөлөөлдгийг санууштай. Ямар ч асуудалд тайван хандаж сурах нь зөвхөн үстэй ч холбоотой юм бус.
Та эдгээр энгийн зөвлөмжийг тууштай дагаж чадвал үс унах процессыг хяналтандаа авч чадна.
Wednesday, October 21, 2009
Нэрийн хуудас хэрэглэх соёл
Зарим тохиолдолд паспорт, үнэмлэх мэтийн биеийн байцаалтыг ч орлож болно. Нэрийн хуудасны хэмжээг нарийвчлан зориулалтаар ашиглах, тэмдэглэл хийх шаардлага гардаг тул 100х70 мм хүртэл хэмжээтэй байж болохоос гадна зарим оронд кредит карт шиг буюу 70х40 мм хэмжээтэй нэрийн хуудас нь авч явах зэрэгт хамгийн тохиромжтой гэж үздэг.
Нэрийн хуудсан дээр байгууллагын нэр, овог нэр, албан тушаал, цол хэргэмийн нэр, шуудангийн болон интернетийн хаяг, утас, факсын дугаарыг бичдэг. Бизнес эдийн засаг өндөр хөгжсөн зарим оронд байгууллагын нэрийн өмнө - “Үсчин - Гоо заслын А салон”, “Хуванцар шилэн эдлэл үйлдвэрлэлийн Х компани”, гэх мэтээр үйл ажиллагааны чиглэлийг заавал бичдэг ёстой. Мөн хамгийн чухал, дээд албан тушаал цол хэргэмийг бичдэг бөгөөд нэг хуудсан дээр хоёроос илүүг бичихгүй.
Хэрэв хэд хэдэн сонгуультай, олон талт үйл ажиллагаа явуулдаг бол тус тусад нь нэрийн хуудас хийлгэх нь зүйтэй. Нэрийн хуудсаа ямар маягаар хийлгэх нь тухайн хүний сонирхол, таашаалтай холбоотойн дээр байгууллагын маркетикийн бодлогын илэрхийлэл болдог. Ажил хэрэгч хүн нэрийн хуудсаа нарийн ширхэгтэй, сайн чанарын цаасан дээр хар өнгөөр тод, гаргацтай бичмэл ба дармал үсгийг товойлгон хэвлүүлсэн байна. Торгон дээр шагласан, модны холтос, үйсэн дээр сийлсэн, сүрчиг шингээсэн эсвэл элдэв алтан үсэг, хээ угалз, зурагтай, маяглуулж бичсэн чамин хийцтэй, гоёмсог нэрийн хуудсыг ажил хэргийн онцлогоос шалтгаалан зураач, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч нар, урлаг спортын одод зэрэг хүмүүс хэрэглэнэ.
Ажил хэрэгч хүн иймэрхүү нэрийн хуудсыг цөөн тоогоор хийлгэн оны шилдэг бүтээл шалгаруулах болон шагнал гардуулах ёслол, элдэв шоу, цэнгүүнд очихдоо хэрэглэж болно. Түүнчлэн нэрийн хуудсыг заавал хоёр хэл дээр бичнэ. Энэ нь эх хэл, ажил байдлын онцлогоос шалтгаалан аль нэг гадаад хэл буюу англи хэл, эсвэл очих улсын хэл дээр бичиж болно. Тухайлбал, монголд ажиллаж буй японы компанийн ажилтан япон хүн үйл ажиллагаагаа явуулж буй орны хэл болох Монгол хэл, ажил хэргийн холбоотой хэл болох Япон эсвэл Англи хэл дээр бичсэн нэрийн хуудастай байх ёстой.
Аливаа уулзалтын дараа нэрийн хуудас нь тухайн хүнийг төлөөлөн орлож үлддэг тул хүний ой ухаанд үлдэхүйц, содон нэрийн хуудастай байх нь бас их чухал байдаг. Бусдаас ялгарахын тулд байгууллагын эмблемийн оронд өөрийн эрхэлдэг ажил мэргэжлийн онцлогийг харуулсан зургийг буланд нь эсвэл бүдэгхэн дэвсгэрлэж зурах, тод өнгийн цаас сонгох, бичвэрийг босоо байдлаар байрлуулах зэргээр янз бүрийн санаа сэдэж болно.
Дашрамд дурдахад нэрийн хуудсан дээрх чухал мэдээллийг голд нь болон баруун дээд буланд нь бичвэл үргэлж ил тод байж хүний нүдэнд шууд тусдаг байна. Нэрийн хуудсан дээр товчилсон үгс бичиж захидлыг төлөөлөх явдал их түгээмэл байдаг.
Товчилсон бичиг нь Франц хэлний үгс бөгөөд олон улсын хэмжээнд хэрэглэдэг байна. Жишээ нь: р.р (pour presenter) нь “танилцуулах” гэсэн утгатай ба хүмүүсийг хооронд нь танилцуулахад хэрэглэнэ. Энэ товчлолыг танилцаж байгаа хүний нэрийн хуудсан дээр бичихгүй, харин зуучилж буй хүн хуудсан дээрээ тэмдэглэнэ.
Иймээс энэ зорилгод хоёр ширхэг нэрийн хуудас хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл зуучилж буй хүн, танилцуулж буй хүнийхээ нэрийн хуудастай хамт илгээдэг байна. Энэ мэтээр товчилж бичдэг зарим үгсийн утгыг сийрүүлбэл:
p.f.(pour feliciter) - аз жаргал хүсч баяр хүргэх
p.r.(pour remercier) - талархал илэрхийлэх
p.c.(pour condoler) - эмгэнэл илэрхийлэх
p.p.p.(pour prendre part) - эмгэнэл илэрхийлж, туслахад бэлэн байгаагаа мэдэгдэх
p.p.c.(pour prendre conge) - уучлал хүсэх (уулзаж чадалгүй явчих гэх мэт тохиолдолд)
p.f.n.a(pour feliciter nouvel an) - шинэ жилийн баяр хүргэн аз жаргал, эрүүл энхийг хүсэх
p.c, p.p.c, p.r гэж бичсэн нэрийн хуудсанд хариу илгээхгүй.
p.c, p.p.p, p.f гэсэн бичигтэй бол өөрийн нэрийн хуудсан дээр “Баярлалаа” гэсний илэрхийлэл болгон p.r гэж бичиж явуулна.
Шинэ жилийн баяр хүргэсэн нэрийн хуудасны баяр өнгөрөөгүй тохиолдолд, мөн p.f.n.a гэж бичнэ.
Баяр өнгөрөөд хэд хоносны дараа бол талархал илэрхийлж хариу мэндчилж буйгаа илэрхийлэн p.r, p.f гэж бичиж илгээнэ.
Түүнчлэн товчилж бичилгүйгээр “Танд баяр хүргэе “, “С добрым пожеланием”, “Avesles compliments” гэх буюу “With compliments” гэж ерөөл дуртгалын хоёр гурван үг бичиж явуулж болно.
Эдгээр тэмдэглэгээ, үгсийг нэрийн хуудсан дээр нарийхан үзүүртэй бал харандаагаар зүүн доод талд нь цэвэрхэн бичдэг ёстой.
Мөн уулзахаар ирэхэд нь эзгүй байсан бол биеэр ирснээ тэмдэглэж нэрийн хуудасныхаа баруун дээд буланг нугалж үлдээдэг ёс ч бий.
Харин илгээсэн нэрийн хуудсыг нугалдаггүй. Нэрийн хуудсаа хүнд өгөхдөө овог нэрээ чанга, тод хэлж цаад хүн рүүгээ зөв харуулан хоёр гардан барьдаг. Энэ нь цаад хүнээ, мөн өөрийгөө хүндэлж буйн илрэл болно. Хүнээс нэрийн хуудсыг нь мөн хоёр гардан хүндэтгэлтэй аваад шууд унших ёстой. Гадаад хүний нэрийг зөв дуудахын тулд лавлан асууж хуудсан дээр нь тэмдэглэж авч ч болно.
Бас олон хүнтэй зэрэг уулзвал онцгой содон тэмдэг, гадаад байдлаар нь төлөөлүүлэн “эмэгтэйнх, даргынх” гэх мэтээр нэрийн хуудсан дээр нь тэмдэглэж болдог. Харин зөвхөн балын харандаагаар бичихээ мартаж болохгүй.
Эцэст нь сануулахад, хэрэв нэрийн хуудсыг нь авсан л бол зөвхөн нэрээр нь эсвэл цол хэргэм, албан тушаалаар нь “Ноён Жон”, “Эрхэм захирал аа”, “Профессор оо” гэх зэргээр дуудаж харьцах нь зүйтэй. Чухам харилцааны энэ таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд л харилцахын өмнө, уулзалт ярианы эхэнд нэрийн хуудсаа солилцдог учиртай.
Үсээр нь шинжихүй
- Соргог, хатуу ааш авиртай, этгээд маягийн бүсгүйчүүд урт, тас хар юм уу хүрэн хар, шулуун үстэй байдаг. Тэд ямагт үнэн сэтгэл, сайхан дуу хоолойг ч эзэмддэг. Иймдээ ч тэд өөрийн ер бусын гадаад төрхөнд тохирсон ажил мэргэжлийг сонгодог байна.
- Урт атлаа узбек маягийн олон сүлжээтэй үсэнд хөнгөн ааш авиртай хүүхнүүд дурладаг аж. Ийм хатагтай нар хэрүүл маргааныг амархан мартдаг. Язгууртан маягийн амьдралд дуртай. Yүнээс гадна тэд өөрсдийн хүсэл таашаалыг чөлөөтэй сонгодог тул эрэгтэйчүүд минь түүнтэй танилцахыг хүсвэл зоригтой байх хэрэгтэй.
- Хөвгүүдийн богино засалтыг спортоор хичээллэдэг эмэгтэйчүүд сонгодог. Хувцаслалтын хувьд тэд өмд, өсгийгүй гутлыг илүүд үздэг. Ийм бүсгүйчүүд найз нөхдөө толгойлж хэвшсэн байдгаас гадна ямар нэг хариуцлага үүрэхээс огт айдаггүй гэнэ.
- Шилэн хүзүүн дээрээ хавчаараар хумьсан урт үс бол ажил хэрэгч маягийн эмэгтэйчүүдийнх. Тэд захирал юм уу менежерээр ажилладаг байж болно. Мөн гадаад элэгсэг байдлаа үл харгалзан юу хүсч буйгаа сайн мэддэг. Гэвч тэд бас муу санаж ч чаддаг гэдгийг бодолцох хэрэгтэй шүү.
- Хагас урт юм уу урт буржгар үс өөдрөг романтик эмэгтэйчүүдэд таалагддаг. Тэд таалагдсан хүнтэйгээ харилцахдаа үйлийн үргүй сайхан бүсгүйн дүрд тоглож, зүрхийг нь эзэмдэж чаддаг байна. Өөрсдийг нь ч эзэмдээсэй гэж хүсэмжилдэг. Мэргэжлийн хувьд өөрийн хүсэл, авьяас татагдсаныг л сонгодог аж.
- Өөрийн өнгө үзэмжид анхааралтай ханддаг хатагтай буржгар юм уу будсан эмх цэгцтэй үсийг илүү таашаадаг. Ийм хүүхнүүд өөрийгөө өндөр үнэлдэг бөгөөд дээрэнгүй шазруун зантай. Тэд амьдралд хуульч, эдийн засагч зэрэг мэргэжлийг сонгохыг чухалчилдаг байна.
Хэл сурахын тулд цаг үргэлж сониуч, овсгоотой бай
Ингэхийн тулд,
1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Өөрийн санааг сурч буй хэлээрээ илэрхийлэхийг байнга хичээвэл хэлийг амархан сурдаг гэж эрдэмтэд баталдаг.
2. Цаг үргэлж сониуч, овсгоотой бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ бусдаас юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилцахыг тэмүүл.
3. Хөгжим байнга сонс. Энэ нь сонсгол сайжирч “чих онгойход” тусална. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл болох нь батлагдсан. Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ингэхдээ ярианы хэллэгүүдэд голлон анхаарна. Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.
Ярианы хэлийг яаж сурах вэ?
Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үгийг цээжилж чаддаг болохыг Болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийнхээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ.
Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар гурван сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг гурван долоо хоногт эзэмшүүлж болдог байна. Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан хэлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд газрын уруу зөнгөөрөө явж байгаа юм шиг аяндаа сурах болно.
Хэдэн үгээр ярьж болох вэ?
Англи хэлэнд хамгийн их хэрэглэгддэг 500 үгтэй байхад 70 хувь, 1000 үгтэй байхад 80,5 хувь, 2000 үгтэй байхад 86 хувь, 3000 үгтэй байхад 90 хувь, 5000 үгтэй байхад 93.5 хувь, 10000 үгтэй байхад эх бичгийн 96.4 хувийг ойлгож чаддаг байна.
Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга
2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу. Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.
3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой. “Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.
Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.
Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.
Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.
4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.
5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй. Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.
6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй. Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.
7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл
Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.
Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.
Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.
Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?
А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.
Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.
Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.
Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.
Кембрижийн Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас.
Амжилттай сурах 10 зарчим
2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.
8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.
9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.
10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.
Антибиотикийг яаж хэрэглэх вэ?
Энх мэнд амьдрах 10 арга
Хэрэв та нойр сайтай бол боломжтой үедээ бага зэрэг унтаж бай. Ингэж чадвал таны биеийн болон оюуны чадавхид эерэгээр нөлөөлж, бүтээлч чадварыг дээшлүүлнэ. Үдийн хоолны дараа бага зэрэг зүүрмэглэх нь тун ашигтай гэж эрдэмтэд үзэж байна. Гутлаа тайлаад, хөшгөө хаагаад 14 минут л тайван унтаж чаддаг байх хэрэгтэй.
Зүүдэндээ явдаг хүнийг сэрээх аюултай юу

- Зүүдэндээ явдаг хүмүүсийг шөнө сэрээх нь аюултай гэдэг нь ташаа ойлголт.
- Сэрээх гэж оролдсон ч үүнийг хийхэд маш хэцүү.
- Та түүнтэй ярилцахыг оролдлоо ч зүүдэнд явагч таныг сонсохгүй.
- Тэр нойрны гүн үедээ "зугаалгаа" эхэлдэг. Сэрсэн мэт санагдсаны дараа ч тэр яг мансуурсан мэт ямар ч мэдрэмж төрөхгүй, юу ч санахгүй.
- Тиймээс түүнийг сэрээх гэж оролдолгүйгээр ор руу нь болгоомжтойхон дөхүүлж, хэвтүүлсэн нь дээр.
Судалгаанаас....
01. Асгаж цутгадаггүй ганц л хүнсний зүйл байдаг энэ юу вэ? Зөгийн бал.
02. Матар хэлээ амнаасаа гаргаж чаддаггүй.
03. Бүх цагаан баавгайнууд солгой гартай байдаг.
04. Заан л ганцхан үсэрч чададгүй амьтан.
05. Кока-Кола анх ногоон байсан.
Баялаг, Амжилт, Хайрын тухай үлгэр
Үнэн Түүх

Ихэнх гэрэлсэн эрчүүд хуримын бөгжөө байнга зүүхээс аль болох татгалздаг гэнэ. Эхнэрийнхээ нүднээс холдов уу үгүй юу тайлж хаядаг эрчүүд ч цөөнгүй байдаг ажээ. Тэр ч байтугай хуримын бөгжөө тайлж орхиод эхнэрээсээ далдуур залуухан охидтой болздог эрчүүд ч цөөнгүй байдаг бололтой. Гэхдээ энэ бол зөвхөн гадаадад шүү. Мэдээж манай монгол эрчүүд тэгдэггүй нь ойлгомжтой. Энэ бүхнийг нуршилгүйгээр нэгэн сонирхолтой тохиолдолыг та бүхэндээ толилуулъя.
Хуримын бөгж

Усны хомсдолоос өдөр бүр 30 мянган хүүхэд нас барж байна
Дэлхийн цаг уур тооцоолж байснаас ч хурдан өөрчлөгдөж буйг эрдэмтэд анхааруулсаар байна. Үүний үр дагаврын тодорхой нөхцөл бол далайн усны төвшин дээшилж, харин хүн төрөлхтөн усанд автаагүй үлдсэн газар дээрээ цэвэр усны гачигдалтай амьдрах хатуу ч гэлээ үнэн тэр цаг үе.
Тэр өдрийг хүлээсээр суух уу эсвэл гэдэг асуудал зөвхөн биднээс, хүн бүрийн идэвх чармайлтаас шалтгаална гэсэн санааг дэлхийн томоохон улсуудын төрийн зүтгэлтэн, эрдэмтэд илэрхийлж байна.
Усны хомсдол ган гачиг, үер, цунами зэрэг давхар аюул дагуулна
Дулаарал нь гол, мөрний цас мөст уул нуруудаас эх авдаг тогтоцыг ноцтойгоор ганхуулж эхэлжээ. Хятадын мөсөн голууд жил тутамд долоон хувиар татран хорогдож байгаа аж. Энэтхэгийн Нью-Дели хотын "Жавхарлал Неру" их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн судалгаагаараа Гималайн нурууны "Ганготри" мөсөн гол 850 метрээр багассаныг тогтоожээ. Энэ нь жил бүр 17 метрээр цаашид үргэлжлэн хорогдоно гэдгийг илэрхийлж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилвэл эхэн үедээ Гималайн мөсөн голоос эх авдаг мөрнүүдийн сав газарт хүчтэй үер болно. Дараа нь өмнөд азичууд цэвэр усны гачигдалд орно гэдгийг Дурдсан байна. Энэ нь хоёр тэрбум хүнд хамаатай юм.
Усны хомсдолоос болж өдөр бүр 30 мянган хүүхэд халдварт өвчнөөр үхэж байна. Мөн 10 хоног тутамд дэлхийд нэг цунами болж буй тухай өнгөрсөн жил Францад болсон усны тухай олон улсын хурлын үеэр тэмдэглэж байсан юм.
Өмнөд африкчууд өнөөдөр байгаа цэвэр усныхаа 98 хувийг ашиглаж байна. Гэвч 2025 он гэхэд тус бүс нутагт усны хомсдол бодитоор нүүрлэх тооцоо гаргасан. Түүнчлэн Африк тивийн хур тунадасны хэмжээ жилд 25 хувиар буурсныг судалгаагаар тогтоосон бөгөөд энэ нь тус тивийн газар тариалангийн ургацыг 15 хувиар буурахад хүргэх аж.
Далайн төвшин дээшилсээр, эх газар усан дор орсоор...
Судалгаанаас үзэхэд өнгөрсөн зуунд далайн төвшин 19 см-ээр нэмэгджээ. Харин энэ зуунд 0.8-1.5 метр дээшилнэ гэсэн урьдчилсан дүн гарсан байна. Далайн төвшин нэг метр дээшилвэл эргийн дагуухь хот, түүний дотор Лондон, Нью-Йорк, Токио усанд автахад хүрнэ гэж "Европын газрын шинжлэх ухааны холбооны" бага хуралд онцолсон. Харин НҮБ-ын "IPCC" / Intergovernmental Panel on Climate Change/ байгууллага дээрх хэмжээнээс гурав дахин их байх аюултай гэж үзжээ.
Индонезийн Далайн асуудал болон загасны аж ахуйн сайд Фрэди Нюмбэри хэлэхдээ, Замбараагүй уул уурхай далайн төвшинг нэмэгдүүлж байна. 24 арал хэдийнэ усан доор орсон. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол өөр хоёр мянган арлыг ч бас ийм хувь тавилан хүлээж байна гэсэн.
Мөн манай урд хөрш Хятадын өмнөд хэсэг дэх 25 шоо км нутаг дэвсгэр бүхий "Вэйзоу" арал усанд автаж эхэлсэн байна. Тус улстай хил залгаа орших Энэтхэгийн зүүн хэсгийн суурингууд ч мөн усанд автаж байна. Тухайлбал "Сатабая" сууринд байдаг 800 жилийн түүхтэй сүм арван жилийн өмнө далайн эргээс хоёр километрийн алсад оршдог байсан аж. Одоо харин далайн ус сүмийн суурьтай золгох шахам ойртжээ.
Өөрчлөх үү, тэгвэл яаж?
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч болох хамгийн үр дүнтэй арга бол мах хэрэглэхгүй байх гэдгийг улс орны эрдэмтэн, төрийн зүтгэлтнүүд онцолж байна.
НҮБ-ын 2006 оны хуралд тавьсан "Мал аж ахуйн хор уршиг" илтгэлд МАА нь дэлхийн дулаарлыг 18 хувиар ихэсгэж байна. Энэ нь дэлхий дээрх бүх тээврийн хэрэгслийн дулааруулах нөлөөнөөс ч их юм гэжээ. .
НҮБ-ын "IРСС"-ын удирдагч Ражендра.П "Махны хэрэглээгээ багасгана уу? Учир нь, мах бол нүүрстөрөгчийн хийг эрчимтэй ихэсгэж буй зүйл. Тиймээс Max идэхгүй байж, унадаг дугуйгаар явж, хэрэглээндээ аль болох хэмнэлттэй байх нь дэлхийн дулаарлыг зогсоох таны тус нэмэр юм" гэжээ.
Хүмүүсийг махаар хангахад зориулж Өмнөд америкт л гэхэд фермерийн үйлдвэрийн амьтдыг тэжээхээр 400 сая га газарт шар буурцаг тариалдаг байна. Харин дэлхийн бүх хүнийг шар буурцгаар хангахад ердөө 25 сая га газар шаардлагатай юм.
Зарим эрдэмтэн 500 гр мах эсвэл дөрвөн ширхэг хамбургэр идэхээс татгалзвал зургаан cap усанд орохгүй байснаас илүү их ус хэмнэж байгаатай адил гэсэн дүгнэлт хийжээ. Мөн доктор Дэвид Арчэр "Та үр тариа ургуулаад түүгээрээ малаа тэжээгээд идэх нь авсан ургацынхаа 90 хувийг салхинд хийсгэчихсэнтэй агаар нэг гэдэгт эргэлзэх хэрэггүй" гэжээ.
Монголчууд бидний хувьд мах гол хоол. Тэгээд ч мах одоо дэлхийн дулааралд ямар хамаарал байна гэсэн хандлага давамгайлдаг. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улс орны тухайд дээрхээс өөр тоо баримт гарах нь тодорхой. Гэвч мал, амьтан үржүүлж хүнсэндээ хэрэглэх явдал нь олон талын хор уршигтай нь батлагдсаар байгаа үед бид өөрчлөлт хийж эхлэх хэрэгтэй нь зайлшгүй байна.
NASA-гийн цаг уурч, доктор Жэмс Хансон "Бид өөрчлөлт хийхгүй удаж болохгүй. Бид шинэ замыг мөрдлөг болгох хэрэгтэй. Бидэнд тэрхүү шинэ замыг хэрэгжүүлэхэд ердөө дөрвөн жилийн хугацаа л үлдээд байна" гэжээ.
Тэгээд та дэлхийн дулаарлын эсрэг тэмцлээ эхлэх үү?
Богино түүх

2 эдгэшгүй хэвтрийн өвчтөн 1 палатад өдрөө хүлээж байж. Нэг нь цонхон талд, нөгөө нь ханан талд бөгөөд цонхоор юу ч харж чаддаггүй байв. Цонхон талд хэвтсэн нь үзсэн харснаа нөгөөдөө ярьж өгч 2-юулаа жаахан ч гэсэн хөгжилддөг байв. Нэг өдөр цонхон талд хэвтдэгийн бие нь муудахад нөгөөх нь эмч сувилагч дуудалгүйгээр үхүүлчихэж гэнэ. Учир нь өөрөө цонхоор харж хэвтэх маш их хүсэлтэй байсан гэнэ. Маргааш өөдгүй гар асрагч, сувилагчаас гуйгаад ороо сольсон байна. Тэгсэн, цонхоор эсрэг талын тоосгон хананаас өөр юу ч харагддаггүй байж. Үхсэн нөхөр нөгөөхийг баясгахын тулд санаанаасаа бүх зүйлийг зохиодог байж л дээ.
Эрээн тийш зүглэх хүн, машины тоо хоёр дахин нэмэгджээ
Сомалийн дээрэмчид Хятадын 25 цэргийг барьцаалав
Санхүүгийн бэрхшээлээс үүсэх стрессийг багасгах таван арга
Стресс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг бид мэднэ. Санхүүгийн хямрал таны хэтэвчээс илүүтэйгээр эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирдаг. Удаан хугацаанд стресстэй амьдрах нь өвчлөх, хүнд өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг аж. Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж стрессээс салахад дараах аргууд танд тусалж болох юм.
Толбо бүхэн өөр өөpийн oнцлoг, шинж чанартай
Шороон толбыг арилгахын тулд эхлээд хатаа. Дараа нь сойзоор цэвэрлэж, угаалгын нунтагтай халуун усаар угаавал арилна.
Өвс ногооны толбо.
Өвс ногооны толбыг арилгахын тулд толбон дээр нь угаалгын хуурай нунтаг цац. Хэсэг хугацаанд байлгасны дараа халуун усаар угаавал арилна.
Пивоны толбо.
Пивоны толбыг арилгахдаа чийгтэй пролоноор арчих юмуу эсвэл хүйтэн усанд дэвтээнэ. Хэрэв даавууны чанарт нөлөөлөхгүй бол бохирдсон хэсгийг цайруулагчаар угааж болно.
Нэрсний толбо.
Тэрс жимсний толбыг арилгахдаа толботой хэсгийг хүйтэн усанд угаана. Хэрэв толбо сайн арилаагүй бол спиртээр арчиж болно.
Зайрмагны толбо.
Зайрмагны толбыг толбо арилгагчаар арилгаж болно. Эсвэл халуун усанд угаалгын нунтаг хийж 30 мин дэвтээнэ. Удсан толбыг хэдэн цаг байлгах хэрэгтэй. Дараа нь угаа.
Гүзээлзгэний толбо.
Гүзээлзгэнэ жимсний толбыг удааж болдоггүй. Толбо болсон хэсгийг хүйтэн ус гоожуулж угаана. Мөн угаалгын нунтаг дээр нэг цайны халбага цагаан цуу хийсэн бүлээн усаар угааж болно. Хэрэв толбо сайн арилахгүй бол спиртээр норгосон хөвөнгөөр арчиж болно.
Крем, тосны толбо.
Крем болон тос хувцсанд наалдаж толбо үүсгэсэн бол эхлээд маш болгоомжтой хусч аваарай. Дараа нь халуун усанд угааж арилгана. Ингэхдээ толбо арилгагчийг мөн ашиглаж болно.
Хөлөө хэрхэн арчлах вэ
Угааж дэвтээсэн хөлийн улны хатуурсан хэсэг зөөлөрсөн бол зориулалтын хуурайгаар болгоомжтой үрнэ. Хэт их хуурайдсаны дараа хөлийн ул улам ширүүн болох магадлалтай учраас үрэлтээ хэт хэтрүүлэхгүй байх тал дээр анхаараарай. Улны хатуу хэсгийг багасгасныхаа дараа зориулалтын элстэй гуужуулагч буюу скрабаар цэвэрлээд бүлээн усаар угаана. Хөл тань яг л хүүхдийн арьс мэт зөөлрөх болно.
Дараа нь тэжээлийн тосоор иллэг хийхээ мартуузай. Хөлөнд иллэг хийхэд хөл тань амраад зогсохгүй бүх биеийн ядаргаа арилж, хөлийн арьс зөөлөрч чийгшинэ. Дулаахан ноосон оймс өмсөж хэсэг бигнэх нь урьд урьдын хийсэн арчилгааг улам сайжруулна. Эрчимт эмчилгээ л гэсэн үг. Мэдээж энэ үед хумсаа мартаж болохгүй.
Бразиль гэмт хэрэгтэй тэмцэхэд 60 сая ам.доллар зарцуулна
Бразилийн засгийн газар Рио-де-Жанейро хотын засаг захиргаанд хар тамхины мафитай хийх тэмцэлд нь зориулан ойролцоогоор 60 сая ам.доллар хуваарилахаар болжээ. Энэ талаар тус улсын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Сильва Рио хотын амбан захирагчтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Хотын захирагч хуваарилагдсан мөнгөний зарим хэсгийг хуягласан нисдэг тэрэг авахад зориулах гэнэ. Учир нь өнгөрсөн бямба гаригт тус хотын цагдаагийн нисдэг тэргийг хар тамхины картелийн зэвсэгт дайчид буудан унагаасан.
Рио-де-Жанейро хотод хар тамхины наймааны өрсөлдөгч бүлгүүд хоорондоо буудалцсанаас эмх замбараагүй байдал үүсэж 16 хүн амиа алджээ. Цагдаагийн хоёр ажилтан амь үрэгдэж, дөрвөн ажилтан шархадсан байна.
Ням гаригт цагдаа нар тусгай ажиллагаа явуулсны үр дүнд эсэргүүцэл үзүүлсэн хоёр гэмт этгээдийг устгаж, хоёр сэжигтэй этгээдийн цогцсыг олжээ. Мөн 300 килограмм марихуан, хоёр гар буу хураан авсан байна.
Цагдаагийн нисдэг тэргийг буудсан этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнд 2000 реал (1180 ам.доллар)-ын шагнал олгохоор зарлажээ.
Үүнээс гадна Бразилийн засгийн газар мөргөлдөөн болсон дүүрэгт тусгай бэлтгэгдсэн 3500 цагдаагийн албан хаагчаар хүч нэмэгдүүлсэн байна.
Хоолны дуршил бууруулах 13 арга

Гадаад болон дотоод гоо сайхныг хослуулах 6 зарчим

Оройн 19 цагаас хойш бүү хоолло

Танд ямар дотоож таалагддаг вэ

Таныг турах хүсэлд саад болдог зургаан гох дэгээ
Тамхи татдаг эмэгтэй хүн амархан хөгширдөг

Амиа золиослоод диваажинд очих нь

Японы "камиказе” нарыг анхны амиа золиослогчид гэдэг үзэл түгээмэл байдаг.
Их хаадын тухай статистик тоо баримт

Түүхийн гайхалтай давхцал

Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргvй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгvй, санамсаргvй зvйл байдаггvй аж. Бvх vйл явдал ямар нэг Дээд Хvчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой. Амьдралыг тоогvйгээр төсөөлшгvй. Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргvvлгээр авирч буй хvн төрөлхтөнд тайлагдашгvй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр.
Үргэлж залуу харагдах нууц

Чингис хааны шарилс

Учир нь олддоггүй хамгийн сонирхолтой 10 гаж үзэгдэл

Бичгийн хэвээр хvний зан араншинг тайлж болно
Гайхамшигтай хүн

Цэргийн ажиллагаанд робот могой ашиглана

Мєн уг мэдээлэлд дурдсанаар цэргийн шинжээчид робот могойгоо угсарахын тулд амьд могойн хєдєлгєєнийг судалж дуурайлгасан байна. Одоогоор энэхvv могойг туршилтын журмаар хэрэглэж байгаа бєгєєд тун удахгvй цэргийн тусгай ажиллагаанд ашиглаж эхэлнэ гэжээ.
Хvн төрөлхтөний тvvхэн дахь хамгийн харгис эмэгтэйчvvд
Хэрвээ дайн болоогvй байсан бол Ирма энгийн нэгэн тариачин бvсгvй л байх байсан байх. Гэтэл тvvнийг 13-тай байхад эх нь амиа хорлож vхсэний дараахан тэрээр сургуулиа орхижээ. Тэр Гитлерийн тусгай батальоны эмнэлэгийн сувилагч болов. Тэгээд 1942 онд СС-ийн бэлтгэл сургуулийг тєгсєєд Равенсбрюк болон Аушвицийн хорих лагерь луу томилогджээ.
Аялалын инээдтэй "паянгууд"
- Нэгэн польш авгай Египэтийн аялалаас буцаж ирээд удалгүй мөнгөө буцааж авахыг нэхсэн байна. Яасан гэсэн охин поол дотор хөвж явсан үрийн шингэнээс жирэмсэн болсон хэмээн "хилэгнэсэн" байна. хэхэхэ

Майкл Жексоны Neverland Ranch
Сөнөсөн тэнгис

Учир нь олддоггүй хамгийн сонирхолтой 10 гаж үзэгдэл
Түүхийн гайхалтай давхцал

Эртний агуу эзэнт гүрнүүд
Эх түүхээ мэддэг болгон нь надааар хэлүүлээд яах вэ?
Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг, хамгийн том, хамгийн агуу улс гүрэн байсан юм шүү. Түүнээс хойш хэн ч хэзээ ч ийм том улс гүрнийг байгуулж байсангүй.