Showing posts with label Эрдэнэцогцлох. Show all posts
Showing posts with label Эрдэнэцогцлох. Show all posts

Wednesday, December 2, 2009

Сэтгэл тавгүйтэх үедээ хамгийн гоё ганган хувцсаа өмсөөрэй


Сэтгэл санааны тааламжгүй байдал гэдэг хувь хүний зан чанар, цаг агаар, ажлын ачаалал, гадаад төрх байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг аж.
Ялангуяа эмэгтэйчүүдэд гаднах төрхөндөө сэтгэл ханамжтай байгаа эсэх нь тэдний харьцаагаар илэрдэг гэнэ. Тиймээс өдөр бүр өөдрөг сэтгэлтэй байя гэвэл юуны түрүүнд гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Хүн өөртөө таалагдаж, бусдад сайхан харагдах гэж л хувцасладаг. Тийм болохоор гоёж гангалахдаа хүртэл өөртөө таалагдсан хувцас хунараа сонгож байх нь зүйтэй. Мөн ойр дотнынхон, найз нөхөд, ажлын газрын хамт олонтойгоо урьд урьдынхаасаа илүү найрсаг дотно харьцаж байвал сэтгэл өег байдаг. Сэтгэл тавгүйтэх үед баяр баясгалан авчирдаг олон хүчин зүйлс байдаг. Үүнд:
- Амттай хоол, амттан,
- Сайн чанарын дарс,
- Секс,
- Амралт, зугаалга,
- Сайн унтаж амрах,
- Ажлын амжилт,
- Хобби,
- Аялал жуулчлал,
- Уран бүтээл,
- Ном унших,
- Худалдаа хийх,
- Бясалгалд явах,
- Үзвэр үзэх -Өөрийн ирээдүйн амьдралаа төлөвлөх,
- Энэ бүхнийг уншаад эрхэм уншигч та өөрийнхөө сэтгэл санааг өөдрөг байлгах ямар нэгэн зүйлийг олж авсан гэдэгт итгэж байна. Үүнээс танд тохирох, баяр хөөр нэмэх сонголт олдох нь тодорхой.

Хувийн асуудлаа шийдэхийн тулд бусдын зөвлөгөөг заавал авах ёстой юу?

Хүндрэл бэрхшээлд дуртай юу? Мэдээж "дуртай" гэж хэлэх хүн бараг байхгүй. Гэтэл хүний амьдралд олон саад бэрхшээл тохиолддог. Энэ нь өөрийгөө нээх, хүчээ дайчлах, шинийг сэдэх зэрэг хязгааргүй боломж олгодог нэг ёсны хувь заяаны бэлэг юм. Харин та амьдралд учрах янз бүрийн тааламжгүй үзэгдэлд дайсан шигээ хандаж, зугатах, мартах гэсний хэрэггүй. Тэгвэл асуудал бүхэн танд жинхэнэ бэрхшээл болж хувирна. Тэгээд яах юм вэ?... та асууж магадгүй.
Үүнд хариулт өгье!
Аливаад хандах хандлагаа өөрчилсөн нь дээр. Асуудалд ямар өнцгөөс хандаж байгаагаас чинь их зүйл хамаарна. Шууд уурлаж бухимдах хэрэггүй. Эхлээд асуудал үүссэн шалтгааныг судал. Гэхдээ буруутанг хайх замаар биш шүү. Эерэг, сөрөг дагавар бүхнийг тооцоол. Жижиг сажиг шалтгаан бүрийг хяна. Өөрийн үүрэг, ролийг ч тодорхойл!
Бусадтай зөвлөлдөхийг хичээ. Хүмүүс өөрт тохиолдсон таагүй асуудлаа тас нуудаг. Нууж хаах юм хүнд байлгүй яахав. Гэхдээ асуудлаа шийдсэн ч юм байхгүй, дотроо л шаналаад, хадгалаад явдаг хүмүүс стресст орж, сэтгэл гутралд өртөмхий байдаг. Тэр ч бүү хэл, амиа хорлох тохиолдол ч байдаг. Ийм байдалд хүрэхгүйн тулд яах вэ. Юуны түрүүнд өөрт тохиолдсон бэрхшээлийг ойр дотнынхонтойгоо хуваалцаж сур. Тэд ч зөвлөгөө өгөх нь дамжиггүй. Ингэснээр та асуудлыг олон талаас нь харах чадвартай болно.
Олон хүнтэй зөвлөлдөх ёстой юу? Хэдий чинээ олон зөвлөмж, зөвлөгөө сонсоно төдий хэмжээнд асуудлыг шийдэх гарц танд нээгдэнэ. Тэгэхдээ бүх зөвлөгөөг хүлээн зөвшөөрөх албагүй. Хооронд нь ялгаж салгаж, хамгийн үр ашигтайг нь авах хэрэгтэй. Ганц толгойноос хоёр толгой илүү гэж оросууд ярьдаг. Ингээд та асуудлаа шийдчихлээ.
Үр дүн нь юу вэ? Санаа сэтгэл уужирч, амьдрал гэдэг илүү амттай, сонирхолтой болж байгаа биз? Хүндрэл бэрхшээл нь нэг талаар хэцүү юм шиг мөртлөө, нөгөө талаар бидний амьдралыг баяжуулж байдаг чухал зүйл юм шүү. Хүндрэл бэрхшээл таныг тэсвэр хатуужилтай, уужуу тайван ухаан бодолтой нэгэн болгон хувиргадаг гэдэгт итгээрэй.

Хоолны ширээний ард хэрхэн соёлтой хооллох вэ?


Заавал биелүүлж байх зарим ёсыг дурдъя
Шөлийг таваг бялхтал хийх хэрэггүй. Шөлөө хөргөөх гэж үлээхийн оронд халбагаар зөөлөн хутгах нь зүйтэй.
Ширээний ард хутга, сэрээ, халбага барьчихаад дохиж зангах нь тун эвгүй. Ямар ч хүмүүжилгүй хүн л хооллох үедээ дуулж, исгэрдэггүй.
Сэрээгээр идэж болох зүйлийг халбагаар бүү идээрэй. Жишээлбэл шарсан өндөг, хачир, ногоо гэх мэт.
Хутга нь зөвхөн хэрчих зориулалттай учир хутгаар хэзээ ч идэж, амандаа ойртуулж болохгүй. Сэрээгээр хялбархан хувааж болох, жишээ нь загас, котлет, ногоо, таташ, шарсан өндөг гэх мэтийг хутгаар хэрчих хэрэггүй. Шарсан мах, төрөл бүрийн зайдас идэж байгаа бол хутгаа баруун гартаа, сэрээгээ зүүн гартаа барина.
Тавганд үлдсэн сүмс, цөцгийг заавал бүгдийг хамах хэрэггүй. Ингэх нь зохимжгүй.
Хэрвээ ширээн дээрээс ямар нэг юм авахыг хүсвэл хажуудаа суугаа хүний тавган дээгүүр тонгойх, ширээн дээгүүр өнгийх хэрэггүй. Ойр суугаа хүнээс гуйхад хангалттай.
Хоолондоо хэрэглэсэн халбага, сэрээ хутгыг өөрийнхөө тавганд хий.
Цайгаа чимээ гаргалгүй хутгасны дараа халбагаа дийзэн дээр авч тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол цай уухад чинь саад болно. Бүгдээрээ хооллож дуустал ширээний араас босох ёсгүй.

Тэнэг хүнтэй маргалдах нь ажлын садаа

Тэнэг андтай байснаас ухаантай дайсныг сонго гэсэн үг байдаг. Ухаантай хүн уурласан ч учиртай. Харин мулгуу нэгэн уурлаж хорсохдоо өш хонзон өвөрлөж, улмаар ирээдүйн их зорилгодоо хүрэхэд чинь саад болж мэднэ. Иймд тэнэг хүнтэй маргалдсаны хэрэггүй, ажлын садаа. Хэн нэгэнтэй маргалдахын оронд зорьж буй ажлаа бага ч болтугай урагшлуул.
Поль Гоген 40 гараад зураач болохоор шийдэн Парисынхны гайхлыг төрүүлж байхдаа “ Би чинээлэг амьдрал, эхнэр хүүхэд, орон гэрээ орхин явах гэж байгаагийнхаа шалтгааныг тайлбарлаж, хэлэхийг хүсэхгүй байна. Намайг ойлгохгүй хүмүүстэй ярьж, цаг алдмааргүй байна” гэж хэлсэн байдаг.

Би талархаж байна


Бусдад талархана гэдэг амьдралын амт шимгийг улам тодруулж өгдөг зүйл билээ. Бид хэнд талархаж, хэнд итгэж найдаж байгаагаа мэдрэх тусам улам эрч хүчтэй, улам үр бүтээлтэй ажиллах чадвартай болдог. Уншигч Та дараах талархлын үгсийг сэтгэлдээ бясалган байж уншаарай.
1. Аав, ээж минь надад амьдралыг өгсөнд би талархаж байна
2. Багш нар минь надад авьяас билиг өгсөнд би талархаж байна
3. Хань минь надад итгэл өгсөнд би талархаж байна
4. Анд найзууд минь надад нөхөрлөлийг өгсөнд би талархаж байна
5. Би хүрээлэн байгаа орчин, хөлс хөдөлмөр шингэсэн эд баялагтаа талархаж байна
6. Бусдад талархал илэрхийлэх боломж олдсонд талархаж байна
7. Эргэн тойронд минь байгаа бүхэн надад юу өгсөн билээ гэж асуухгүй. Харин би тэдний төлөө юу хийлээ гэж өөрөөсөө асууна
8. Би өөртөө байгаа бүхнээ хайрлан хамгаалах болно. Энэ бүхнийг алдсан хойноо үнэ цэнийг нь мэдэрч харамсана гэдэг байж боломгүй асуудал
9.Надад тусалж байсан бүх хүнд талархаж байна.

Бусдыг ойлгож сурах нь ухаантайн шинж

Бидэнд, хэрхэн яаж амьдрахыг зааж сургадаг, бидний хийсэн зүйлийг үнэлж дүгнэдэг, бас шүүмжилж зөвлөгөө өгдөг, эцсийн шийдвэр гаргадаг хүмүүс л олон байхаас биш, хэлэх гэсэн үгийг нь сонсож, хүсэл сонирхлыг нь ойлгож ухаардаг хүн тэр бүр байдаггүй ажээ. Тийм учраас сайн сонсогч байж сур.
Хэрэв харилцан ярилцагчаа өөртөө татья гэвэл, өөрийнхөө тухай биш, харин цаад хүнд чинь хэрэгтэй, бас түүний сонирхдог асуудлыг нь хөндөж ярилцах нь чухал. Энэ зарчмыг нэгэн сэтгэл судлаач сонирхолтойгоор ингэж илэрхийлсэн байдаг аж. "Би бол мөхөөлдсөнд дуртай. Харин загасчлахаар явахдаа өөрийнхөө юу хүсэж байгааг биш, харин загас өөр юунд дуртай бол гэж бодож явдаг. Би загасныхаа дэгээнд өөрийн дуртай мөхөөлдсийг биш загасны дуртай өгөөшийг тавьдаг. Тэгэхээр хүмүүсийг өөртөө татахын тулд иймэрхүү ухаан зарах хэрэгтэй.
Танд сануулахад, сонирхолгүй дэмий яриагаараа бусдыг битгий залхааж бай. Бас, хэн нэгнийг эвгүй байдалд байхад нь олон зүйл асууж шалгаахаас аль болох зайлсхий.
Хэн нэгэн гудамжинд дайралдаад, "За амьдрал ямар байна даа" гэж асуухад "Сайн сайн" гэж хариулсан хэрнээ дотроо, "Энэ муу намайг их тавлаж байх шив дээ" гэж дургүйцэх хүн ч байдаг. Энэ маш буруу. Сэтгэл зүйн хувьд "Эелдэг байх" гэдэг нь таны төсөөлж байснаас, бас нөгөө хүний чинь бодож байснаас ч тэс өөр зүйл байх тохиолдол ч байдаг юм шүү.

Хүн гэдэг, бусдад тусалж байж өөрөө сайн сайхан амьдардаг


-Сайн сайхан амьдрал өөрөө хүрээд ирдэггүй-
"Би удаан хугацаанд байнгын уур бухимдалтай, нийтэч бус, хувиа хичээсэн байдалтай амьдарч байсан юм. Өнөөдөр нийгэм хүнд байна шүү дээ. Дараа нь эргэцүүлэн бодлоо. Үнэхээр ингээд амьдралын баяр баясгалангүй насыг барах нь утгагүй, даанч харамсалтай санагдлаа. Эргэн тойрон хөмсөг зангидсан, стресст автчихсан, хэт улстөржчихсөн хүмүүс байгаа нь үнэн. Гэвч би заавал тэднийг дууриах албатай биш биз дээ.

Тэгээд би шинээр амьдрах зорилго тавьсан. Маргааш өглөө нь босоод толинд хараад инээмсэглэв. Нар цацарсан сайхан өдөр байсанд хэрэндээ л олзуурхав. Сэтгэл уужрах шиг болж байна. Тэр өдөр миний хөөцөлдөөд бүтэхгүй байсан ажил санасанаар бүтлээ. Урам зориг ч их орж байна. Гэртээ ирээд ийм амархан бүтсэнд гайхсан. Гэтэл бичиг баримтаа хагас дутуу, ойлгоход хүндрэлтэй байдлаар бичсэн байх юм. Үүнээс хойш бичиг баримтаа эмх цэгцтэй байлгаж, уур бухимдалгүй тайван үедээ л бичдэг болсон. Бас нэг нээлт хийсэн нь бид дэндүү харамч, хариг зангаасаа болж өөрсдөө хохирдгийг ойлгосон. Зөвхөн ойр дотны гэлгүй хамт ажиллаж байгаа, гэмгүй танил, өвчтэй зовлонтой хүмүүст жижиг сажиг бэлэг сюрприз барихад хичнээн сайхан байдаг гээч!

Буян энэ тэр гэх том үг хэрэггүй. Зарим хүн "амьдралын хүнд байх үед юун бэлэг" гэх байх л даа. Гэхдээ санхүүд тань ямар ч хүндрэл, нөлөө үзүүлэхгүй бага сага, таатай сюрприз байхад л болно шүү дээ. Танихгүй ч гэсэн эмнэлэгийн орон дээр шаналж байгаа өвчтөнд ганц шоколад өгчихөд таниас юу ч хорогдохгүй. Харин ч сэтгэлийн таашаал эдлэх болно. Бид сүүлийн жилүүдэд дандаа л авах, хожих, ашиг олох тухай ярихаас бус хүнд өгөх, хүнийг энэрэх, хайрлах тухай ор тас мартсан гэлтэй.

Одоо хүн бүхэн "Хэрхэн баяжих вэ?", "Яавал баян чинээлэг амьдрах вэ?", "Эдийн засгийн хэмнэлтийг яаж гаргах вэ?" гэх мэтийн элдэв ном их унших болжээ.

Магадгүй, бидний өнөөгийн бүх гай барцад, бүтэлгүйтэл, ядуурал, муу муухай бүхэн гагцхүү энэ сэтгэлгээний ядуурлаас үүдэлтэй юм биш биз? Хүн бол үнэндээ өчүүхэн амьтан, байгалийн нэг бүтээгдэхүүн шүү дээ. Бусдад тус дэм болсноор хэн ч хохироогүй, харин ч ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг болно. Энэ бүхэн аяндаа мэдрэгдэнэ. Ховорхон завшаанаар бид хүн болсон. Энэ насандаа атгаг муу санаагүй, сайхан сэтгэлээр бусдад хандбал амьдралын баяр баясгаланг аяндаа мэдрэх болно.

Насны хямрал хаалга үүдийг чинь хэдийд тогшдог вэ

- Би их хөгширчээ,
- Үрчлээс их болчихлоо,
- Цагаан үс гарч эхэллээ,
- Таргалаад байна,
- Харвин унжих боллоо...

Хэрэв та дээрх үгнүүдийг долоо хоногт нэгээс дээш удаа хэлдэг бол насны хямралын үе хаалга үүдийг чинь тогшиж байгаа хэрэг.

- Хэрэв нүүрэнд чинь үрчлээ суун хөгшрөлт илт мэдрэгдэж эхэлбэл,
- Нүүрний чинь энд тэнд гүнзгий үрчлээсүүд бий болж эхэлбэл,
- Санчиганд чинь ганц нэг цагаан ус харагдаж эхэлбэл...

Энэ нь мэдээж хэрэг насны хямрал эхэлж буйн жишээ юм. Үүнийг сөрж зогсохын тулд яах ёстой вэ?
- Юуны өмнө өөрийгөө тайтгаруул.
- Өөртөө сэтгэл хангалуун бай,
- Бүхнийг өөрчилж болно гэдэгт итгэ.
- Аливаа үйл явдалд зөв дүгнэлт хий.
- Бүх зүйл бүгдээрээ тийм муу байгаа гэж үү?... гэсэн асуултыг өөртөө тавь. Тэгээд шударгаар хариул.
- Та нөхрөөсөө салахад бэлэн гэж үү?
- Ажлаасаа гарах санаа байгаа юу?
- Танд зөвлөхөд шаналахын оронд өөрийнхөө юунд бахархдаг, эерэг талаа бас дүгнэх хэрэгтэй. Үүнд,
- Ажил дээрх амжилт,
- Шагнал урамшуулал,
- Эрүүл саруул өссөн хүүхдүүд,
- Эр нөхөртэйгөө хамт амьдарсан он жилүүд...гэх мэт
- Харамсах юм бас байгаа биз? Амьдарч дадсан хүмүүс, орчноо нүд ирмэхийн зуур өөрчилнө. "Орвонгоор нь эргүүлнэ гэдэг том эрсдэл. Олохоос илүү алдах нь их биз ээ. Иймэрхүү зүйлд шинэчлэгчийн байр сууринаас бус харин хуучинсаг үзлийг баримталсан нь хавьгүй дээр. Эцсийн дүнд эзэгтэй та өөрийн хувь заяагаа мэдэх ёстой шүү!

1. Шингэн зүйл их уу. Нүүрний арьсыг тунгалаг, толигор болгохын тулд шингэн зүйл илүү хэрэглэх нь тустай. Энэ нь бие организмыг дотроос нь эрүүлжүүлэ

1.Бүсгүйчүүд уруулын будаг сонгохдоо ихэвчлэн гар дээрээ түрхдэгээс өнгө нь тэр бүр нарийн мэдрэгддэггүй. Харин худалдаж авсныхаа дараа л өнгө нь зохихгүй байна хэмээн цүнхнийхээ ёроолд хийчихдэг. Танд л гэж хэлэхэд, эхлээд хурууныхаа өндгөн дээр будгаа түрхэж шалгаарай. Учир нь уруулын өнгө, хурууны өндөгний өнгөтэй ойролцоо байдаг тул маш сайн ялгарч харагддаг. 2.Уруулын будаг амархан арилдаг. Тэгвэл зовхины цагаан харандааг уруулдаа жигд, бүдэгхэн түрхээд, дээрээс нь уруулын будгаа түрх. Энэ нь уруулын будгийн өнгөнд ямар ч өөрчлөлт өгөхгүй ба будгийг дөрвөн цаг барьдаг. 3. Уруулын будаг шүдэнд наалдчихсан байдаг. Энэ эвгүй байдлаас гарах нэг арга бий. Уруулаа будсаны дараа амаа үл ялиг ангайлгаж, долоовор хуруугаа хоёр уруулын завсар хийж, уруулаа жимийнэ. Ингээд илүүдэл будаг хуруунд үлдэж та санаа амар инээмсэглэж болно. 4. Мөн уруулын будгаар хацраа өнгөлж болдог. Харин үүнийг маш болгоомжтой хийх хэрэгтэй. будгаа хэт их түрхсэнээс хүүхэлдэй шиг улаан хацартай болчихно шүү. Тиймээс уруулын будгийг хацартаа хөнгөн дарж түрхээд, хурууныхаа өндгөөр жигд тарааж өгнө. 5. Уруулын будаг гэгээлэг, гялтганасан байх тусам уруул илүү булцгар харагддаг. Харин хар бараан, бүдэг өнгөтэй будаг уруулыг жимбэгэр, жижиг болгон харагдуулдаг.
/Ням гариг/

Нүүрний арьсыг толигор болгох энгийн аргууд


1. Шингэн зүйл их уу. Нүүрний арьсыг тунгалаг, толигор болгохын тулд шингэн зүйл илүү хэрэглэх нь тустай. Энэ нь бие организмыг дотроос нь эрүүлжүүлэх ач холбогдолтой. Янз бүрийн төрлийн цай, жимсний шүүс маш сайн нөлөөтэй. Үүний сацуу шинэхэн жимс, ногоогоор ундаа бэлтгэж болно. Тэгвэл витаминууд нь илүү сайн хадгалагдах болно. Харин кофеин агуулсан ундаа, их хэмжээний химийн будаг, орлуулагчтай амтат ундаанаас татгалзахыг зөвлөе.
2. Ногоон цай арьсны үрэвслийг анагаана. Ногоон цай нь витамин В,Р,С,К, йод, зэс агуулдаг тул дархлааг сайжруулж, цусны даралтыг хэвийн байлгадаг. Ногоон цай бага зэргийн кофеин агуулдаг ч кофеноос ялгаатай нь цусанд аажим шингэдэг. Иймд ногоон цайгаар кофег орлуулж болно. Түүнчлэн ногоон цайг өдөрт хоёр удаа тогтмол ууж байвал арьсыг өнгөлөг болгохын сацуу элдэв төрлийн үрэвслийг ул мөргүй эдгээж чадах онцлогтой.
3. Киви жимсний хальсыг бүү хэл. Энэ жимс нь янз бүрийн аминдэмээр ч баялаг тул тогтмол хэрэглэвэл сайн. Нүүрний арьс хуурайших, загатнахад киви жимсний хальсаар арчвал тун хурдан үр дүнгээ өгнө. Мөн хуурай арьсыг хэвийн болгоход дараах маск устай. Бананыг нухаад үрүүлдсэн өргөст хэмхтэй холино. Сайтар хольсны дараа маскийг нүүрэндээ 10-15 минут орчим тавина. Үүний дараа бүлээвтэр усаар угаагаарай. Энэ маск нь бас цайруулах онцгой үйлчилгээтэй болно.

Эрүүл арьстай байх энгийн арга

Хүн бүхэн сайхан биш юм аа гэхэд эрүүл арьстай байх ёстой. Зургаа засч суухгүйн тулд дараах зөвлөгөөг мөрдөөрэй.
Хэрэглэгдэх зүйлс:
* Цэвэрлэгч
* Чийгшүүлэгч
* Гүн цэвэрлэгч скраб
* Тоник
Эхний алхам
Хэрэв та загвар өмсөгч нэртэй одод шиг харагдахыг хүсдэг бол тэдний арчилгааны аргад суралцаарай. Гэхдээ одод хүртэл Photoshop программаар зургаа засуулдгийг санаж бүхнийг төгс байлгах гэж улайрах хэрэггүй. Доорхи энгийн аргуудыг хэрэглэснээр та зургаа засаж суух шаардлагагүй болно.
Хоёр дахь алхам
Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохоосоо өмнө арьсаа тодорхойлох хэрэгтэй.
Гурав дахь алхам
Ингээд арьсаа өглөө, оройд /унтахын өмнө/ цэвэрлэж, хамгаална. Зөвхөн тууштай арчилгаа л арьсыг тань өнгөлөг болгодгийг мартаж болохгүй.
Дөрөв дэх алхам
Будаг, бохирдлыг бүрэн цэвэрлэсэн эсэхээ сайтар нягтал. Сайн цэвэрлэгч ашиглан арьсны бохирдлын массаж хийх маягаар цэвэрлэдэг. Эцэст нь юу ч үлдээхгүйн тулд заавал усаар зайлаарай.
Тав дахь алхам
Тоникийг байнга хэрэглэх шаардлагагүй ч тослог болон холимог арьстнуудад хэрэг болдог. Учир нь тоник нь тослог хэсгийн өнгийг тэнцвэржүүлж, нүхийг агшаадаг. Арьсаа сайтар цэвэрлэсний дараа тоникоо түрхдэг.
Зургаа дахь алхам
Скраб нь арьсны үхэжсэн давхаргыг арилгаснаар зөөлөн, уян хатан болгодог. Тиймээс долоо хоногт нэгээс хоёр удаа хэрэглэх шаардлагатай. Харин скрабаа өөрийн арьсанд тохируулан, арьсыг тань цочроохгүй байхаар сонгоорой.
Долоо дахь алхам
Чийгшүүлэгч арьсыг зөөллөж, залуу болгодог. Арьсаа чийгшүүлэх нь хуурайшилтаас хамгаалахаас гадна үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Учир нь хуурайшсан арьс эмзэг болж, нугалаа үүсэх нь амархан. Энэ нь аажимдаа үрчлээ болон тогтдог аж. Түүнээс гадна SPF агуулсан чийгшүүлэгч хэрэглэснээр нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалдаг.
Найм дахь алхам
Аминдэмүүд таны биеийн төдийгүй арьсны эрүүл байдлыг хангадаг. Загвар өмсөгчид хоол ундаа чухалчлан анхаардагийн учир нь энэ. Тиймээс аминдэмээр баялаг жимс жимсгэнэ, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй.
Ес дэх алхам
Арьсаа эрүүл болгох хамгийн оновчтой арга бол ус уух. Кофе, ундаа, пивоноос түр татгалзаж усыг түлхүү хэрэглээд үзээрэй. Тэр дороо л үр дүн нь ажиглагдах болно. Ус амны цангаа тайлаад зогсохгүй арьсны чийглэг байдлыг тэнцвэржүүлж, өнгөлөг болгодог. Машиндаа, ажлынхаа ширээн дээр гээд бүхий л газруудад савтай ус тавьчихад гэмгүй.
Зөвлөгөө БА Анхааруулга
* Загвар өмсөгчид ч төгс сайхан арьстай байж чаддаггүй тул өөрийгөө хараад гутрах хэрэггүй. Тэдний зураг бүр дээр өнгөлөг арьстай гардагийн нууц нь ердөө л “Photoshop”.
* Хэрэв та арьс арчилгааны ямар бүтээгдэхүүн сонгохоо мэдэхгүй байвал мэргэжлийн гоо сайханчид ханд.
* Сайхан арьстай болоход ямар ч нууц байхгүй. Сайн арчилгаа, зөв бүтээгдэхүүн, хооллолт, хамгийн гол нь зорьсноо хэрэгжүүлэх!
* Хэрэв та арьс арчилгааны аргаа өөрчлөх гэж байгаа бол үр дүн нь нэг шөнийн дотор мэдрэгддэггүйг санаарай. Хэдэн долоо хоног, бүр хэдэн сарын дараа ажиглагдах явдал ч байдаг.

Тэжээлийн тосоор арьс арчлах 9 арга

Тэжээлийн тосыг тодорхой давтамжтайгаар арьсандаа түрхэж байвал нэн сайн. Харин өдөр бүр тэжээлийн тос түрхэх нь тийм ч сайн нөлөөтэй биш гэдгийг анхаарвал зохино. Юунь өмнө өөртөө тохирох тэжээлийн тосыг олж сонгоод нүүр, хүзүүндээ зузаан түрхэж хэрэглэ.
Гэхдээ дор дурьдсан чиглэлүүдээр иллэг хийх маягаар тэжээлийн тосыг хэрэглэвэл илүү ач тустай.
Завьжнаас чихний дунд хэсэг рүү чиглэсэн,
Эрүүний голоос чихний гэдэс рүү чиглэсэн,
Xамрын самсаанаас чихний дунд хэсэг рүү чиглэсэн,
Хүзүү, эгэмнээсээ дээш нь эрүү рүү чиглэлтэй,
Духны голоос чамархай руу чиглэсэн,
3овхины дотор булангаас хөмсөгний дээд талаар тойруулсан чиглэлтэй иллэгүүдийг тогтмол хий. Мөн үүнээс гадна,
Нүдний гадна буланг чанга бус, гэхдээ зөөлөн биш дунд зэрэг хэмнэлээр байнга тогшиж бай.
Тэжээлийн тосыг гарын алгандаа түрхээд зовхин дээрээ алгаа тэнийлгэж тавиад зөөлхөн дар. Ингээд хэдэн хормын дараа эргэлдсэн хөдөлгөөнөөр огцом татаж авах дасгалыг хэд хэдэн удаа давт. Энэ нь маш сайн иллэг болно.
Зарим үед ямарч тос түрхэлгүйгээр арьсаа амрааж бай. Арьс амьтай бөгөөд өөрөө амьсгалж, өөрөө тос ялгаруулж байдгийг анхаар.

Хумс бүсгүй хүний гоёл

Үсээ хэрхэн арчилснаар нь хүүхнүүдийг хэн болохыг нь тодорхойлж болдог. Тэгвэл гар болоод хумсаа хэрхэн яаж арчилж тордсоноор нь ямар бүсгүй болохыг тогтооход бүр ч амар хялбар байдаг гэнэ. Хиртэй эсвэл будаг нь ховхорсон хумстай эмэгтэй эрчүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж.
Бяцхан санамж:
-Юуны өмнө хумсны хуурай хэрэглэж сурах хэрэгтэй. Хуурайны нэг тал нь бүдүүн, нөгөө тал нь нарийн ширхэгтэй байвал зүгээр.
-Хуурайдахдаа бүдүүн ширхэгтэй хэсгээр нь үрж арзгарыг тэгшлээд, дараа нь нарийн ширхэгтэйгээр нь өнгөлж засна.
-Хумсаа засахдаа захаас нь төв рүү чиглүүлэн хуурайдна. Дараа нь зөөлөн үстэй сойзоор хумсны завсраа цэвэрлээрэй. Хумсын угийн арьсыг авах гэж үзүүртэй зүйлээр төнхөх хэрэггүй. Түүнийг арилгагч шингэн байдаг.
-Хумсаа байнга будаж байвал гар цэвэрхэн гоё харагддаг.
-Будгаа нимгэн түрхсэн бол хатсаны нь дараа дахин будаж болно.
-Хумсаа будахдаа эхлээд хумсныхаа дунд хэсгийг, дараа нь хоёр захыг будаарай.

Наранд удаан зогсвол арьс хөгширдөг




Зун цагт наранд удаан байх нь эрүүл мэндэд тустай гэж олон хүн боддог. Наранд биеэ шаран борлосон хүмүүс эрүүл хүний үлгэр жишээ болдог үе саяхан байлаа.
Сүүлийн үеийн судалгаагаар энэ үзэл бодол өөрчлөгджээ. Наранд удаан байх нь арьсанд хүнд гэмтэл үүсгэдгийг эмнэлгийн ажилтнууд нотолж байна. Наранд хэт удаан байснаас арьс хурдан хөгшрөх, арьсны хавдар үүсэх зэрэг хор уршигтай гэнэ.
Хэрвээ та наранд тодорхой цагаар биеэ шарах гэж байгаа бол шууд нарны туяанд өдөрт 30 минутаас илүү хугацаагаар байж болохгүй. Хэрвээ зайлшгүй наранд байх тохиолдолд нарнаас хамгаалах тос, хэрэглээрэй. Эдгээр нь дотроо нарны туяа арьсанд чинь хүрэхээс сэргийлэх химийн бодисууд агуулдаг байна.
/хань/

Сайхан харагдахыг хүсвэл үсээ арчил


Таны үс яг л нялх хүүхэд шиг байнгын арчилгааг шаарддагыг бүү мартаарай. Нүүр царайндаа тохирсон засалттай, эрүүл, өнгөлөг үстэй явахад та хамгаас илүү сайхан харагдана. Үсээ зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм.
Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог, гэмтэлтэй гэсэн таван төрөлд хуваадаг. Үсний хамгийн дээд талын давхарга наранд гялалзаж, сайхан харагддаг бөгөөд унаж хугардаггүй. Үсээ төрөл бүрийн хэв маягт оруулахад хэлбэрээ удаан хадгалдаг бол эрүүл байна. Мөн самнахад хялбар байдаг байна.
Гэмтсэн үс: Өнгөлөг бус, үзүүр нь тэгш бус, самнахад хэцүү, үсээ орооход (бигуди, хайч) хэвэнд муу ордог. Мөн адил гэрэлд гялалздаггүй, байнга хугарч унаж байдаг.
Тослог үс: Үсний тосны уут хуйхны өнгөн хэсгийн дор байдаг байна. Түүний үүрэг нь асар их, учир нь таны үсийг хамгаалдаг. Тэр нь толгойн арьсны шүүрлийн булчирхайтай холбоотой. Түүнд гарсан өөрчлөлтүүдээс болж үс нь маш тослог эсвэл бүр хуурай болдог байна. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.Үсээ угаагаад удаагүй байтал буцаад л тостой болчихдог бол тослог үсэнд зориулсан тусгай шампунь ангижруулагчийг хэрэглэх нь зүйтэй.
Хэвийн үс: гялалздаг салаалдаггүй, угаасны дараа тийм амар хиртдэггүй.
Хуурай үс: өнгөгүй, янз бүрийн химийн нөлөөнд маш амархан гэмтдэг, арчилгаа шаардана. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.
Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Эхлээд шампуниа зөв сонго. Ямар ч сайн чанарын саван байлаа ч хэрэглэхээс татгалз. Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 30-40 градус байх ёстой. Тослог их байх тусам усаа бүлээсгэх /хүйтэвтэр/ шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, хуйхандаа иллэг хийх маягаар жигд тараах нь зөв.
Yсээ угааж байхдаа шанаагаа дагуулан гарынхаа хуруугаар тойрох хөдөлгөөн хийх маягаар массаж хийгээрэй. Массаж нь тархин дахь цусны эргэлтийг сайжруулан тархийг сэргээдэг. Толгой угаах усандаа бага зэрэг хүнсний сод хийн зөөлрүүлэх ба буцалсан усаар угаавал үс өнгөлөг болдог. Yсээ угаасны дараа нэг литр усанд нэг цайны халбага байхаар бэлтгэсэн нимбэгийн шүүс, спирт, орос цууны уусмалаар үсээ угаахад үс гялалзсан зөөлөн, торгомсог болдог. Химитэй үс хугарч, гэмтэх нь их байдаг тул угаасны дараа арчих хэрэггүй.
Yсэнд зохих хэмжээний тэжээллэг чанарыг нь нөхөн өгч байх шаардлагатай. Yүний тулд тэжээлийн тос, витаминуудыг үсэндээ түрхэж байгаарай. Гандаж шарласан үсэнд зөгийн бал түрхээд цаг хиртэй алчуураар толгойгоо боож, шингэснийх нь дараа сайтар угаахад үсний чинь өнгө сэргэж урьдынх шиг чинь сайхан болно.

Sunday, October 25, 2009

Япончууд залуу гоо сайхан харагдахын хамгийн тустай аргыг иллэг гэж үздэг.

Япон бүсгүйчүүд удаан наслах, бие галбир, залуу насаа хадгалах өөрийн гэсэн нууцтай байдаг. Японы уламжлалт хоол хүнс нь урт наслалтанд онцгой ач холбогдолтой. Япончууд өөрсдийн хооллох уламжлалт хэв маягийг дараах дүрэмд хуваан үздэг юм. Юуны түрүүнд:

Фитнессээр турахын ач тус

Фитнесс гэдэг маань бие бялдраа зөв хөгжүүлэх гэсэн үг юм. Фитнессээр хичээллэснээр хэт өөхөлж, таргалахгүй, хөдөлгөөний дутагдалд орохгүй, биеийнхээ аль нэг өөтэй хэсгийг хүссэнээрээ өөрчилж өв тэгш бие бялдартай болж, үргэлж наснаасаа залуу, эрүүл чийрэг харагдах болно. Мөн цусны эргэлт сайжран сэтгэл санаа өөдрөг урьдынхаасаа хөнгөн сэргэлэн, эрч хүчтэй болохоо мэдэрдэг.

Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй

Хэнд ч үл анзаарагдам сам гэдэг хэрэгсэл хүний амьдралд маш ашигтай, хэрэгцээтэй зүйл билээ. Бид самны талаар юу мэдэх вэ?
Эрүүл үсийг өдөр бүр хэдэн минутын турш самнах нь жинхэнэ дасгал болдог. Сам нь үсэнд тогтсон тоос, шороог арилгаад зогсохгүй хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулж, үсэнд тэжээл өгч, ургалтыг нь зохицуулдаг байна.

Сайхан харагдах энгийн аргууд


1. Та эрт хөгшрөхөөс сэргийлэхийг хүсвэл лууван ид, эсвэл луувангийн шүүс уу.
2. Сармис хэрэглэхэд эд эс шинэчлэгдэн, үрчлээ суухаас сэргийлдэг. Улаан лиш цэцэг зажилвал аманд үлдэх эвгүй үнэр арилна.
3. Өдөрт 2-3 цайны халбага улаан буудай идэх нь батганаасаа үр дүнтэй салах арга юм.

Үс чинь унаад эхэлбэл дархлаа муудсаны шинж

Өөртөө анхаарал тавихгүй явсаар элдэв өвчнөө газар авахуулах явдал цөөнгүй. Хэрвээ та өөрийгөө жаахан л хянаж чадвал зарим нэг өвчнөө дөнгөж эхэлж байхад нь барьж авах боломжтой. Дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзээрэй.