Wednesday, December 2, 2009

Бусдыг ойлгож сурах нь ухаантайн шинж

Бидэнд, хэрхэн яаж амьдрахыг зааж сургадаг, бидний хийсэн зүйлийг үнэлж дүгнэдэг, бас шүүмжилж зөвлөгөө өгдөг, эцсийн шийдвэр гаргадаг хүмүүс л олон байхаас биш, хэлэх гэсэн үгийг нь сонсож, хүсэл сонирхлыг нь ойлгож ухаардаг хүн тэр бүр байдаггүй ажээ. Тийм учраас сайн сонсогч байж сур.
Хэрэв харилцан ярилцагчаа өөртөө татья гэвэл, өөрийнхөө тухай биш, харин цаад хүнд чинь хэрэгтэй, бас түүний сонирхдог асуудлыг нь хөндөж ярилцах нь чухал. Энэ зарчмыг нэгэн сэтгэл судлаач сонирхолтойгоор ингэж илэрхийлсэн байдаг аж. "Би бол мөхөөлдсөнд дуртай. Харин загасчлахаар явахдаа өөрийнхөө юу хүсэж байгааг биш, харин загас өөр юунд дуртай бол гэж бодож явдаг. Би загасныхаа дэгээнд өөрийн дуртай мөхөөлдсийг биш загасны дуртай өгөөшийг тавьдаг. Тэгэхээр хүмүүсийг өөртөө татахын тулд иймэрхүү ухаан зарах хэрэгтэй.
Танд сануулахад, сонирхолгүй дэмий яриагаараа бусдыг битгий залхааж бай. Бас, хэн нэгнийг эвгүй байдалд байхад нь олон зүйл асууж шалгаахаас аль болох зайлсхий.
Хэн нэгэн гудамжинд дайралдаад, "За амьдрал ямар байна даа" гэж асуухад "Сайн сайн" гэж хариулсан хэрнээ дотроо, "Энэ муу намайг их тавлаж байх шив дээ" гэж дургүйцэх хүн ч байдаг. Энэ маш буруу. Сэтгэл зүйн хувьд "Эелдэг байх" гэдэг нь таны төсөөлж байснаас, бас нөгөө хүний чинь бодож байснаас ч тэс өөр зүйл байх тохиолдол ч байдаг юм шүү.

No comments:

Post a Comment