Friday, December 4, 2009

Хахир хүйтнийг эрүүл давах чиний арьс

medium text tool icon
larger text tool icon
арьс арчилгааХүйтэн сэрүүний улиралд хүний биеийн цусны судаснууд эрс нарийсдаг. Үүний улмаас арьсны тэжээллэг чанар нь муудаж, хүний арьсны өөрийгөө хамгаалах чадвар нь илт буурдаг аж. Ийм болохоор хүйтэн сэрүүний улиралд арьс их арчилгаа их шаарддаг. Одоо хэдийнэ намар болчихоод байна. Тиймээс арьсныхаа хүйтнийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ талаар хэд хэдэн энгийн зөвлөмж өгье.



Нэг.
Хүйтний улирал нэгэнт эхлэчихсэн болохоор өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй.

Хоёр. Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч, тайвширдаг.

Гурав. Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн уруулаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин оройд унтахынхаа өмнө уруулдаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.

Дөрөв. Хүйтний улирлаас нүүрээ хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Иймд эмэгтэй хүн долоо хоногт хоёр удаа тэжээлийн маск тавьж байвал нүүр чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно.

Майонез болон чидун жимсний тосны маск
Чидун жимсний тос нь өөртөө маш гайхамшигтай чанаруудыг агуулдаг бөгөөд нүүрний арьсыг дээд зэргээр уян хатан болгодог арьс арчилгааны хамгийн сайн бүтээгдэхүүн юм. Хэрэв та хуурай арьстай бол майонезаар маск тавьж байгаарай. Майонез нь хольцондоо маш олон төрлийн ургамлын найрлагатай тул арьсанд муугүй тэжээл болдог байна. Гэхдээ таны хэрэглэх гэж буй майонез нь гap apraap бус үйлдвэрийн аргаар бэлдсэн байх шаардлагатай. Майонез хийхийн тулд өндөгний шарыг чидун жимсний тос юмуу, эсвэл наран цэцгийн тостой хутгана. Маск тавихын өмнө нүүрээ сайтар цэвэрлээрэй. Ийм маскыг долоо хоногт хоёр удаа тавихад л таны нүүр чийг тослогоо алдахгүй байх болно.

No comments:

Post a Comment