Monday, November 30, 2009

Гунигийн тухай шүлэг

Миний гунигийн түүх

Яагаад надад үе үе ийм гунигтай байдгийг мэдэхгүй
Яаж би амьдралгүйгээр амьд явна гэж бодсоноо ч ойлгодоггүй
Хүрч үл чадан, хүмүүсээс өөрийгээ тусгаарлах болсоноо
Хэлж үл чадан өмнө тань дуугүйхэн л зогсох байна


Сэтгэлд минь үргэлж цас орох юм тэр цаснаар
Сэмээрхэн явдалтай нэгэн дотуур минь дуулан алхахад
Нисчихмээр байдаг ч би далавчаа хумьж атгачихаад
Нэрийг нь мэдэхгүй нэгэнд тэр дууг сонсгохоор үлддэг

Явчихмаар байдаг ч, би үзгээ амьдрал руу дүрээд
Яриад л байдаг, гэвч хүмүүс үхэхээ больдоггүй
Үхэл болгоныг дагаж үхдэгийнхээ учрыг мэддэггүй
Хэзээ миний доторх цасан зогсохыг ч мэдэхгүй

Яагаад над руу үе үе тэнгэрээс гар сунгадагийг
Яг зүрхэн дээр минь сараачиж орхидогийг мэдэхгүй.

No comments:

Post a Comment