Monday, November 30, 2009

Компьютерийг яаж хор багатай ашиглах вэ?

Гар утас, компьютерээс ялгарах хэт ягаан туяа, соронзон долгионыг эрүүл мэндэд хортой болохыг эрдэмтэд тогтоосон. Жишээ нь гар утасны байнгын хэрэглээнээс болж тархины хорт хавдрын өвчин сүүлийн жилүүдэд ихэссэн гэж судлаачид үздэг. Гэвч техник технологийн энэ эрин үед бид эдгээр зүйлийг хэрэглэхгүй байж бас болохгүй. Иймээс эрүүл мэнддээ аль болох хор уршиг багатай хэрхэн хэрэглэхийг зөвлөе...


Нэг. Зөвхөн шаардлагатай тохиолдолд дэлгэцийг асаа. Хийх ёстой ажлаа хийчихээд л дэлгэцээ унтрааж занш. Зүгээр цаг нөхцөөх байдлаар компьютерийг ашигладаг зуршилтай бол эрүүл мэндээ хохироож байгааг санаарай.

Хоёр.Компьютер дээр ажиллаж байгаа өрөөнд цаг тутам салхи оруулж байх хэрэгтэй. Нэг цаг ажиллаад заавал 10 минут амарч бай. Тэгэхдээ салхи оруулбал тун зүгээр. Энэ үедээ өрөөнөөс гарч, биеийн дасгал хийж байгаарай.

Гурав. Нүдээ амраа.
Тусгай нүдний шил байдаг тул хэрэглэхийг зөвлөе. Цаасан дээрээс текст бичиж байгаа тохиолдолд цаасыг дэлгэцэнд аль болох ойрхон байрлуул. Энэ нь толгой нүдээ байн байн хөдөлгөхөөс зайлсхийхэд тусална. Нүдээ аньж нээх байдлаар нүдний дасгал хий /3-5 секунд/. Ингэх нь нүд хуурайших эмгэгээс зайлсхийхэд тустай.

Дөрөв. Ажлынхаа байдлыг өөрчил.
Ажлын явцад үе үе /20-30 минут/ дэлгэцнээс хараагаа холдуулж, өрөөний хамгийн алслагдсан цэг рүү, бүр цонхны цаана байх хол зүйл рүү чиглүүлэх нь сайн.

No comments:

Post a Comment