Monday, November 30, 2009

Биеэсээ хорт бoдисыг зайлуулж байх нь урт наслах үндэс болдог

Насанд хүрсэн хүн 2-3 цагийн зайтай бага багаар хооллож сурвал хүний биед хорт бодис хуралдах явц багасна.

Биедээ хорт бодис хуримтлагдахаас сэргийлье гэвэл цагаан хоолыг илүү түлхүү хэрэглэх хэрэгтэй. Доорх хүнсийг хэрэглэж байвал хорт бодис бага хуримтлагдана.
Үүнд:
-Ингэний сүүтэй цагаан будаа,
-Хатсан цагаан талхтай хольсон овъёос,
- Сүүтэй будааг дутуу болгосон,
- Шүүрхий өндөг,
- Төмс, луувангийн нухаш,
- Тахианы шөл,
- Цагаан будаатай шөл,
- Чанасан мах эсвэл,
- Хачиртай загастай
Бие организм дахь хэрэгцээгүй хорт бодисыг зайлуулахын тулд шингэн зүйлийг их хэмжээгээр уух хэрэгтэй.

Цагт 250 мл шингэн зүйлийг уух хэвийн хэмжээ болно.
Ингэхдээ нэг амьсгаагаар бус харин балга балгаар уух нь зүйтэй.

Түүнчлэн хүний биед кали дутагдсан үед төмс болон луувангийн хандыг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

No comments:

Post a Comment