Monday, November 30, 2009

Хүрэн манжингийн шүүс энергийг тэтгэгч ундаа юм

Английн эмч нарын сүүлийн үеийн судалгаагаар хүрэн манжингийн шүүс нь хүний биеийн идэвх болон ачаалал даах чадварыг 16 хувиар ихэсгэдэг болохыг тогтоожээ. Үүнд:

-Хүрэн манжинд байх гол хүчин зүйл нь ашигтай эрдэс давсууд юм.

-Эдгээр давс нь хүчилтөрөгчийн зарцуулалтыг багасга организмын энерги хадгалах чадварыг нэмэгдүүлдэг байна.


-Хүрэн манжингийн шүүс нь даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүст нэн тустай

-Хүрэн манжингийн шүүс хэрэглэдэг хүмүүсийн цусны даралт тогмолждог төдийгүй хэт ачааллын үед ч хэвийн хэмжээнээс хэтэрдэггүй.

-Зөвхөн ганц удаа хүрэн манжингийн шүүс уухад л цагийн дараа цусны даралт мэдэгдэхүйц багасаж 24 цагийн туршид үр дүнгээ барих чадвартай.

-Ардын уламжлалт анагаахад хүрэн манжингийн шүүсийг янз бүрийн, тэр дундаа даралт багасгах зорилгоор хэрэглэсээр ирсэн. Энергийг тэтгэгч ундаа ч гэж хэлдэг.



Даралт ихсэх үед та дараах жорыг хэрэглээрэй
1.
Хүрэн манжинг үрүүлдээд хүйтэн усанд хийж шөнийн туршид байлгана.

2. Өглөө нь бий болсон хандан дээр хагас аяга луувангийн шүүс хийж болно. Мөн тал нимбэгний шүүс зөгийн балыг тохируулан хийж болно.

Эдгээр бодис нь хоорондоо сайн зохицдог. Бий болсон хандыг өдөрт хоёр удаа хоол идэхээс 30-40 мин өмнө нэг хоолны халбага ууж хэрэглэнэ.

No comments:

Post a Comment