Sunday, November 29, 2009

Xатсан талхыг хаях гэж бүү яар

Амьдралд шаардлагатай төрлийн витаминыг бид чухам хөх тарианы хар, бор талхнаас авдаг. Cap талх нь оюуны үйл ажиллагаанд нэн хэрэгцээтэй глютамины болон амин хүчил агуулдаг байна. Хатсан талхаар ч ашигтай бас амттай хоол зууш бэлтгэж болно.


Давстай сухарь (хатсан талх)
Хар талхны хатсан хэсгийг жижиг шоо хэлбэрээр хэрчиж, нунтаг давс бага зэрэг цацаад шарах шүүгээнд хийнэ. Ийм бяцхан талхыг ногоотой шөл, цай уух үед олгохын сацуу зүгээр шаржигнуулан идэхэд ч гойд амттай. Мөн хатсан талхыг үрүүлдээд цөцгийн тосонд шарж идвэл амттай байна. Талхыг вареньтай, цөцгийтэй олгодог.

Талхны шөл
Хатсан хар талхыг нимгэн зүсээд хатаа. Бага зэрэг шарсны дараа буцлам ус хийгээд хагас цаг байлгасны дараа шүүж авна. Зөөлөрсөн талхыг үрээд талхны хандаар найруулна. Үзэм, сахар, хэрчсэн алим хийсээд 15 мин буцалгана. Дараа нь цангис жимсний шүүс хийгээд хөргөнө. Хүйтэн байдлаар цөцгийн хамт олгодог.
Орц: 600 гр хар талх, 100 гр үзэм,150 гр элсэн чихэр. 100 гр клюква буюу цангис жимс, 200гр алим, 150 гр цөцгий,50 гр элсэн чихэр.

Хар талхны запеканк (хайрмал)
Хатсан хар талхны холтосыг авч зүснэ. Зөөлөн хэсгийг үрүүлдээд дараа нь хайруулын тавган дээр бага зэрэг шарна. Элсэн чихэр нэмж хийнэ. Цэвэрлэж хэрчсэн алимыг тосон дээр хагас болтол нь жигнэнэ. Тосолж, үрүүлдсэн хатсан талх цацсан хайруулын тавган дээр талх болон алимаа давхарлаж тавина. Эдгээрийг өндөгтэй сүүн холимогоор дүүргэнэ.
Орц: 500 гр хар талх, 150гр элсэн чихэр, 500гралим, 120гр цөцгийн тос, 200гр сүү, хоёр ширхэг өндөг.

No comments:

Post a Comment