Monday, November 30, 2009

Хэрхэн нийтлэлээ амжилттай бичих вэ?

1. ГАРЧИГ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ.

Таны нийтлэлийн гарчиг хамгийн анхаарал татахуйц, оновчтой байх ёстой. Учир нь хүмүүс интэрнэтээр уншихдаа зөвхөн анхаарал татсаныг л олж уншдаг. Гарчгаа оновчтой сонгосон бол таны нийтлэл 50%-аа гүйцэтгэжээ гэсэн үг.


2. НИЙТЛЭЛ

Нийтлэлийг чинь дотор нь 2 хэсэг болгож үзье л дээ. Тэгвэл уншигчид таны нийтлэлийн гарчгийг хараад, тэр нийтлэлийн чинь эхний 2-3 мөрийг л харна. Хэрэв энэ хэсэг сонирхолтой бол дахиад цааш нь харна гэсэн юм. Тэгэхээр тэр 2-3 мөр чинь уншигчдад чиний нийтлэлийг бүтэн харах эсэхийг шийдвэрлэх 2 дахь чухал хэсэг юм. Тэгэхээр:

- Энэ 2-3 мөрийг бичихдээ аль болох уншигчтайгаа аль болох харилцан ярьж байгаа мэтээр, таны нийтлэл бүхэлдээ юуг илэрхийлж байгааг харуулан бичвэл зохино.

- Нийтлэл чинь 50-500 үгийн хооронд байх хэрэгтэй. Учир нь хүмүүс тэрнээс илүүг интэрнэтэд уншдаггүй юм.

- Нийтлэлдээ аль болох bulleting, numbering, тодотголыг ашиглаарай. Зарим тодруулмаар байгаа үг өгүүлбэрээ Bold, Italic, Underline болговол хүний нүдэнд тусдаг.

- Нийтлэл чинь Монгол хэл дээр бол крилл үсгээр бичигдэх ёстой. Үг дүрэм, найруулга зүйн хувьд анзаарч бичээрэй.

- Эцэст нь садар самуун, хар Пи Ар сурталчилсан мэдээлэл оруулахгүй байгаарай.



3. НИЙТЛЭЛД ЗУРАГ БОЛОН ЦААШ НЬ ТАСЛАЛ ОРУУЛАХ

a. Цааш нь таслалыг оруулах

Дээр нийтлэлийн эхний 2-3 мөр сонирхолтой байх ёстой тухай өгүүлсэн. Тэгвэл яг тэрний доогуур цааш нь унших таслалыг оруулж өгөх хэрэгтэй.

Улаанаар тэмдэглэсэн товчин дээр дарж цааш нь унших таслалыг оруулна. Ингэснээр нийтлэл эмх цэгцтэй харагдах болно.

b. Зураг оруулах.

Улаанаар тэмдэглэсэн товчин дээр дарахад нээгдэх цонхны General хэсгийн:

Image Url - Зургийн байрлалыг хуулж авчраад оруулна.
Image description - Оруулсан зургийн тайлбарыг оруулна.

Зургийн хэмжээг өгнө. Бид ихэвчлэн эхний зургийг оруулахдаа 150px гэсэн өргөн заадаг. Үүнийг appearance хэсэгт оруулна.

Dimensions - эхнийх дээр нь 150 гэж бичнэ.
Vertical, horizental space - 3 гэж бичнэ.
Border - 2 гэж бичнэ.



c. Зураг олноор оруулах бол:

1. Зургуудаа ижил хэмжээтэй
2. Том хэмжээтэй, чанартай
3. Голлуулж хийгээрэй

No comments:

Post a Comment