Monday, November 30, 2009

Таныг ямар зан ааш давамгайлдаг вэ?

Таны зан ааш гэдэг айдас, түрэмгийлэл, түгшүүр гэх мэтийн олон талуудаас бүрддэг. Энэ олон бүрдүүлэгчдийн аль давамгайлж байна, хүний зан тэр тал руугаа хэлбийж, хүний зоригтой эсвэл аймхай, түрэмгий эсвэл дундыг барьдаг гэж ерөнхийд нь тодорхойлдог. Энэхүү сонжоо нь таны зан аашийн тодорхой чиглэл буюу сэтгэл судлалын хэллэгээр акцентуац гэдэг зүйлийг илрүүлэн гаргах зориулалттай юм.

Таны зан аашийг тодорхойлсон өгүүлбэрүүдийг санал болгоно. Хэрэв та өгүүлбэр занг тань зөв тодорхойлсон гэж үзвэл харалдаа нь “+” тавиад, үгүй бол “-” тэмдэг тавиарай. Асуултуудад хэрхэн хариулах талаар удаан бодох хэрэггүй. Учир нь зөв эсвэл буруу хариулт гэж байхгүй.

1. Та голдуу хөгжилтэй, алгуун зантай байдаг уу?
2. Доромжлолыг тун эмзэг хүлээж авдаг уу?
3. Хүнтэй ярих, кино үзэх зэрэгт нулимс цийлэгнээд ирэх явдал тохиолддог уу?
4. Ямар нэг зүйлийг дуусгасны дараа зөв хийсэн гэдэгтээ эргэлзэн дахин нэг шалгаж зөв гэдэгт нь итгэх хүртлээ тайвширдаггүй юу?
5. Та багадаа бусад хүүхдүүдийн адил зүрх зоригтой байсан уу?
6. Хязгааргүй их баяр баяслаас хоромхон зур өөрийгөө болон амьдралын үзэн ядах хүртэл өөрчлөгдөх явдал олон тохиолддог уу?
7. Та ер нь олон нийт, найз нөхдийн төвд байдаг уу?
8. Та ямар нэг шалтгаангүйгээр уцаарлан, хүнтэй зүгээр ч үг сольж чадахгүй байдалд ордог?
9. Та хариуцлагатай хүн үү?
10. Та ямар нэг юмаар бахархаж, бахдаж чаддаг уу?
11. Та ажил хэрэгч үү?
12. Хүн гомдоовол төд удалгүй мартдаг уу?
13. Та өр зөөлөн хүн үү?
14. Захидлыг шуудангийн хайрцагт хийхдээ захиа цааш бүрэн унасан эсэхийг шалгаж хайрцагны нүхийг гараараа дарж шалгадаг уу?
15. Ямагт шилдэг ажилтнуудын тоонд байхыг эрмэлздэг үү?
16. Багадаа тэнгэр дуугарах, танихгүй нохойтой таарахад айдас төрдөг байсан уу? /Магадгүй одоо том болсон хойно ч гэсэн ийм айдас мэдэрдэг үү/
17. Та хаана ч, юунд ч эмх цэгцтэй, замбараатай байхыг зорьдог уу?
18. Таны зан ааш гадны хүчин зүйлээс хамааран өөрчлөгддөг үү?
19. Танилууд тань таныг хайрлаж, хүндэтгэдэг үү?
20. Сэтгэл таагүйтэх, хэзээ хэзээгүй аюул нүүрлэх гэж байгаа мэт мэдрэмж танд олонтаа төрдөг үү?
21. Бага зэрэг сэтгэл таагүйтэх нь олон тохиолддог уу?
22. Та нэг удаа ч гэсэн тэвчээр алдран өөрийгөө хянаж чадахаа больтлоо уурлаж, гомдож байсан уу?
23. Нэг газраа удаан суух нь танд хэцүү байдаг уу?
24. Тантай шударга бус хандвал өөрийнхөө сонирхлыг айж эмээлгүйгээр хамгаалдаг уу?
25. Та хонь гаргаж эсвэл тахианы хүзүү мушгиж чадах уу?
26. Гэрт тань хөшиг эсвэл ширээний бүтээлэг хазайж мурийсан байх нь таныг ууцаарлуулдаг тул та шууд л засч, янзалдаг уу?
27. Та багадаа гэртээ ганцаараа үлдэхээс айдаг байсан уу?
28. Таны зан ааш ойр ойрхон өөрчлөгдөх явдал олон гардаг уу?
29. Та өөрийнхөө эзэмшсэн мэргэжилд чадварлаг ажилтан байх гэж ямагт хичээдэг үү?
30. Хурдан уурлаж, уцаарладаг уу?
31. Ямар ч зүйлд огт санаа зовохгүй, санаа амар хөгжилтэй байж чадах уу?
32. Хязгааргүй их аз жаргалтай байгааг бүх биеэрээ мэдрэх явдал тохиолддог уу?
33. Та хошин жүжгийн хөтлөгч болж чадах байсан болов уу?
34. Та өөрийнхөө бодол санааг хүмүүст хангалттай илэн далангүй, элдэв далд санаагүйгээр илэрхийлэн хэлдэг үү?
35. Та цус харж чаддагүй юу? Энэ нь танд эвгүй мэдрэмж төрүүлдэг үү?
36. Хувийн өндөр хариуцлагатай ажилд дуртай юу?
37. Шударга бус харьцааны золиос болсон хүмүүсийг голдуу хамгаалж, өмгөөлдөг үү?
38. Харанхуй хонгил руу ороход аймаар, хэцүү байдаг уу?
39. Хурдан гүйцэтгэх хэрэгтэй ч гүйцэтгэлийн чанарт тавих шаардлага бага тийм ажлыг дээрд үздэг үү?
40. Та нийтэч үү?
41. Сургуульд сурч байхдаа олны өмнө дуртайяа шүлэг уншдаг байсан уу?
42. Багадаа гэрээсээ зугатаж байсан уу?
43. Танд амьдрал хүнд хэцүү гэж санагддаг уу?
44. Хэрэлэдэж, гомдосны дараа сэтгэлээр унасны улмаас ажилд явах ямар ч чадваргүй байгаа мэт санагдаж байсан явдал гарч байсан уу?
45. Таныг бүтэлгүйтсэн ч гэлээ наргиж, хошигнох чадвараа алддаггүй гэж хэлж болох уу?
46. Хэн нэгэн нь таныг гомдоосон бол эвлэрэх анхны алхмыг хийж чадах уу?
47. Та амьтанд хайртай юу?
48. Гэр орон, ажлын байранд тань бүх хэвийх эсэхийг шалгах гэж буцаж ирж, шалгадаг уу?
49. Тантай болон таны ойр дотны хүмүүстэй ямар нэг аймаар зүйл тохиолдож магадгүй гэсэн бүдэг бодол таны толгойд эргэлддэг үү?
50. Та өөрийнхөө зан аашийг тун ч хувирамтгай гэж боддог уу?
51. Олон хүний өмнө илтгэл тавих, үг хэлэхэд хэцүү байдаг уу?
52. Хүн таны доромжловол цохиж чадах уу?
53. Хүмүүстэй ярилцаж, харьцах таны хүсэл маш хүчтэй байдаг уу?
54. Та ямар сэтгэл гонсойлгосон үйл явдлын дараа сэтгэлээр унаж, яахаа мэдэхээ байдаг хүмүүсийн тоонд ордог уу?
55. Эрч хүчтэй зохион байгуулагчийн үйл ажиллагаа явуулахыг шаардсан ажил танд таалагддаг уу?
56. Зорилгодоо хүрэх замд маш олон саад бэрхшээлийг давах хэрэгтэй болсон ч буцаж, ухралгүй хүссэндээ хүрч чаддаг уу?
57. Эмгэнэлт кино сэтгэлийг тань нулимс цийлэгнэтэл уярааж чадах уу?
58. Өнгөрсөн эсвэл болох гэж байгаа өдрийн асуудлууд толгойноос тань гарахгүй байгаагаас болж унтаж чадахгүй байх явдал олонтаа тохиолдож байсан уу?
59. Арван жилд сурч байхдаа ангийхандаа зөв хариуг хэлж эсвэл хуулуулж байсан уу?
60. Ганцаараа оршуулгын газраар явахын тулд танд өөрийгөө маш их дайчлах шаардлагатай болох уу?
61. Гэр доторх бүх эд зүйлсийг ямагт өөрийн гэсэн нэг л газарт нь байлгах талаар их хичээдэг үү?
62. Орой нь унтахын өмнө тайван, өөдрөг байсан ч өглөө нь нэлээд хэдэн цаг үргэлжилсэн тааүй, гутранги сэтгэгдэлтэй сэрэх нь явдал гардаг уу?
63. Шинэ нөхцөл байдалд хурдан дасдаг уу?
64. Толгой тань өвддөг үү?
65. Та олон удаа инээдэг үү?
66. Огт үнэлдэггүй, хүндэлдэггүй, хайрладаггүй хүнтэйгээ ч гэсэн эелдэг байж чадах уу?
67. Та их хөдөлгөөнтэй хүн үү?
68. Шударга бус байдал танд маш хүнд сэтгэгдэл төрүүлдэг үү?
69. Та байгаль дэлхийг ихэд хүндлэн, шүтдэг үү?
70. Гэрээс гарах, унтахаар хэвтэх зэрэгт гэрлээ унтраасан, хаалгаа түгжсэн зэргийг шалгадаг уу?
71. Та зориг муутай юу?
72. Согтууруулах ундаа уух үед сэтгэл санаа тань өөрчлөгддөг үү?
73. Залуудаа сайн дурын уран сайхны дугуйланд дуртайяа оролцдог байсан уу?
74. Та баяр баясгалантай зүйл болно гэж найдалгүйгээр амьдралыг нэлээд гутранги байдлаар үнэлдэг үү?
75. Аян замд гарч, аялах хүсэл олонтаа төрдөг үү?
76. Баяр баясгалантай байдал гэнэт гутранги, дарамттай болж өөрчлөгдөх хүртэл зан ааш тань огцом өөрчлөгдөх боломжтой юу?
77. Найз нөхдийн дунд байхдаа сэтгэл санааг өөдрөг болгох нь таны хувьд хялбар зүйл үү?
78. Таны гомдол удаан тайлагддаг уу?
79. Өөр хүмүүсийн гачлал зовлонд нь удаан эмзэглэдэг үү?
80. Сурагч байхад тань дэвтрийнхээ хуудсан дээр санамсаргүй бэх дусаасан, эсвэл заваартуулсан бол өөрөө хуудсыг бүхлээр нь хуулан бичих явдал олонтаа гарч байсан уу?
81. Хүнд итгэсэн гэхээс илүүтэйгээр болгоомжилсон, үл итгэсэн байдлаар ханддаг уу?
82. Та олон удаа хар дардаг уу?
83. Төмөр замын дэргэд зогсохдоо гал тэргэн доогуур үсрээд орчихно эсвэл олон давхар байшингийн өндөрт зогсохдоо цонхноос үсэрчихвий гэхээс эмээх сэтгэл төрдөг байсан уу?
84. Хөгжилтэй хүмүүстэй хамт байхдаа хөгжилтэй байдаг уу?
85. Анхаарлаа шийдэл шаардсан хүн асуудлаас хөндийрүүлэн, өөр зүйлд сатаарах чадвартай юу?
86. Согтууруулах ундаа хүртэснийхээ дараа бие барих тань багасч, илүү чөлөөтэй болж ирдэг үү?
87. Хүнтэй ярилцахдаа үг, дуу цөөнтэй юу?
88. Тайзан дээр гарч жүжиглэх шаардлагатай болвол та энэ бүхэн жүжиг гэдгийг мартан дүрдээ бүрэн итгэж дүрдээ бүрэн орж чадах уу?
Леонгардын асуулгын шатлал тус бүрийг оноог тоолохдоо эцсийн оноог нэг хэвэн оруулах зорилгоор шатлал тус бүрийн утгыг тодорхой тоогоор үржүүлдэг. Yүний тайлалд заасан байгаа. Зан аашийнх нь аль нэг тал нь хэт давамгайлсан хүмүүс нь ямар нэг эмгэггүй эрүүл хүмүүс юм. Тэд зөвхөн зан аашийнх нь нэг хэсэг нь бусдаасаа онцгойрон ялгарсан байдгаараа онцлог.

Тайлал
Г-1 Гипертим эрч хүчтэй
1, 11, 23, 33, 45, 55, 67, 77-р асуултуудад
тийм буюу “+” гэсэн хариу өгсөн тоолонд нэг оноо
үгүй буюу “-” гэсэн бол оноо өгөхгүй
Нийлбэр дүнг 3-аар үржүүлнэ

Г-2 Хялбар хөөрлийн байдалд ордог

2, 15, 24, 34, 37, 56, 68, 78, 81-р асуултуудад тийм буюу “+” гэсэн хариу өгсөн тоолонд тус бүр 1 оноо
12, 46, 59-р асуултуудад үгүй буюу “-” хариу өгсөн тоолонд тус бүр 1 оноо
Нийлбэр дүнг нь 2-оор үржүүлнэ

Г-3 Сэтгэлийн хөдөлгөөнтэй

3, 13, 35, 47, 57, 69, 79-р асуултуудад тийм буюу “+” гэж хариулсан бол тус бүр 1 оноо
25-р асуултанд үгүй буюу “-” гэж хариулсан бол 1 оноо
Нийлбэр дүнг нь 3-аар үржүүлнэ

Г-4 Заавар, дүрмийг ягштал баримталдаг, нямбай

4, 14, 17, 26, 39, 48, 58, 61, 70, 80, 83-р асуултуудад тийм буюу “+” гэж хариулсан бол тус бүр 1оноо
36-р асуултанд үгүй буюу “-” гэж хариулсан бол нэг оноо
Нийлбэр дүнг нь 2-оор үржүүлнэ

Г-5 Түгшүүртэй

16, 27, 38, 49, 60, 71, 82-р асуултуудад тийм буюу “+” гэж хариулсан бол тус бүр 1 оноо
5-р асуултанд үгүй буюу “-” гэж хариулсан бол 1 оноо
Нийлбэр дүнг нь 3-аар үржүүлнэ

Г-6 Циклотим сэтгэл санаа мөчлөг байдлаар хувиран өөрчлөмтгий

6, 18, 28, 40, 50, 62, 72, 84-р асуултуудад тийм буюу “+” гэж хариулсан бол тус бүр 1 оноо
үгүй буюу “-” гэсэн хариунд оноо өгөхгүй
Нийлбэр дүнг нь 3-аар үржүүлнэ

Г-7 Олны дунд байх дуртай

7, 19, 22, 29, 41, 44, 63, 73, 85, 88-р асуултуудад тийм буюу “+” гэж хариулсан бол тус бүр 1 оноо
51-р асуултанд үгүй буюу “-” гэж хариулсан бол 1 оноо
Нийлбэр дүнг нь 2-оор үржүүлнэ

Г-8 Хувирамтгай

8, 20, 30, 42, 52, 64, 74, 86-р асуултуудад тийм буюу “+” гэж хариулсан бол тус бүр 1 оноо
үгүй буюу “-” хариунд оноо өгөхгүй
Нийлбэр дүнг нь 3-аар үржүүлнэ

Г-9 Дистим буюу цуцамтгай

9, 21, 43, 75, 87-р асуултуудад тийм буюу “+” гэж хариулсан бол 1 оноо
31, 53, 65-р асуултуудад үгүй буюу “-” гэж хариулсан бол тус бүр 1 оноо
Нийлбэр дүнг нь 3-аар үржүүлнэ

Хэт мэдрэмтгий

10, 32, 54, 76-р асуултуудад тийм буюу “+” гэж хариулсан бол тус бүр нэг оноо
үгүй буюу “-” хариултанд оноо өгөхгүй
Нийлбэр дүнг нь 6-аар үржүүлнэ

Г-1 шатлал нь амьдралын өндөр эрч хүчтэй хүний онцлог.
Г-2 шатлал нь амархан хөөрдөг онцлогтой хүний онцлог
Г-3 шатлал нь хүчтэй сэтгэл хөдлөлтэй хүний онцлог
Г-4 шатлал нь дүрэм, журмыг ягштал баримталдаг нямбай хүн гэдгийг харуулна
Г-5 шатлал нь түгшүүртэй байдлыг харуулна
Г-6 шатлал нь сэтгэл санаа амархан өөрчлөгддөгийг харуулна
Г-7 шатлал нь олны дунд байж, анхаарал татах хандлагатайг харуулна
Г-8 шатлал нь зан үйл тогтворгүй байдлыг илтгэнэ
Г-9 шатлал нь цуцалтын түвшинг харуулна
Г-10 шатлал нь нөхцөл байдалд хэр зэрэг хүчтэй бөгөөд хурц илэрсэн сэтгэл хөдлөлөөр хариу өгдгийг харуулна.

Шатлал тус бүр дээр

0-8 оноо авсан бол тухайн үзүүлэлт сул илэрдгийг харуулна
16-24 хүртэл оноо авсан бол хүчтэй илэрдгийг харуулж байна
9-15 хүртэл оноо авсан бол дундаж байдлаар илэрдгийг харуулж байна

No comments:

Post a Comment