Thursday, December 3, 2009

Зээлээ хэрхэн төлбөл дээр вэ?

Сар бүр байр хоолны мөнгөнөөс гадна зээлийн төлбөрт дарагдсаар сарын орлогоос чинь илүүчлэх ч юм үлддэггүй бол танд яг одоо зээлийн төлбөрөө хурдан дуусгах нэгэн шилдэг арга зааж өгье.


1. Юуны түрүүнд доорхи хүснэгтийн дагуу бүх зээлээ доош нь жагсааж бич. Жишээ болгон багахан 2 зээл дээр бодож үзье.

Зээлийн нэр
Yлдэгдэл /төг/
Хүү /%/
Сарын төлбөр
Бизнесийн жижиг зээл
0
1.8%
51,042
Кредит карт
200,000
3.0%
11,458
Нийт
1200,000

62,500
Жич: Та эдгээр сарын төлбөрийг тогтмол төлөөд байхад 2 зээлээ 24 сарын дотор төлж дуусгана.
2. Таны сарын нийт төлбөр одоогоор 62,500 төгрөг байна. Та сарын нийт төлбөр дээрээс нэмж болох багахан боловч мөнгийг сарын зарлагаасаа гарга. Манай тохиолдолд 37,500 төгрөг нэмээд сард нийтдээ 100,000 төгрөг зээлэндээ төлнө гэж бодъё.
3. Харин энэ нэмж төлж байгаа 37,500-гаа 2 зээл руугаа тэнцүү хувааж төлөлгүйгээр зөвхөн хамгийн их хүүтэй зээл руугаа хийе. Өөрөөр хэлвэл 3.0%-тай кредит картныхаа сарын төлбөрийг 48,958 төгрөг болтол өсгөе.
4. Ингэснээр та кредит картын өрөө 24 сарын дотор биш ердөө 5 сарын дотор л төлж дуусгаж чадна.
5. Ингээд кредит картаа нэгэнт төлөөд дуусгачихсан тул одоо үлдсэн бүх сарын төлбөрөө зөвхөн бизнесийн зээл төлөхөд зарцуулъя. Манай тохиолдолд сарын төлбөр нь 100,000 төгрөг байна.
6. Ингээд 6 дахь сараас эхлэн сар бүр 100,000 төгрөг төлснөөр бизнесийн зээлээ 24 сарын дотор биш ердөө 13 сарын дотор төлж дуусгана.

Зээлийн нэр
Yлдэгдэл /төг/
Хүү /%/
Сарын төлбөр
Төлж дуусах хугацаа
Бизнесийн жижиг зээл
0
1.8%
51,042
 13 сар
Кредит карт
200,000
3.0%
11,458
 5 сар
Нийт
1200,000

62,500

7. Ингээд та одоо хэр мөнгөө хэмнэж чадсанаа үзье. Та 2 зээлээ 24 сарын дотор төлснөөр нийтдээ 300,000 төгрөг зөвхөн хүүгийн төлбөрт өгөх байжээ. Тэгвэл сар бүр 37,500 төгрөг нэмж төлснөөр та 13 сарын дотор 2 зээлээ төлж дуусах төдийгүй хүүгийн төлбөрөө 2 дахин хэмнэж, дөнгөж 141,752 төгрөг төлнө. Yүгээр ч зогсохгүй та 24 сараас үлдсэн 11 сард нь 100,000 төгрөгөө хадгаламжинд хийх юм бол харин ч орлого олох боломжтой. Жилийн гэрээ хийгээд 1.4%-ийн хүүтэй хугацаатай хадгаламжинд хийлээ гэхэд 11 сарын дараа та 1,192,400 төгрөгтэй болсон байх нь. Ингэж та өөрийн санхүүдээ ухаалгаар хандвал та дандаа өртэй хүний зовлон эдлээд байхгүй шүү.

No comments:

Post a Comment