Thursday, December 3, 2009

Нойргүйдэлд самар тустай

Шөнө нойр муутай хоносноос өдөр нь ядарч, ажиллах эрч хүч буурахаас гадна биеийн дархлаанд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэхгүй хүн гэж үгүй биз. Бидний бие махбодод өдөрт 1.2-2.5 мг зэс шаардлагатай байдаг учраас зэсээр баялаг хоол хүнс хэрэглэх нь дээрх эрсдлийг багасгах давуу талтай гэнэ.

Өдрийнхөө хоолонд тахианы мах, шоштой шөл, газрын самар зэргээр хачирласан хоол хүнсний зүйлийг хэрэглэх нь нилээд зэсийг зооглоно гэсэн үг юм.
  • 100 гр тахианы маханд 0.4 мг зэс
  • Шошинд 0.8 мг зэс
  • Газрын самранд 1.2 мг зэс тус тус агуулагддаг байна.
Түүнчлэн наранцэцгийн самранд зэс их хэмжээгээр агуулагддаг ажээ.
Тэгэхээр өдөрт 100 гр самар цөмнө гэдэг нь 2.8 мг зэсийг бие махбодод тань хүртээхээс гадна сайхан унтаж амрах таатай нөхцлийг бүрдүүлдэг гэнэ.

No comments:

Post a Comment