Monday, November 30, 2009

Гараар юм угаахдаа анхаарах зүйлүүд


Торгомсог цацаг чимэглэлтэй хувцас хунарыг хөнгөхөн базна. Гараар мушгиж ер болохгүй.

Сэвсгэр зөөлөн үстэй нүүр гар, ванны алчуур нь цаг хугацааны явцад ширүүн үстэй болж, чийг бага шингээдэг. Энэ тохиолдолд алчуурыг угааж, давстай устай саванд (төмөр) хийгээд буцалгана. Ингэхэд эргээд сэвсгэр болно. Сэвсгэр алчуурыг индүүдэх хэрэггүй. Сайтар сэгсрэхэд л болно.

Сойзоор угаахдаа. Гарын арьсыг сайн хамгаалах талтай ч хэт ширүүн сойз нь даавуу материалыг гэмтээх болно. Тиймээс шинэ сойзыг хэрэглэхийн өмнө буцлам усаар зайлах хэрэгтэй.

Зөөлөн усаар угаах нь сайн. Гараар угааж байгаа тохиолдолд усандаа бага зэргийн давс, сода хийвэл ус зөөлөрнө. Нунтагаа эхэлж хийвэл хөөсрөхдөө сайн.

Өнгөт ор дэрний хэрэгсэлийг 2-3 цаг дэвтээсний дараа угаана. Хэт их удаан байлгавал өнгө нь бүүдийнэ. Зөвхөн хүйтэн усанд хийнэ. Ор дэрний хэрэгсэлийг зайлах усандаа 1 х/х цагаан цуу хийвэл өнгө нь сэргэнэ.

Өнгөт эд зүйлийг сүүдэрт өлгөж хатаа. Индүүдэхдээ ч дотор талаас нь эхэлнэ. Эд зүйлийн өнгийг цайруулах нь юуны өмнө савангийн үлдэгдэл байхгүй болтол нь зайлах учиртай. Цайруулагч тусгай уусмалыг бага хэмжээгээр хийнэ.

Нусны алчуур гэх мэтийн жижиг сажиг зүйлийг маш их давстай усанд угаадаг. Эдгээр зүйлийг угаалгын машинаар угаадаггүй.

Ор дэрний их бохирдсон хэрэгсэлийг угаахдаа хөнгөвчилөхийн тулд шөнө унтахдаа бүлээн савантай усанд хийж дэвтээхийн сацуу 10 гр нашатырийн спирт хийвэл түргэн угаагдана.

Цагаан ор дэрний хэрэгсэлийг хүйтэн эсвэл бүлээн усанд, гэхдээ (халуун биш) дэвтээж, нэлээд хэдэн цаг байлгаж болно.

No comments:

Post a Comment