Monday, November 30, 2009

Та гэртээ амьтан тэжээдэг үү?


О Гэрийн амьтдад хоолны үлдэгдлээ өгөх хэрэггүй. Учир нь таны нохой, муур хэт таргална.

О Нохойд давстай хоол өгч болохгүй. Давстай хоол идсэнээр үс нь амархан унаж, үнэртэх мэдрэмжээ алдана.

О Амьтдыг түүхий махаар тэжээж болохгүй. Яагаад гэвэл сальмонелл зэрэг вирүсийн халдвар авах магадлалтай. Энэ вирүс нь зөвхөн өндөр хэмд устдаг юм.

О Нохой, муур нь махчин амьтад хэдий ч дан махаар тэжээж болохгүй.

О Зөвхөн махаар тэжээх нь гэрийн амьтдыг араг ясны өвчтэй болгодог.

О Амттан, чихэрлэг хүнс өгч болохгүй. Тэжээвэр амьтан илүүдэл жинтэй болж эрт хөгширнө.

О Амттан идсэнээс дархлааны систем суларч, халдварт болон харшлын өвчтэй болно.

О Нохой, муурын тавганд хоол хийн удаавал эсэлдэнэ. Мөн ялаа зэрэг шавьж өндгөө цацаж болзошгүй.

О Цэл хүйтэн буюу хэт халуун хоол өгч болохгүй. Аль аль нь хортой. Муурын хувьд 38 хэмийн бүлээн байвал тохиромжтой.

О Мууранд байнга сүү өгөх хэрэггүй. Муур амархан таргалахаас гадна гүйлгэдэг.

No comments:

Post a Comment