Wednesday, December 2, 2009

Хоолны ширээний ард хэрхэн соёлтой хооллох вэ?


Заавал биелүүлж байх зарим ёсыг дурдъя
Шөлийг таваг бялхтал хийх хэрэггүй. Шөлөө хөргөөх гэж үлээхийн оронд халбагаар зөөлөн хутгах нь зүйтэй.
Ширээний ард хутга, сэрээ, халбага барьчихаад дохиж зангах нь тун эвгүй. Ямар ч хүмүүжилгүй хүн л хооллох үедээ дуулж, исгэрдэггүй.
Сэрээгээр идэж болох зүйлийг халбагаар бүү идээрэй. Жишээлбэл шарсан өндөг, хачир, ногоо гэх мэт.
Хутга нь зөвхөн хэрчих зориулалттай учир хутгаар хэзээ ч идэж, амандаа ойртуулж болохгүй. Сэрээгээр хялбархан хувааж болох, жишээ нь загас, котлет, ногоо, таташ, шарсан өндөг гэх мэтийг хутгаар хэрчих хэрэггүй. Шарсан мах, төрөл бүрийн зайдас идэж байгаа бол хутгаа баруун гартаа, сэрээгээ зүүн гартаа барина.
Тавганд үлдсэн сүмс, цөцгийг заавал бүгдийг хамах хэрэггүй. Ингэх нь зохимжгүй.
Хэрвээ ширээн дээрээс ямар нэг юм авахыг хүсвэл хажуудаа суугаа хүний тавган дээгүүр тонгойх, ширээн дээгүүр өнгийх хэрэггүй. Ойр суугаа хүнээс гуйхад хангалттай.
Хоолондоо хэрэглэсэн халбага, сэрээ хутгыг өөрийнхөө тавганд хий.
Цайгаа чимээ гаргалгүй хутгасны дараа халбагаа дийзэн дээр авч тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол цай уухад чинь саад болно. Бүгдээрээ хооллож дуустал ширээний араас босох ёсгүй.

No comments:

Post a Comment