Monday, November 30, 2009

Гандан буурахгүй топ моделиуд

8
Гандан буурахгүй топ моделиуд
Удахгүй "Гоёл-2010" болох гэж байна.

1988 оноос хойш жил бүр уламжлал болон явуулж ирсэн уг наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг билээ.


Энэ наадам тухайн жилийнхээ хувцас загварын өнгө төрхийг тодорхойлохоос гадна шилдэг топ моделийг шалгаруулдаг юм. Одоогоор Монголд 10 топ модельтой хэмээгддэг.

Тэгвэл "Гоёл" наадмын топ моделиудын заримынх нь сонин сайхнаас хүргэе.

Э.Одгэрэл дотуур хувцсанд мөнгө хайрладаггүй
Анхны топ модель гэсэн алдрыг загвар өмсөгч Э.Одгэрэл зүүсэн. Түүний хувьд 1986 оноос загвар өмсч эхэлжээ.

Одоо 40 гаруй настай ч тайзан дээр биеэ авч яваа байдал, биеийн галбир нь анх загвар өмсч байсан үеийнхээс нь огтхон ч өөрчлөгдөөгүй гэдэг юм билээ.

Алт, мөнгө, монетан эдлэлд шунадаггүй, харин үнэртэн, гутал, дотуур хувцасанд мөнгө хайрладаггүй нэгэн. Тэрбээр одоо Монголын дизейнеруудын холбоонд ажиллаж байна.

Д.Пүрэвсүрэнтэй бүжиглэе
Тэрбээр анх "Найм дахь гариг" хамтлагийн "Арван жилийн дурсамж" дууны даруухан охины дүрд тоглож үзэгчдийн танил болсон.

Харин саяхан нүцгэн зурагаа авахуулж, үзэгчдийг гайхшруулаад авна лээ. "Гоел-2006" наадамд топ модель болсон агаад “Ганга гоёл" агентлагаас загварын гараагаа эхэлжээ.

Тэрбээр сүүлийн үед загварын гэхээсээ илүү урлагийн салбарт хүч сорьж буй.

"Боолын гэрээ", "Гоёлын даашинз" зэрэг кинонд дүр бүтээсэн нь үзэгчдээс чамлахааргүй дүн авсан.

Мөн одоогоор "TV-5" телевизээр зохион байгуулж буй "Одтой бүжиглэе" нэвтрүүлэгт оролцож, чамгүй бүжигчин гэдгээ харуулж байгаа билээ.

Д.Болормаа 4000 гаруй шавьтай
Загвар өмсөгч Д.Болормаа "Гоёл-2001" наадмаас топ модель гэсэн алдрыг зүүсэн.

Түүнээс хойш Монголдоо төдийгүй Азидаа танигдсан загвар өмсөгч болж чадсан юм.

Тэрбээр анх оёдолчин байсан гэдэг.

Тэгээд 1990 оноос загвар өмсч эхэлсэн нь түүнд чамлахааргүй амжилт авчирсан юм. 30 гаруй насандаа өөрийн загварын агентлагтай болжээ.

Одоогоор загварын ертөнцийн хойч үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж явна. Түүний шавь нарын тоо 4000 гаруй болсон агаад дэлхийн загварын ертөнцөд цөөнгүй хэдэн шавь нь хүч сорьж байгаа юм.

No comments:

Post a Comment