Wednesday, February 24, 2010

Туслаарай ккк....

Сайн байцгаана уу. надад голч дүн яаж боддогийг хэлээд өгөөч мэддэггүй ээ......??? :-D 

Tuesday, January 26, 2010

Ангийнхандаа

Манай ангийнхан бүгдээрээ сайхан амарцгаасан биз дээ. Өвлийн амралт дууссан учраас өглөө бүгдэээрээ хоцролгүй ирцгээнэ шүү. Одоо сүүлийн хагас учраас бүгдээрээ хичээцгээнэ шүү. Манай ангийнхан хамгийн шилдэг нь шүү хэ хэ

Wednesday, December 23, 2009

Tuesday, December 22, 2009

Д.Ариунцэцэг “Монгол газар”-ын Мянганбаярын хүүхдийг төрүүлж, алтны магнат таван хүүхэдтэй боллоо

Оддын амьдрал дэндүү гэхэд арай л дэндүү дуулиан шуугианаар дүүрэн байх юм даа. Гахайн ханиад гээч айхтар өвчин гараад дээр дооргүй бужигнацгааж байгаа энэ үед “Ард түмний мисс” хэмээх тодотголтой Д.Ариунцэцэг “Монгол газар”-ын босс, Алтны магнат Ц.Мянганбаярын хүүхдийг тээж төрүүлсэн гэсэн мэдээлэл олны сонирхолыг татаж байна.

Майкл Жексоны үхлийн өдрийг испанчууд азын тоо гэж үзэв

Майкл Жексоны үхсэн өдрийн тоо нь Испанийн El Gordo сугалааны хамгийн азтай тоотоор шалгарч байна гэж AFP мэдээлэв.

2009 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна

1. Оны луйвар

Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэсэн оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ

Үндэстнээ төлөөлөхөөр сонгогдсон эрх мэдэлтнүүд олон зуунаар өвлөгдсөн Оюутолгойгоо канадуудад зүгээр л бэлэглэчихлээ. Ашигт малтмалын тэр их нөөц үр хойчид нь ямар ирээдүй зэхсэнийг тооцоолох амин сүнс Техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, харийнханд зориулан хуулиа өөрчилж, монголчуудын эрх ашгийг уландаа гишгэснээс энэ бүхэн эхтэй.

Thursday, December 17, 2009

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ өнөөдөр шийднэ

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ өнөөдөр шийднэ
Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсөвт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүхэлд нь хориг тавиад байгаа билээ.
Түүний хориг тавьсан гол шалтгаан нь гишүүд  төслүүдэд хөрөнгө оруулах нэрээр тус бүртээ нэг тэрбум төгрөг зарцуулах гэж байгааг хууль бус гэж үзэж байгаа юм.

Туул голын сав газраас зөвшөөрөлгүй элс, хайрга олборлож байсан 12 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

МХЕГ-аас саяхан түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй олборлож байсан 61 иргэн, 139 аж ахуй нэгжийг илрүүлжээ.
Эдгээр аж ахуй нэгж нь аймаг, төвийн суурьшлын бүс болон голын сав газарт олборлолт явуулж, төлбөр төлөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийж, нөөц тогтоогдсон ордыг хууль бусаар ашиглаж байсан гэнэ. Энэ нь “Ашигт малтмалын тухай хууль”-ийн цөөнгүй заалтуудыг зөрчиж байгаа юм.
Нийт Улаанбаатар, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод зэрэг 19 аймагт түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга, шавар, чулуу, шохойн орд олборлож буй 61 иргэн, 291 аж ахуй нэгжийг хамруулсан байна.

Хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 15 газрын үүдийг хаалаа

Хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 15 газрын үүдийг хаалаа
Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан 15 газрыг тогтоож, хаасан байна.
Спорт покерийн холбоо гэх төрийн бус байгууллага байдаг. Тэндээс “гишүүддээ” покер тоглоомын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсний дагуу тэдгээр газар нь иргэдэд мөрийтэй тоглоомоор үйлчилж байжээ.
Хуулиндаа спортын чиглэлээр тамирчин бэлтгэх, тэмцээн явуулахыг үгүйсгэдэггүй. Харин ямар нэг тоглоомыг мөрийтэй тоглуулах буюу энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байдаг. Тиймээс спорт гэсэн нэрийн дор ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 15 газрын үүдийг хаасан байна.

Төмөр дутагдахад ходоодны шархлаа үүснэ

Төмрийн дутагдал нь ихэвчлэн өсвөр насны хүүхдийн бие организмын онцлогтой холбоотой байдаг.
Харьцангуй бага хугацаанд хоёр гурван жилийн дотор өсвөр насныхны биеийн жин огцом нэмэгдэж бэлгийн бойжилтын процесс нь төмрийн хангамжийг нэмэгдүүлэхийг шаардана.
Охидын сарын тэмдэг ирснээр төмрийн дутагдлыг нөхөх жишээтэй. Төмөр дутагдахад.
* Эд эсийг цусан хангамж муудна.
* Өсвөр насны хүүхдийн биеийн хөгжилд сөргөөр нөлөөлнө.
* Бие организмын бүх систем доголдоно.
* Тааламжгүй нөхцөл байдал бий болж стресст амархан орно.
* Ходоодны шархлаа бий болно.
* Анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шаналгаа бий болдог. Хэрвээ хүүхдэд тань төмрийн дутагдал илэрвэл хоол хүнсэнд нь илүү анхаараарай. Хүнд шаардлагатай төмөр нь гол төлөв үхэр, адууны мах, хонь болон гахайн элэг, цусан хиам зэрэгт ихээр агуулагддаг. Мөн төмөр агуулсан эм ууж болно.

Гэр орноо тав тухтай байлгах нь эмэгтэй хүний үүрэг мөн үү

Танай гэр бүлийн санхүү үл хүрэлцэж байвал хувь тавилантайгаа эвлэрэх хэрэггүй. Та юуны өмнө амьдралынхаа хэв маягийг сайтар шинжлэн үз.

Яагаад мөнгө санхүүгийн бэрхшээлээс гарч чадахгүй байгаагаа эргэцүүлэн бод. Өнөөдөр ихэнхи улсад гэр бүлийг эрэгтэйчүүд бүрэн хаанчилдаг. Ийм ахуйд эмэгтэй хүний гол үүрэг нь гэрийн сайн эзэгтэй байж, хүүхдээ зөв хүмүүжүүлэх явдал юм. Энэ ч мэдээж хэрэг юм.

Амьдралд хэрэгжүүлэх санхүүгийн чухал дүрмүүд

Хүн бүр өөр, өөр нөхцөл байдалд амьдарч, шийдвэрлэх асуудлуудаар дүүрэн байдаг. Тэгвэл санхүүгийн асуудлыг шийдвэрлэх чухал зарчмууд бий. Эдгээр дүрмүүд Танд амжилтыг амлахгүй ч, Таныг зөв чиглэлд чинь оруулах болно.

Та хэдий хэмжээний өртэй байх ёстой вэ?
Мэдээж өр бол тийм сайн зүйл биш л дээ. Гэхдээ зарим үед танаас заавал зээл авахыг шаарддаг. Жишээ нь байшин худалдаж авах. Мэргэжилтнүүд сарын зарлага тань таны орлогын 36 хувиас илүү гарч болохгүй гэж үздэг. Та хэрвээ энэ тоог багасгаж чадах юм бол бүр сайн гэсэн үг.

Насаа хэрхэн уртасгах вэ?

Бид өдөр тутмын амьдрал, ажлын ачаалал, буруу зуршилдаа хөтлөгдсөөр байгаад нэг л мэдэхэд өвдөж, хорвоод амьдрах насаа богиносгоод байдгийг анзаардаггүй. Ялангуяа эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс доогуур байгаа нь бодууштай зүйл. Тиймээс өөртөө зөв, ашигтай зуршлыг төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Насаа уртасгах боломжийг харвал:

Маш сонин төрлийн ургамлууд





“McDonald’s” үйлчлүүлэгчдээ үнэгүй Wi-Fi үйлчилгээгээр хангана


 Дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ болох “McDonald’s” үйлчлүүлэгчдэдээ үнэгүй Wi-Fi үйлчилгээг санал болгожээ. Одоогийн байдлаар “McDonald’s”-ын үйлчлүүлэгчид хоёр цаг утасгүй интернэтийн үйлчилгээ хоол ундныхаа төлбөр дээр нэмэлт 2.95 ам.доллар төлдөг бөгөөд ирэх сараас эхлэн үүнийг байхгүй болгохоор шийдсэн байна.

ОХУ-д салимон үйлдвэрлэнэ

 Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Монос” группийн брэнд бүтээгдэхүүн болсон “Салимон” дархлаа сайжруулагч эмийг ОХУ-ын Санктпетрбург хотноо үйлдвэрлэхээр болжээ. Салимон хүний биеийн дархлааг сайжруулахад онцгой нөлөөтэйн дээр бүх насныхан хэрэглэх боломжтойгоороо онцлог ажээ. Салимоны үйлдвэрлэлийг хамтран явуулах саналыг ОХУ-аас гадна Казакстан, Польш улсаас мөн ирүүлсэн байна.

Ирэх жилийн мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2010 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Мөнгөний бодлогын талаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж үг хэлсэн. Төв банк энэ онд төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцийг бууруулах, банкны салбарт итгэх итгэлийг сэргээх, валютын албан нөөцийг хамгаалах зэрэгт бодлогоо чиглүүлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээ хийхээр 134 байгууллага эрх авчээ

Сангийн сайдын 2009 оны есдүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар байгуулсан эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд удирдлагад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дотоод аудитын зөвлөл хоёр дахь удаагаа хуралджээ. Энэ үеэр яамны Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газраас Санхүү, эдийн засгийн чиглэлээр олгож байгаа тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн тайланг хэлэлцсэн аж. Сангийн сайдын тушаалаар 2009 оны байдлаар санхүү, эдийн засгийн чиглэлээр 196 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах эрх олгосон байна. Эдгээр нь аудитын үйл ажиллагаа эрхлэх, үнэт цаас үйлдвэрлэх, эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, хөрөнгийн үнэлгээ хийх гэсэн дөрвөн чиглэлээр эрх авсан байна. Нийт зөвшөөрөл авсан 196 иргэн, хуулийн этгээдээс 134 нь хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр зөвшөөрөл авсан гэсэн дүн гарсан байна. Харин үнэт цаас үйлдвэрлэх эрхийг тав сугалаа гаргах эрхийг дөрөв, аудитын үйл ажиллагаа эрхлэх эрхийг 53 байгууллага тус тус авсан байна.