Friday, December 18, 2009

Үхэл мэргэлэгч



Мария Анна Аделайда Ленорман 1772 оны 5-р сарын 27-нд Парисаас 50-аад мод газрын зайтай орших Алансон хэмээх багавтар хотхонд төржээ. Түүнийэцэг бөс даавууны баян худалдаачин бөгөөд хүүхэдтэй бололгүй удсан тул үр хүүхдийн заяа буян хайрлахыг бурхнаас мөргөн гуйдаг байжээ. Ийнхүү Мария охиныг төрөхөд тэрээр магнай хагартал баярлажээ. Харин эх барьсан авгай урт хар үстэй, ам дүүрэн шүдтэй охиныг хараад дуу алджээ.
Хар багаасаа сүмд хүмүүжсэн Мария хүүхэд ахуйгаасаа хүмүүсийн анхааралд оржээ. Зургаан настайдаа Мария сүмийн даамал авгайд та энэ суудалд удахгүй гэхэд цаадах нь сандран миний орыг хэн эзлэх гээд байна хэмээн халгаахад охин *та гэлэнмаагийн нөмрөгөө шинэ бэрийн даашинзаар солиод баян хүнтэй сууна гэж тайвшруулжээ.

Сар болоогүй охины зөнч мэргэ биеллээ.
Түүнээс хойш хүмүүс охиныг хүндэтгэн, бас жаахан эмээж наадах болов. Мэргэн охины алдар нэр их түгж, харин хотоос түүгээр заяа төөргөө үзүүлэхээр ихэс залран ирэх боллоо.
Марияг өсөх тусам эцэг нь гутранги байх болсон ба охины нэг мөр нь нөгөөгөөсөө урт, хөл нь дэндүү тахир, нүд нь ялимгүй бүлтгэр болох нь хэн бүхэнд илэрхий болж, түүнийг тоож гэргийгээ болгох хүн олдох төлөвгүй нь тодорхой, сүмийн мухар сахихаас өөр замгүй болов.
Эцгийн нас барсны дараа амархан ядуурч Парижид нүүж ирээд Мария хөзрөөр мэргэлэх, мэргэний өвөрмөц систем зохиосон Этеллагийн арга, Таро хөзрөөр мэргэлэх аргыг эзэмшлээ.

1790 онд Мария өөрийн мэргийн салоныг нээж хөзөр, хөзөр-зурхай хослуулан ноёд хатагтай нарт хувь заяаг нь мэргэлж өгөх боллоо.
Марияг аз завшаан дагалдсан тул мэргэлэх салон нь нэрд гарч тэр үеийн Парисийн хувьсгалын сор болсон хүмүүс төөргөө үзүүлжээ. Марат, Сен Жюнст, Робеспьер гэсэн 3 хувьсгалчдыг бусдын хүчинд автан амиа алдана. *Алгыг нь харахад нүд бүрэлзэн, манан дунд тэд цусанд живж байгаа харагдсан. Тэгээд би жил ч хүрэхгүй та нар алуулна. Эхлээд Марат* гэж хэлсэн хэмээн Ленорман хожим дурсан хэлсэн байдаг.
Мэргэ яг биелж Марат үхлүүт шархдаж, нөгөө хэд нь баригдаж цаазлагджээ. Мария Ленорманыг якобинчуудтай холбоотой байсан гэж баривчилсан боловч дээгүүр танил холбоотой байсны ачаар суллагдсанаар барахгүй мэргэлэх ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ.
Томчууд, цагдаагийн яамны сайд, дипломат гээд олон хүн Мариягийн зөвлөгөөг авч авч байсан ба хожим Наполеон Бонапартын гэргий болсон Жозефина Богарне хэмээх залуу бүсгүйг яг онож мэргэлснээрээ бүүр ч их нэрд гарчээ.
Жозефина үерхдэг бүсгүйн хамт зарц эмэгтэйн дүрээр ирээд мэргэлүүлэхэд Мария түүнийг вангийн хатан болно гэжээ. Залуу эмэгтэй мэргэн үзмэрчид итгэхгүй гарч гүйх гэтэл түүнийг дуудан саатуулаад: -Хатагтай тогтож хайрла. Миний үг үнэн болсон цагт үерхдэг бүсгүйдээ атаархахаа болих вий гэжээ.
Ленорман Таро хөзрөөр мэргэлээд Жозефинаг чи бэлэвсэн, тэгэхдээ хувь заяа сайтай юм. Анхны нөхрөөс чинь үлдсэн 2 хүүхэдтэй, хүү чинь их ирээдүйтэй, чи өөрөө тун азтай гэрлэнэ.
Тэгээд алсдаа нийгэмд хамгийн дээд хэргэмд хүрнэ гэж шивнэхэд Жозефина үл итгэн сонсоно. Тэгтэл маш чухал мөч болж үзмэрч*Одоо би чамд үзээгүйгээ үзүүлнэ. Харин чи намайг хамгаалж байгаарай, чи бас эрх мэдэлтэй болно гээд гарыг нь барьж чигчий хуруу руу нь алтан зүүгээр хатгав. Хуруунаас нь гоожсон ганц дусал цус аяганд буй нэгэн гинжинд орж, хэлбэр дүрс нь янз бүр боллоо.
Эхлээд цэцэг дараа нь титэм хэлбэр гарав. Чи эзэн хааны хатан болох төөрөгтэй гэж хамаг хүч авъяасаа дайчилсандаа ядарсан Ленорман өгүүлжээ.
Хоёр эмэгтэй огт итгэхгүй гарахад үүдэнд хүлээсэн олон үетэй модон таяг барьсан хээнцэр залуу зөрж орлоо. Мария залуугийн гаарын алганы хээг үзээд сурвалжтай айлын ядуувтар хүүхэд байна.
Эх нутгаа орхин Францад сургууль хийгээд их бууны цэрэгт алба хааж чухал ялалт хийжээ гэв. Цөм үнэн байв.
Тэгснээ Мария зочин залууд 6 өндөр албан тушаалд дараалан дэвшинэ. Долоо дахь дээр тогтоно гэв.
-Тийм эрх мэдэл, нэр хүнд эд баялаг авчрах албан тушаал юу байх вэ? гэж залуу сониучирхан асуув.
-Өрнөдийн орнуудын эзэн хаан, одоогоор Австрийн хааны эдэлж байгаа эрх ямба. 40 хүрээд хань нөхөд, ойр дотно хүнгүй ганцаардан зовж шаналж энэ ертөнцийг орхих юм байна хэмээн үзмэрч хэнэггүй өгүүллээ.
Бас иймэрхүү зүс байдалтай эмэгтэйтэй ханилан сууна. Тун удахгүй гээд дөнгөж сая зөрж гарсан Жозефинагийн төрх, мэнгийг хүртэл өгүүлжээ.
Арван жил бололгүй үзмэрчийн үг биелсэн юм.
Харин хатныхаа *шал тэнэг* юманд итгэдэг занд залхсан эзэн хаан 1808 онд үзмэрч эмэгтэйг нийслэлээс хөөлгөжээ.
Хариуд нь үзмэрч *Наполеоныг заасан дурсамж бичсэн ба түүнийг хаан ширээнээс нь буусан хойно хэвлэжээ.
1814 онд Францийн эзэн хааны цэргийг ялсан орос цэрэг Парис хотод оржээ. Оросын зарим офицер франц мэргэнээр хувь төөргөө үзүүлдэг байв.
Хожим декабрист болсон К.Ф.Рылеевийн  алгыг харснаа үзмэрч мэргэлэхгүй гэж цааргалав.
Рылеев цөхрөхгүй гуйхад
-Та ердийн үхлээр үхэхгүй гэв.
-Би байлдаанд алагдах уу? эсвэл дуэльд алагдах уу? гэж шалгаахад үзмэрч түүнээс ч долоон дор гэжээ.
12 жилийн дараа декабристийн удирдагч нарыг бөмбөрийн дуунаар дүүжилсэн билээ. Тэдний нэг нь Рылеев байжээ.
Мария Ленорманы хувийн амьдралын талаар мэдээ тун бүрхэг. Тэр үеийнхэн Мариягийн байшинг шатахад тэр өртөөгүй. сууж явсан завь нь хөмөрч Сена мөрөнд живэхэд ч мэнд үлдсэн.
Гэтэл 1843 онд гудамжны үймээний үеэр нэг залуу багалзуурдан алаад баригдалгүй зугтсан гэж дурссан байдаг.
Гал ус туулаад үл таних хүний гарт үхнэ гэж өөрийгөө мэргэлсэн юм гэнэлээ.

No comments:

Post a Comment