
Түрүүлсэн жүдоч 5000 ам.доллар халааслах бол, мөнгөн медаль 3000, хүрэл медаль 1500 ам.доллар дагах юм байна. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр эх орноосоо мордсон.
Их дуулгад эрэгтэйчүүдийн 60кг-д Ч.Болдбаатар, 66кг-д С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар, 73кг-д С.Ням-Очир, 81кг-д О.Ууганбаатар, 90кг-д Г.Бат-Эрдэнэ, -100кг-д Б.Тэмүүлэн, +100кг-д Д.Ганхуяг нар зодоглоно. Эмэгтэйчүүдийн 48кг-д М.Уранцэцэг, 52кг-д М.Бундмаа, 70кг-д П.Лхамдэгд нар хүч үзэх юм байна.
Тэмцээн энэ сарын 13-нд дуусна. Ингээд тамирчдын эхний тойргийн оноолтыг сонирхуулъя.
Эрэгтэй
60кг Ч.Болдбаатар - Жан Жин Мин /БНСУ/
66кг Х.Цагаанбаатар - Кордава Шаква / Гүрж/
С.Мияарагчаа - Камер Ниал / Нидерланд/
73кг С.Ням-Очир - Нишияама Юүки /Япон/
81кг О.Ууганбаатар - эхний тойрогт гоц мөргөсөн. Дараагийн тойрогт Накай Такакиро /Япон/
90кг Г.Бат-Эрдэнэ - Щирнхофер Макс /Австри/
-100кг Б.Тэмүүлэн - Их Британи Спалдин Мкинтон /Их Британи/
+100кг Д.Ганхуяг - Жоханссон Кристоффер /Швед/
Эмэгтэй
48кг М.Уранцэцэг- эхний тойрогт гоц мөргөсөн.
52кг М.Бундмаа - Хошимото Юүки /Япон/
70кг П.Лхамдэгд - гоц мөргөсөн.
No comments:
Post a Comment