Thursday, December 17, 2009

Дэлхийн хэмжээгээр бараа нийлүүлэлт 56 хувиар буурсан гэв

Парист төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага саяхан тайлан гаргажээ. Тайланд олон улсын банк санхүүгийн хямралын  нөлөөгөөр энэ оны дэлхийн аж ахуйн нэгжүүдийн бусад оронд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмжээ багассан гэсэн дүн гарчээ. Тус байгууллагын тайланд төсөөлснөөр энэ оны дэлхийн аж ахуй нэгжүүдийн нийлүүлэлтийн нийт хэмжээ 600 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оныхоос 56 хувиар буурсан байна. Энэхүү байдал үүссэний гол шалтгаан нь хөгжсөн эдийн засагтай улсуудын аж ахуй нэгжүүдийн нийлүүлэлтийн нийт хэмжээ ихээр багассанаас болсон гэж үзжээ. Эдийн засаг, хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн аж үйлдвэржсэн 30 орны өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүдийн нийлүүлсэн барааны нийт хэмжээ нэг триллион ам.долларт хүрсэн бол, энэ жил 454 тэрбум ам.доллар болсон байна. Өмнөд Африк, Бразил, Хятад, Индонези, Орос зэрэг шинээр хөгжиж байгаа зургаан орны энэ оны аж ахуйн нэгжүүдийн нийлүүлсэн нийт хэмжээ нь зөвхөн 46 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оныхоос 62 хувиар багассан дүнтэй байна.

No comments:

Post a Comment