Thursday, December 17, 2009

Төмөр дутагдахад ходоодны шархлаа үүснэ

Төмрийн дутагдал нь ихэвчлэн өсвөр насны хүүхдийн бие организмын онцлогтой холбоотой байдаг.
Харьцангуй бага хугацаанд хоёр гурван жилийн дотор өсвөр насныхны биеийн жин огцом нэмэгдэж бэлгийн бойжилтын процесс нь төмрийн хангамжийг нэмэгдүүлэхийг шаардана.
Охидын сарын тэмдэг ирснээр төмрийн дутагдлыг нөхөх жишээтэй. Төмөр дутагдахад.
* Эд эсийг цусан хангамж муудна.
* Өсвөр насны хүүхдийн биеийн хөгжилд сөргөөр нөлөөлнө.
* Бие организмын бүх систем доголдоно.
* Тааламжгүй нөхцөл байдал бий болж стресст амархан орно.
* Ходоодны шархлаа бий болно.
* Анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шаналгаа бий болдог. Хэрвээ хүүхдэд тань төмрийн дутагдал илэрвэл хоол хүнсэнд нь илүү анхаараарай. Хүнд шаардлагатай төмөр нь гол төлөв үхэр, адууны мах, хонь болон гахайн элэг, цусан хиам зэрэгт ихээр агуулагддаг. Мөн төмөр агуулсан эм ууж болно.

No comments:

Post a Comment