Sunday, December 13, 2009

Би мєрєєдєж байна. Яг Мартин Лютер Кинг шиг...

Нийтлэл
Би гэдэг хvн єнєєх хямралын гэгдэх vед УБ хотод єсєж тєрсєн жирийн нэг иргэн. Бас єєрийгєє боловсролын системийн гажуудалд єртсєн vлгэр жишээ хэлмэгдэгч гэж боддог. Яагаад гэхлээр биднийг сургуульд ороход хуучин босоо монгол бичгийг нийтээр дэлгэрvvлнэ гээд А vсгийг монгол бичгээр зааж эхэлсэн. Хамгийн эхний монгол бичигтэн ангийн бид хамгийн сvvлчийн пионерууд байсан юм.
Тэгээд хэд хэд анги vсрээд, бас нэг удаа анги доошилж ч vзсэн. Ингээд нийт сурсан жилээ тооцоод vзвэл ердєє 7 жил. Элэнц хуланцын сайн генийн буянаар бид нийгмийн шалгарал бvхнийг даваад єнєєдєр бусдаас тєдий л их ялгарч доош орохгvй явна. Завсрын vеийнхэн болох биднийг аав ээж ч тоох зав байсангvй. Нийгэм тэр аяараа хямарсан vе байсан шvv дээ. 7 жилийн дотор бvрэн дунд боловсрол эзэмшсэн мундаг хvvхдvvд гэмээр боловч гор нь єнєєдєр гарч ирээд, юун талх, юун эдийн засаг, юун улс тєр, наадам, цагаан сар... бидний толгой євтгєсєн жинхэнэ асуудал болоод байна. Ямар асуудал мандсан бэ?...


Номгvй хэлмэгдэгсэд
Бидний vед унших ном байсангvй ээ. 70 жил болоод бvтээд байсан бvх зvйл vгvйсгэгдсэн байснаас, бас эдийн засгийн хvнд хямрал нvvрэлсэн байснаас биднийг зєв чиглvvлэх хvн байгаагvй юм даг. Мэдээж тэнгэрт хальсан хайрт эмээгээ тооцохгvйгээр. Биднийг гэдэс цатгахын тулд аав минь хєдєє ажилтай, хааяа Эрээн орж бараа зарна, ээж минь хотод хоолны газар ажиллуулна, ажил ихтэй байснаас бvтэн 5 хоног гэртээ ирэхгvй vе ч байсан юм. Жаалхан байсан бид томчуудтай шахцалдан картын бараанд очерлодог байснаас биш ном шагайдаггvй байлаа. Гэхдээ огт номгvй байсан гэвэл дэлстvvлсэн хэрэг болно л доо. Би санаж байна. Намайг 5 настай байхад ээж минь надад хvний анатомийн тухай ёстой сайхан хэвлэлтэй шинэхэн ном авч єгч байсан. Тэр vед бас эжий аав маань "Алтан тvлхvvр Буратино", "Vvлэн бор" за нэг иймэрхvv номнууд авч єгч байсан шvv. Энэ бол сургуульд орохын ємнєх зvйл л дээ. Vvнээс хойш бол хичээлийн номноос єєр гоё ном ёстой байгаагvй. Байсан ч байж болох. Гэхдээ л бидний ширээн дээр лав байгаагvй. Єє бас санаж байна. 3-4 ангийн vед хичээлээс гадуурх нэг хэвлэл гарлаа. Энэ бол тухайн vедээ манай vеийнхний нууцаар уншдаг байсан "Халуун хєнжил" гэж сонин шvv дээ. Бурхан минь. Миний нэг хайрт эгчийн хvv 3 дугаар анги болчихоод огт уншиж сурахгvй байсан гэнэ. Тэгэхээр нь євєє нь арга сэдэж, тэр сониныг vзvvлээд байсан гэнэ. Тэгсээр тун удалгvй бvгдийг уншиж сурсан гэдэг шvv.



Мартин Лютер Кинг 1963 онд "I Have a Dream" илтгэлээ тавьж байхдаа...


Тvvхгvй хэлмэгдэгсэд
Тvvхгvй гэдэг нь мєн л єнєє нийгмийн єєрчлєлтєєс ємнє нь итгэж явсан бvх зvйл устгагдаад, бидэнд тvvхийг vнэнээр нь мэдэх боломж олдоогvй. Арга ч vгvй биз дээ. Тэр vед бидэнд тvvх заах нь битгий хэл єєрсдєє дєнгєж vнэн тvvхийн амсарт хамраа шvргvvлж байсан vе шvv дээ. Тvvхийн багш нар хэзээ хойно л одоогийн залуучууд цээж дэлдэн хэлдэг єнєє мянганы хvний тухай дугарч байсан санагдана. Тvvхээ сайн мэдэхгvйн нэгэн сайхан жишээ бол Монгол орныхоо улс тунхагласны баярыг яг хэзээ гэдгийг улс даяааа мэддэггvй. Vгvй нээрээ, vнэн алж байгаа юм шvv. Монгол улс даяар, тусгаар тогтносон єдрєє 11 сарын 26 гээд байдаг. Vнэндээ энэ чинь vндсэн хуулийн єдєр шvv дээ (1924 он). Бидний тусгаар тогтнолын баяр чинь 7 сарын 11 буюу Ардын Хувьсгалын баяр, бидний Наадам шvv дээ (1921 он). Ямар ч хэл дээр гадаадын сайтуудаар хэсээд энэ тухай хялбархан мэдэж болно. Тэд бидний тухай мэдээд байдаг атал бид єєрсдийн тухай мэдэхгvй байгаа нь гутагмшиг. Улс даяараа, єєрийн тусгаал тогтнолоо 1921 онд зарласнаа бахархалтайгаар vгvйсгэж, єєрийн тусгаар улсын тvvхийг 3 жилээр ухрааж байгаагаараа олон улсын доог тохуу, жинхэнэ онигоо болж байгаа юм даа. Олон хятад хvн надаас асууж байсан. Танай тусгаар тогтнолын баяр чинь яагаад жилд хоёр болоод байдаг юм гэж? Гоё шvv. Би хичнээн тэдэнд учирлаад яах юм. Толгойтой бvхэн, тэр ч бvv хэл тєрийн тэргvvд нь хvртэл 11 сарын 26-нд зурагтаар зурайж гарч ирээд миний хэлснээс яг єєр юм яриад єгчихєж байгаа юм чинь. Бурхан минь, тvvхээ ингэж л мутарладаг улс даа бид чинь. Энэ тухай би 5 жилийн ємнє МУ-ын гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосvрэн гуайн ярилцлагаас мэдсэн юм шvv.

Соёлгvй бичиггvй хэлмэгдэгсэд
За тэгээд єнєє монгол бичигтэн анхны ангийнхан 3 дугаар ангиасаа ч билvv крилл цагаан толгой vзэж эхэлсэн. Ингээд л хамаг балаг буцалж эхэлсэн дээ. Нэг бол анхнаасаа л босоо сайхан бичгээрээ явчилгvй. Дундаас нь жинхэнэ бантан зуурч эхэлсэн нь тэр. Одоо манай vеийнхэн дунд босоо бичгээр бичих нь битгий хэл уншиж чадах нь цєєн. Шинэ монголоор хэлзvйн алдаагvй бичнэ гэж ч бараг байхгvй дээ. Миний бичлэгээс ч vvнийг хялбархан мэдэж болох байх. Бодоод байх нь шинэ vсгийн хэлзvй энэ тэр чинь хэдэн эрдэмтэн мэргэдийн толгойг одоо ч євтгєсєєр байгаа мэт. Уг нь яршиг дєє. Дэндvv нарийвчилж хvндрvvлэх шаардлагагvй юм шиг. Бид л гарамгай хэрэглэж, хялбархан ойлгож байх ёстой юм биш vv дээ. За ингээд л ойд тєєрсєн сармагчин адил бидний vеийнхний бичиг vсгийн соёл иймэрхvv тvвшинд.

Монголын єв соёлын талаар бол яриангvй Социолизмын бvтээн байгуулалтаар соёлоо нухчин дарсан хvмvvс дєє бид. Бидний vе битгий хэл манай аав ээжийн vеийнхэн энэ талаар паг шvv дээ. Эрх биш ардчилал гарч, шашин шvтэх хийгээд єєрийн зан заншлаа сэргээж болохоор болсон учир Цагаан сар мэт сайхан баяраа тэмдэглэдэг болж, бидний хэдэн хvvхэд энэ мэт ойр зуурхан зvйлээ халтар мултар гадарлаж эхэлсэн билээ. Єє тийм, бас ачит эмээ євєєгийнхєє буянаар босгон дээр гишгэж болохгvй гэх мэт зарим нэг мухар сvсгийн ч гэмээр юм уу, ямар нэг тайлбаргvй зан vйлvvдийг хагас дутуу сонсож авснаа энд онцгойлон дурдах ёстой.

No comments:

Post a Comment