Monday, December 14, 2009

Бидний мэдэхгvй эх орон минь

Нийтлэл





Нэгэн зvйл: Нэг орой сайхан тааваараа байж байтал танил нєхєр минь амьсгаа нэлээн єндєртэй сандарсан байдалтай залгаж байна. Хєєш чи дуулсан уу цаана чинь бєєн юм болж байна. Яг маргааш єглєє гэхэд бензиний vнэ нэмэгдэх гэж байна. Одоо цаана чинь хуралдаж байна. Машинийхаа банкийг одоо дvvргэ, гээд хариу хэлэхийн завдалгvй чухал мэдээгээ олон хvнд дамжуулахаар утсаа таслав. єглєє босоход нойрон дунд минь хєєх цаана чинь бинзений vнэ нэмэгдчихэж, одоо яаж амьдарнаа, цалин цуваа нэмэгдэхгvй одоо баларсан гэх ухааны яриа хєєрєє єрнєж байгаа нь сонсогдлоо. vнэхээр ч гараад явахад бvх юмны vнэ нэмэгдэж бидний амьдралд бинзений ханш нэмэгдсэн нь нєлєєлж байгаа нь хурцаар мэдэгдлээ. Энэ бензин гэдэг бидний амьдрал маш чухал зvйл мєн. Манай улс ч vнэхээр нефтийн бvтээгдэхvvнээ 100 хувь гаднаас оруулж ирдгийг бид бvгдээрээ мэднэ.

Бидний мэдэхгvй баримт: 1957 онд тухайн vеийн ЗХУ-ын геологичид Монгол Улсын Дорноговь аймгийн нутаг ноён хутагт Данзанравжаагийн хамрын хийдээс урагш 12 км_ын зайд асар их нефтийн орд газар илрvvлжээ. Уг нєєцийг тогтоосон газрыг нутгийн ард тvмэн Зvvнбаян гэж зvгээр ч нэг нэрлээгvй байх аа. Энэ нєєцийг тvшиглэн 1965 он гэхэд зєвлєлт ах нарын тусламжаар нефть боловсруулах vйлдвэр байгуулж А 76 бензин, керосин, дизель тvлш vйлдвэрлэж дотоодын хэрэгцээнийхээ нэлээд хувийг, дизель тvлшнийхээ 90 гаруй хувийг зєвхєн Зvvнбаянгийн нефтийн vйлдвэр хангаж байсан байна. Дахиад ойлгомжтой тайлбарлая. Манай улс одоогоос 50 гаруй жилийн ємнє дотооддоо шатахуунаа vйлдвэрлэж байсан байна таминь ээ.



Энэ vйлдвэр 1980 аад оны vе хvртэл ажиллаж байгаад зах зээлтэй золгоод тухайн нефтийн орд газрын лицензийг 1990 ээд оноос хойш хэд хэдэн гар дамжуулаад миний санаж байгаагаар канадын Соко ямар юм билээ нэг компани эзэмшиж байгаад тэндээсээ хятадын Дайчин чайна компани 2012 оныг хvртэл эзэмшиж байна. Тэр хэдэн хятадууд 2012 он хvртэл Монголын хєрсєн доорхи баялгийг авахаар шунахайран єдєр шєнєгvй ажиллаж байна. Тэднийх олборлосон нефтиэ нэг ч граммыг Монголд єгдєггvй. Харин ч дусал дутаахгvйгээр нутаг руугаа вагон вагоноор зєєж байна. Тухайн vедээ Зvvнбаян хот нь арваад цэргийн ангитай арав гаруй мянган цэрэгтэй, , 80 гаруй мянган хvн амтай сайхан хот байсан. Одоо тэнд 2000 гаруй хvн амьдарч байна. Ажиллаж байгаа vйлдвэр, албан байгууллага байхгvй. Зєвхєн хятадын Дайчин чайна компани л ажилладаг. Тэр компани нь монголчуудыг vйлдвэр рvvгээ таван метр ч ойртуулдаггvй.


No comments:

Post a Comment