Monday, December 14, 2009

С. Зоригийг эргэн дурсахуй-2

Манай нєхєрт тэр хувцас нь гэдсээрээ жаахан томдсоныг эс тооцвол еврей нарын эрлэг болсон SS-ийн офицер шиг сvрхий эрэмгий харагдаж байв. Энэ цаг vед ард тvмний амьдрал тийм ч сайнгvй хєдєє нутгаар ган гачиг нvvрлэсэн хєдєєнєєс хот руу их нvvдэл эхэлчихсэн, гэмт хэргийн гаралт харгис хэрцгий болчихсон, тєрийн албан хаагчид нь гундуухан , ємч хувьчлал эхэлчихсэн, ганзгын наймааны алтан vе дуусчихсан Монголын эхний шинэ баячууд дєнгєж тєрж эхэлж байваа.
Ийм ороо бусгаа цаг vед С.Зориг бусдад алуулсан байна. С.Зориг хэн нэгний бизнесийн болон бусад эрх ашигт хєндєлсєн бул хар чулуу байсан бизээ. Мєнгє архи казино хvvхэн зэрэгт нугасгvй дуртай юм шиг мєртлєє яг хэрэг дээрээ нєгєєдvvл шиг єм цєм авдаггvй, арай ч бас ичих булчирхайтай зарим нэгнийх нь бодлоор бол муу санаатай ч юм шиг, харин нєгєє нэгнийх нь бодлоор бол шударга ч юм шиг эсвэл бvр тэнэг гэмээр ч юм шиг яаж ч болдоггvй барил нь олдоггvй одооны та бидний ярилцаж сурсан хэллэгээр бол ёстой сонин гар байсан биз. Гэхдээ тvvнийг яагаад, хэн алчихаваа.................?

Хэдэн нєхдvvд нийлж суугаад идэж уух, хуваарилалтаа ярилцаж , ёстой л юм яг аятайхан болж байтал шар Нугас шаврын хаалт болсон биз. Vvнд нь мань хэдэн хорчидын нэгнийх нь дургvй тун ч ихээр хvрч ... Тvй чёрт vvнийг орхий... алив дараагийнх нь гээд дахиад єєр хороо ярьж байтал єнєєх л шар Нугасаас гарцаагvй хамаарах болоод байдаг биз. Тvргэн ууртай нэгнийх нь синдром нь хєдєлж энэ яахаараа дандаа ингэж шавар болдог юм гээд босож ирээд , ер нь vvнийг нухчихяа гээд нєгєєдvvл рvvгээ юу гэх нь vv гээд сэмээрхэн харсан биз нєгєєдvvл нь ч энэ л vгийг хvлээж байсан бололтой дор бvрнээ таатай нь аргагvй жуумалзсан байлгvй. Зєвхєн Эгийн голын усан цахилгаан станцийн тєсєл нь 300 сая доллараар яригдаж байсан бєгєєд vvний10 % гээд бодохоор ойлгомжтой бизээ. Цаана нь Аэробус оруулж ирэх тєсєл, томоохон аж ахуйн нэгжvvдийн хувьчлал, Эрдэнэтийн цахилгааны Оростой хийх тєлбєр тооцооны асуудал, Эрдэнэтэд шахах тоног тєхєєрємж тvхий эдийн бизнес гэх мэт шууд Дэд Бvтцийн Яамны сайд С.Зоригийн шийдэх асуудлууд бєєн бєєнєєрєє овоорч байлаа.

Тєд удалгvй нєгєє шаврын хаалт нь Ерєнхий сайд болж тэнгэрийн аянга болж буух сураг сонсогдож эхэлсэн биз. Энэ хэдэн нєхдvvд шар мар эрлийз мэрлийз залхуу малхуу, нугас мугас гээд баахан юм ярьчихсан , зарим нь бvр хvнээр “ хvvхдээ аваад Монголоос зайлаарай орос авгай минь гээд” ээж рvv нь айлгаад яриулчихсан тэр нь баригдахаар тоглосон юм аа гээд єнгєрєєчихсєн байдаг , хойшид олох мєнгє тєгрєг ч яамай урд ємний юмнууд нь сєхєгдєх гээд зарим нэг нэгнийх нь нойр нь ч хvрээгvй биз ... Vйл явц цаашаа тун хурдан єрнєсєн байдал харагдаж байдаг юм. Ердєє нас бардаг єдрєє ойр дотны єєрийн фракцийн гэх нєхдvvдтэй хамт хоолонд орсон байдаг бєгєєд энэ vедээ Ерєнхий сайдад нэрээ дэвшлvvлэх саналтай байгаагаа хэлсэн гэсэн. Тvvний энэ шийдэл нь 10 гаран хутгалалт, амь настай нь дvйцэхvйц vнэтэй байж дээ. Би энд 2 хvнийг одоо болтол гайхдаг юм. Тvvний эхнэр Булган багаасаа хєнгєн явдлаар єссєн тэр авгай (уучлааарай одоо 50 дєхєж яваа байлгvй) хажууд дахь ханиа нvдэн дээрээ алуулчихаад энд тэнд архи уугаад л яваад байх юм. Санаа зовсон шинж алгаа, хэрвээ зовж байвал хамт хуйвалдсан хуйвалдаан маань битгий илрээсэй гэсэнд л санаа зовдог байх. Би тvvнийг энэ хэрэгт нэг их сvрхий холбогдоод байдаг гэж бодохгvй байна (ер нь тvvн шиг хvнд яаж ч итгэх бил ээ дээ) гэхдээ ямар нэг юм мэддэг гэдэг нь ойлгомжтой. Тvvний дvv Оюун гэж албан тушаалаар амаа vдvvлсэн хvн яваад л байх юм, яваад л байх юм. Юу бодож санаж явдаг юм бvv мэд. Эцэст хэлэхэд нь энэ хэрэг хэзээ нэгэн цагт илэрч учир начир нь олдох болтугай.

No comments:

Post a Comment