Sunday, December 13, 2009

Хятадын єєрчлєлт буюу арьс нь гуужсан могой

1990 оны намар, Францын ажил олгогч эздийн холбооны ерєнхийлєгч Франсуа Периго (François Perigot) Шанхай хотын урилгаар Пvдун шинэ дvvргийн барилгын талбай дээр хvрэлцэн очиж, тэндхийн барилга инженерийн ажилтай танилцах болсон юм. Явах зам нилээд урт, бас хотын дундуур урсах Хуан Пv мєрнийг гатлах нь хялбар биш тул, машинаар заавал тойрч явна. Шавар шавхай, энхэл донхолтой замаар явж байж Шанхайн ирээдvйн “Шинэ дvvрэг”-т хvрэх юм гэж уригч талынхан урьдчилан санууллаа.
Аялалын замд ерєнхийлєгчийг дагалдан явсан сурвалжлагч болон бизнесмэнvvд цагийн зєрvvнээс болж ядрахдаа машины дуунд хvч нэмэн хамар татацгаан унтана. Хоёр цагийн дараа бид асар том хоосон талбайд ирэх нь тэр. Энд тэндгvй шавар шалбааг, шороон зам, тэр ч бvv хэл vр тариа найгасан тариан талбай ч харагдлаа. Хэдэн трактор тэнд газар тэгшлэх аж. Мєрний цаад эрэгт сvндэрлэн байх 20, 30 –аад оны хуучин барилгууд тэдний хотын захиргаанаас ердєє хэдэн зуухан метрийн цаана байх нь холоос харагдлаа. Энэ нь биднийг “Дорнын Парис”-т зогсож байгаагаа дахин нэг санахад хvргэсэн юм. Хятадын талын нэгэн хvн бидэнд тайлбарлаж: “Энд бид Пvдун –ыг байгуулах юм. Шанхай єргєжин тэлж, энэ бvс нутаг хийгээд бvх Хятадын санхvv, эдийн засгийн тєв болох юм. ” гэдэг юм байна. Нилээд нухацтай тайлбарлахын тулд энэ залуу ажилтан бидний хэдэн тєлєєлєгчдєєс барилгын талбайд байх жижигхэн модон байшинд орохыг хvслээ.



Авсаархан энгийн энэ байшинд асар том хэмжээтэй 3 макет байх юм. Эхнийх нь “Шанхай 1995”. Хуан пv мєрний эрэгт, хуучин дvvргийн эсрэг талд жинхэнэ “Манхетон” гэмээр том том байшин барилга сvндэрлvvлэн хийж. Хоёр дах макет нь “Шанхай 2000”. Эхний “Манхетон” хvvхэд тєрvvлчихэж гэлтэй. Дєрвєн шинэ “Манхетон”. Гуравдахь макет хэлбэр хийц, хэмжээ домжоогоороо бидний анхаарлыг эрхгvй татлаа. Єнєє залуу ч толгой эргэж, нvд эрээлжилмээр олон тоо баримт, тєсєл хєтєлбєрийн тухай ярьж гарлаа. “Бидний хот дэлхийн хамгийн том боомт болно. Дэлхийн санхvvгийн тєв болж ч магадгvй” гэж бидний хэн нэгний чихэнд сонстох шиг боллоо.


Арьс нь гуужсан могой - La Mue Du Serpent


Шанхайн Пүдун шинэ дvvрэг.


“Бардам ам, шалдан гуя” тэдний ярианд эргэлзсэн нэгэн франц бизнесмэн сэтгvvлчид сэм хэлж байх юм. Бизнесмэн Пvдуны тухай хамгийн анх сонсч буй нь энэ юм. Бас хамгийн сvvлчийнх нь гэж тэр бат итгэнэ ээ. Учир нь маш олон ядуу улс орон vvн шиг том том, сайхан тєсєл баталчихаад хэрэгжvvлж эхлээ ч vгvй байхдаа шантраад орхиж байсныг тэр нvдээрээ олонтаа харсан билээ. Энэ бол тvvний хувьд зvгээр л “Хаадын сэрvvн зvvд”, хэзээ ч хэрэгжих боломжгvй зvйл. Alstom, Aerospace, Citroen компаниудын тєлєєлєгчид ч энэ талаар тvvнтэй санал нэг байлаа.
2003 оны 12 дугаар сар, 13 жилийн дараа Францын Ган тємєрлєгийн компаний захирал асан бєгєєд Францын Сангийн яамны сайд Francis Mer хэдэн бизнесмений хамтаар Шанхайн Пvдуны олон улсын нисэх буудалд газарджээ. Герман нєхдvvд тэдэнд дэлхийн хамгийн хурдан галт тэрэг барьж єгчээ. Нvvр царайгаа бvрэн сольсон Шанхай хот хамгийн орчин vеийн нисэх буудлаа галт тэргэний замд холбосон байх ажээ. “7 минутанд 35 километр гэнэ ээ ! Цагт 300-400 киломерт хурдлана гэсэн vг. Энэ чинь Францын єндєр хурдны галт тэрэгнээс хэд дахин хурдан байх нь” гэцгээнэ. Замын баруун талд, єндєр байшин барилга сvндэрлэн, єргєгч Кранууд энд тэндгvй дvvжлээтэй. Замын зvvн талд бас л байшин барилгууд, кранууд. Энгийн авто зам, хурдны зам, 6 урсгалтай, бvр 8 урсгалтай замууд хотыг хирсэн байх юм. Асар том гvvр бас газар доогуурх туннель Хуанпv мєрний хоёр эргийг холбох аж. Гадаадын тєлєєлєгчдийг хvлээн авдаг заншлаараа, Хятадын тал Францын тєлєєлєгчдийг хуучин дvvргийн тєв талбайд байх “Хотын музей”-рvvгээ шууд авч явлаа. Музейг тойрон драмын шинэ театр, шаазан эдлэлийн шинэ музей бас хотын захиргааны шинэ байр тэнгэр тулан сvндэрлэн байна.
Энэ бол єнгєрсєн зууны єнєє гайхалтай тєлєвлєгєєнийх нь бодот vр дvн байлаа. Ердєє 15 жилийн дараа “Том” Шанхайн нєгєє “Том” макет нvдний ємнє биелээд босоод иржээ. Тэгээд зогсохгvй одоо ч єргєжин тэлж, улам л “Том”-орсоор байна. Энэ бvхэн бидний урьдын бvх эргэлзээ тээнэгэлзээг нураан хаясан. Энэхэн vест хvн бvр л хараа бэлчээн Шанхайн єєрчлєлт шинэчлэлтийг гайхан шагшана. “Бид сvvлийн 8 жилийн дотор 4000 єндєр байшин барилга барьсан. Жил бvр 200000 орон сууц ашиглалтанд оруулж байна. Хэдэн зуун километр авто зам......” гэж Музейн тайлбарлагч ярилаа. Тэрээр vргэлжлvvлэн: “Бид удахгvй газар доорх усан боомт байгуулах гэж байгаа. Хvмvvс дэлхийн хамгийн урт гvvрээр дамжин энэ боомт руу нэвтэрч байх юм. ” гэж нэмж хэллээ. Энэ удаа эргэлзэх хvн гарсангvй. Пvдун баригдчихлаа. Шанхай ч тэлж байна. 2010 онд болох Дэлхийн vзэсгэлэн яармагт бэлдээд тэд завгvй байна.
Венец, Амстердам, Нью Йорк хотууд тvvхийн нэгээхэн хугацаанд дэлхийн эдийн засгийн тєв боомт болж байсантай адил, Шанхай хотод 21 дvгээр зууны эхний хагасыг байлдан дагуулах “Дэлхийн хот” болох боломж бvрэн байна. Хэдийгээр Хонг Конг, Сингапур зэрэг тvvний ойролцоох бvс нутгуудад єрсєлдєєн маш хvчтэй єрнєж байгаа ч Шар мєрний аман дээр байрлах Шанхай хотод боломж хамгийн их бий. Тvvхийн бvх цаг хугацаанд аль нэгэн хот дэлхийн нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн дэлхийн эдийн засаг санхvvгийн тєв болж байсныг Францын тvvхч эрдэмтэн Фернанд Бродель (Fernand Braudel) –ийн судалгаа харуулдаг. Ийм хотууд ихэвчлэн далайн эргийн боомт хотууд байдаг. Тэд єєрийн улсаа дэлхийн бусад хотуудтай холбох хийгээд єєрийн улс орноо тэдгээр улс орнуудтай худалдаа, санхvv, соёл, бvр цаашилбал улс тєрийн харилцаанд оруулах чухал vvргийг хvлээдэг юм. Ийм хотууд нийслэл хоттойгоо єрсєлдєх хэмжээний хvчирхэг байдаг. Шанхайн гарт “Ноён” хєзєр бий.
Хэрэв Марко Поло бидний єнєє цаг vед амьд сэрvvн байгаад, сvvлийн 10 гаран жил Шанхайд хэд хэд ирсэнсэн бол тvvний єєрчлєлтийг хараад мэл гайхаж цэл хєхрєх байсан нь дамжиггvй. Энvvхэндээ гэж хэлэхэд, Хятадын єєрчлєлт яг л арьс нь гуужсан могой адил... ...Энэ бол Хятадын эдийн засгийн шинэчлэлийг илэрхийлэх хамгийн сайн дvрслэл. 18 дугаар зууны сvvл vеийн Англи болон Европын улс орнууд, 19 дvгээр зууны Америк, Японыг залгамжлан Хятад аж vйлдвэрийн хувьсгалаа урагшлуулсаар байна. 16 сая хvн амтай Шанхай хот бол яахын аргагvй Хятадын хурдацтай хотжих хєдєлгєєний бэлэг тэмдэг юм. Асар олон сая ядуу тариачин ажилчдын нvvдлийн цуваа галзуу хурдан хєгжиж байгаа энэ хот руу чиглэх болсон. Чухам энэ хотод аж vйлдвэржилт толгой эргэм хурдтай явагдаж, аварга том дэд бvтцийн систем хийгдэж, хєдєлмєрчдийн асар єргєн фронт тєвлєрч, бvх дэлхийд нээлттэй янз бvрийн байгууллагуудыг барьж босгож байна (Боомт, музей, их сургууль гэх мэт). Эцсийн бvлэгт энэ нь дунд хєрєнгєтний давхрагыг бий болгож, масс худалдаа хийгээд масс худалдан авагчдын хэрэглээний цаг vеийг авчрах болно.
1966-1976 оны “Соёлын хувьсгал” Хятадын эдийн засгийн хєгжилд харамсмаар их гарз хохирол учруулсан. Тvvний дараа Хятадын эдийн засаг тєвийн тєвлєрсєн тєлєвлєгєєт системээс зах зээлийн тогтолцоо руу шилжсэн. Мао Зэдун таалал болсны дараа 1978 онд тvvний залгамжлагч Дэн Сиаопин намын нэгдvгээр хvн болж, эдийн засгийн шинэтгэлийг эхлvvлэн, “Баялагийг бvтээцгээе” гэж ард тvмэндээ уриалсан юм. Энэ шинэтгэлийн vр дvнд 100 хувь улсын хараанд байсан эдийн засаг Хятад хvмvvсийн хэлэх дуртай “Социолист зах зээлийн эдийн засаг” болж хувирсан юм. Чєлєєт байдал, хувьчлал, гадаадын хєрєнгє оруулагчдад нээлттэй бодолго нэвтрvvлэх болсон нь чухам юутай ч эгнvvлэшгvй далайцтай, хурдтай шинэчлэлийн тvлхvvр байсан.
Гэвч бас нэгэн зvйлийг хэлэхэд, Хятадад єрнєж байгаа аж vйлдвэрийн хувьсгал нь огтхон ч эрсдэл дагуулахгvй гэвэл дэндvv дэлстvvлсэн хэрэг болно. Цагийн урсгал энэ улсын нийгэм, газар зvй, санхvv эдийн засаг хийгээд улс тєрд багагvй шарх сорви vлдээсэн гэдгийг энэ улсыг ойлгодог, мэддэг хvмvvс хvлээн зєвшєєрєх байх. Хятадын эдийн засаг сэргэж, хєгжиж байгаа нь агуу том амжилт хэдий ч цагийн урсгалаас vvссэн энэ шарх сорвиуд тvvний ирээдvйд хэрхэн нєлєєлж болохыг бас судлах хэрэгтэй. Харамсалтай нь хэзээ ч эцсийн дvгнэлтийг хийх боломжгvй л дээ. Хятадыг гэнэтхэн сэхэж сэнхийж эхлэхэд Америкийн ажиглагчид “Хєєс”-ний тухай онол гаргаж, Хятадын эдийн засаг огцом тэлж байгаатайгаа адил удахгvй огцом агших болно гэсэн таамаглал дэвшvvлцгээж байлаа. Америк гэлтгvй Европ ч тэднээс сэрэмжилж эхэлсэн. Тухайлбал, Францын нэрт хятад судлаач Jean-Luc Domenach єєрийн нэг номоо “Хятад хаашаа явна вэ? ” (Où va la Chine?) гэж нилээд эргэлзсэн єнгє аятай нэрлэсэн бий. Аж vйлвэрийн хувьсгал гэдэг угаас тогтуухан урсгалтай гол биш ээ. Тооцоолоогvй том давалгаа, усны цалгиа бvрээс тойрч гарах аргагvй ч гэсэн Хятадын аж vйлвэржилт дэлхийн тvvхэн дэх урьдах туршлагуудын нэгэн адил цаашид vргэлжилсээр магадгvй дэлхийн эдийн засгийг єєрчилж чадах ч юм билvv? Хэн мэдэхэв.

No comments:

Post a Comment