Sunday, December 13, 2009

Архитектурын шинэ бvтээлvvд



Шинжлэх ухаан, боловсрол, номын сан гэхлээр л хэн бvхний бодолд нэг л саарал бvvдгэр, уйтгартай сэтгэгдэл тєрж, эдгээрийг багтаасан, ийм чиглэлийн vйл ажиллагаа явуулдаг байгууламж, барилга нь нэгэн хэвийн, уйтгартай, дэг жаягтай байх ёстой гэсэн єнгєц сэтгэгдэл хэний ч тархинд зурсхээд єнгєрдєг нь нууц биш. Тэгвэл аз болж архитекторчид ямагт хэвшмэл сэтгэлгээг эвдэж, ямар ч зориулалттай барилыг гадаа болон дотоо заслыг гайхалтай євєрмєц, тав тухтай байлгахыг эрмэлздэг хvмvvс билээ. Ингээд та бvхэнд Хатан хааны Нэрэмжит Урлагийн Сургууль (Royal College of Art)-ийн байр, Калифорнийн Шинжлэх Ухааны Академийн шинэ барилга, Дарвины Тєвийн хоёрдугаар байр, Manny хэмээх архитектурчдад зориулсан гайхалтай офис, Магдебург дахь задгай дээвэртэй номын сан зэрэг бvтээлvvдийн ер бусын дvр тєрхийг танилцуулах болно.



A1.jpg
Шилэн торон доторхи бетонон бємбєлєг бvхий энэхvv содон бvтэцтэй барилга нь Дарвины Тєвийн Лондон дахь хоёрдугаар байр юм. 2009 оны Concrete Society Awards –ын эзэн болсон энэхvv барилга нь C. F. Møller Architects-ийн залуусын боловсруулсан тєслєєр бvтээгджээ.


A2.jpg
Калифорний шинжлэх ухааны академийн шинэ барилга нь италийн дизайнер Renzo Piano-ийн бvтээл бєгєєд жинхэнэ утгаараа “ногоон” байгууламжийн дvр тєрхийг харуулсан орчин vеийн гайхалтай барилга болжээ. Халаалтын цагариган систем, гэрэлтvvлгийн автомат тогтолцоо, мэдрэгчтэй цонхнууд, дээвэр дээрхи тариан талбай, борооны усыг ашигтайгаар хэрэглэдэг байдал, ахин сэргээсэн эрчим хvчийг бие болгох чадвар гэх зэрэг давуу талууд нь энэхvv барилгыг 100% байгаль орчинтой зохицсон, элдэв хор хєнєєлгvй болгож байгаа юм. Гэхдээ эдгээр нь энэхvv барилгын хэлж баршгvй олон давуу талуудын єчvvхэн хэсэг нь гэдгийг дурьдах нь зvйтэй болов уу.


A3.jpg
Харин одоо уншигч та Хатан Хааны Нэрэмжит Урлагийн факультетын шинэ байрыг харж байна. Vvний онцлог нь тємрийг тоосготой хослуулсанд оршино. Шvд хэлбэрийн шовх дээвэр нь зvгээр нэг дизайны шийдэл биш ажээ. Vvнийг хойд зvгрvv харсан хэсэг бvр нь цонхтой тул уг барилгыг єдрийн цагаар нарны гэрэл байнга харахад тус болдог ажээ. Барилгын тєслийг Лондон Haworth Tompkins-ийн архитекторчид боловсруулсан байна.


A4.jpg
Магдебург-ын номын хорхойтнууд содон шийдэлтэй шинэхэн номын сантай болжээ. Архитектурын KARO компанийн дизайнеруудын бvтээсэн энэхvv барилгад задгай тэнгэрийн доор ном унших зориулалттай хэсгvvд байдаг тул уг байгууламжийг дээвэргvй буюу задгай тэнгэрийн доорхи номын сан гэж нэрийджээ. Харин номын сан хаахад болон цаг агаар муудахад тус танхимуудынх нь дээвэр нь хаагддаг юм байна.


A5.jpg
Энэхvv таны харж байгаа Manny барилгад архитектур дизайны студи болон компаниуд байрлаж, vйл ажиллагаагаа явуулах юм байна. Тєслийг нь Tétrarc компани боловсрлуужээ. Тэд барилгын гаднах байдалд урлаг талаас нь хандаж, маш євєрмєц бєгєєд содон байдлаар бvтээснийг та харж байна.

No comments:

Post a Comment