Monday, December 14, 2009

Би аавтай байлаа-2

Гэтэл манай аав байшингийн булангаас гарч ирж байгаа харагдсан гартаа жижиг тор барьчихсан бєгтийгєєд даарчихсан бээлий байхгvй, миний л мэдэхийн тэтгэвэрт гарснаасаа хойш авсан хуучивтар малгайгаа дараад ємсчихсєн аажуухан явж байлаа. Аав минь бидний хажуугаар цонхны доогуур гараад єнгєрєєд яван явтал би харсаар байлаа.
Тэнэг би одоо бодоход аавийгаа тэгж анх удаа удаанаар анхааралтай сайн тогтож харсан юм гэхдээ бvр цонхоор шvv. Тэр vед миний хамгий хvчтэй хамгийн том тэр хvнээс юу ч vлдээгvй байлаа, тэр цонхоор харсан хvн бол хэний ч нvдэнд торохгvй жирийн нэг євгєрч яваа хvн байсан. Миний аавыг надаас єєр хэнч анзаараагvй харин хvvхэн байсан бол бvгд харах биз. Тэгээд би сэтгэл дотроо уйлсан, хэнд ч юм уур ч хvрэх шиг гомдох шиг болсон. Хэнд ч юунд ч захирагдахгvй цаг хугацаа гэдэг зvйлийн ємнє vнэхээр арчаагvй гэдгээ зvрхэндээ тултал ойлгосон.

Урсан єнгєрч байгаа цаг хугацаатай хамт аав минь надаасаа биднээсээ хором хормоор мєч мєчєєр холдон одохоор явж байгааг ойлгосон. Урсах цаг хугацаатай єрсєн аавыгаа аль болохоор баярлуулахыг хичээдэг болсоон би. Хатуу хорвоогийн ээлж аав дээр минь ирж тэнгэрийн орондоо очих тэр єдрийг арай ч ийм эрт 54 насанд нь болох юм гэж санаагvй ээ би. Хvvхэд байхаас минь харж дассан аавийн минь ханхар бие тэгэхэд итгэмээргvй жаахан харагдаж єр зvрхийг минь урж билээ.

Та минь гэгээн алсад одоод 3 жил болж байна. Хvv нь одоо алцахгvй ээ гавьяа шагнал алдар нэрээ дуурсгах болгондоо таныхаа нэрийг тэр овогтой Ариун... гэж давхар дуудуулж яваа шvv. Та минь зvvдэнд минь тэр сайхан чигээрээ орж ирээд сургаалиа хайрласан тэр єдєр муу хvvгийн чинь ажил vйлс бvтэмжтэй єєдрєг байдаг юм шvv ааваа. Муу хvv чинь аав таньтайгаа бурхны оронд уулзах тэр єдрєє хvртэл зvvдэндээ л уулзаж явъя даа.

No comments:

Post a Comment