Thursday, December 17, 2009

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ өнөөдөр шийднэ

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ өнөөдөр шийднэ
Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсөвт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүхэлд нь хориг тавиад байгаа билээ.
Түүний хориг тавьсан гол шалтгаан нь гишүүд  төслүүдэд хөрөнгө оруулах нэрээр тус бүртээ нэг тэрбум төгрөг зарцуулах гэж байгааг хууль бус гэж үзэж байгаа юм.

УИХ дахь МАХН, Ардчилсан намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзээд байгаа. Мөн дээрх асуудлын холбогдох Хууль зүй, Төсвийн байнгын хороодын хуралдаанаар гишүүд хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн талаар бид мэдээлсэн.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг  шийдэх юм.

Хэрэв УИХ-ын гишүүдийн олонх хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзвэл 2010 оны төсөвт ямар ч өөрчлөлт орох боломжгүй болно.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн хийх гэж буй "луйвар" энэ чигээрээ батлагдана гэсэн үг юм. УИХ-аас ямар шийдвэр гарах талаар бид тухайн үед нь Та бүхэндээ мэдээлэх болно.

Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх бусад асуудалд:
-Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/;
-Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
-Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
-“Шинэ Улаанбаатар” Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
-Монгол Улсын Засгийн газар Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/ -ийг тус тус хийнэ.

No comments:

Post a Comment