Thursday, December 17, 2009

Хүүхэд, шинээр гэр бүл бологсдод олгодог мөнгөн тэтгэмжийг 2010 оноос бүрмөсөн зогсооно

Хүүхэд, шинээр гэр бүл бологсдод олгодог мөнгөн тэтгэмжийг 2010 оноос бүрмөсөн зогсооно
2010 оноос хүүхдийн мөнгө буюу сар болгон өгдөг гурван мянга, улирал бүр олгодог 25 мянга, шинээр мэндэлсэн хүүхдэд өгдөг 100 мянга,  гэр бүл бологсдын 500 мянган төгрөгийг өгөхгүй.

Учир нь дээрх нийгмийн халамжийн мөнгө 2010 оны Улсын төсөвт тусгагдаагүй.

Цаашид энэ халамжийг орлох тэтгэмж олгох асуудлаар Засгийн газрын хэрэгжуүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллаж байна. Тус газрын мэдээлж буйгаар ирэх оноос иргэн бүрт 120 мянган төгрөг олгох журам боловсруулж байгаа аж.

Хүүхдийн, шинээр гэр бүл бологсдын тэтгэмж ийнхүү байхгүй болж байгаа учраас иргэд энэ ондоо багтаж бичиг баримтаа бүрдүүлэн мөнгөө авах шаардлагатай юм байна.

Шинэ он гарахаас өмнө бичиг баримтаа бүрэн бүрдүүлээгүй, Хүүхдийн мөнгөө гүйцэд авч амжихгүй бол мөнгийг төсөвт шууд хураах хуультай аж.

Зарим статистик мэдээллийг харвал, хүүхдийн мөнгийг улсын хэмжээнд 1.4 сая хүүхэд авах бүртгэлтэй байдаг ба түүний 950 мянга гаруй хүүхдийн эцэг, эх мөнгөө тогтмол авдаг байжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өнөөдөр энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.

No comments:

Post a Comment