Sunday, December 13, 2009

11-р сарын 26-нд улс тунхагласны биш Улсаа байгуулсан єдєр шvv!

Нийтлэл



11-р сарын 26-нд Бvгд найрамдах улсаа байгуулсны баярын єдєр 1924 оны 11-р сарын 26-нд хаант улсын тєгсгєл ирж, Бvгд найрамдах улс болж єєрийн Vндсэн хуулиа баталсан тэмдэглэлт єдєр билээ. Энэ тэмдэглэлт тvvхэн vйл явдлын талаар энэ олон жил ташаа ойлголттой явж ирсэн нь харамсалтай. Энэ том ташаа ойлголтын талаар товчхон тайлбар хийхээр шийдлээ. Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манжчин улсын хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо олж, улсаа тунхаглан зарлаж байсан. Харин 1924 оны 11-р сарын 26-нд Бvгд найрамдах улс болж Vндсэн хууль баталсан. Тэгэхээр 1924 оны 11-р сарын 26-нд “Бvгд найрамдах улс байгуулагдаж, vндсэн хууль баталсан баярын єдєр” гэж тэмдэглэх ёстой болж байна.
1924 онд улсаа тунхагласан гэж vзвэл 1911 оны vйл явдлыг vгvйсгэсэн хэрэг болно, эсвэл 1911 оноос 1924 он хvртэл 10 гаран жил тєрч vгvй, улс ч vгvй дэмий хэсvvчилж байсан ард тvмэн болох гээд байна. 1911 онд улс тунхагласан гэж зарлахын цаад учир нь маш олон vнэ цэнэтэй зvйлийг дагуулж байгаа юм. Наад зах нь бид хятадын биш манжийн эрхшээлд байж Манж мєхсєнєєр тусгаар тогтнолоо зарласан гэдгээ баталж, Хятадын эрхшээлд хэзээ ч байгаагvй гэдэг нотолгоо болж байна.



Ер нь vнэн зvйлийг гуйвуулсны хар гайгаар хойч vе бид учрыг нь олох гэж махаа идэх юм. 1924 оны 11-р сарын 26-нд vндсэн хуулиа баталсан нь vнэн, vvнийгээ ч бид тэмдэглэн єнгєрvvлэх нь зєв, гагцхvv энэ єдрийг зєв нэрлэж, зєв ойлгож, зєв тэмдэглэн єнгєрvvлэх хэрэгтэй болов уу. 11-р сарын 26-ны єдрийг шvvмжлэх хvмvvс цєєнгvй бий, учир нь энэ єдєр маш олон vхэл хагацал, худал хуурмаг, гажуудал, гашуудлыг дагуулсан байдаг. Тэглээ гээд бид энэ єдрийг шvvмжлээд, харааж цєхєєд байлгvй энэ єдрийн тєлєє золиослогдсон бvхний vнэ цэнийг бодож зєв нэрлэж, зєв ойлгож, зєв тэмдэглэн єнгєрvvлэхийг уриалж байна. 11-р сарын 26-нд Бvгд найрамдах улсаа байгуулсны баярын єдєр 12-р сарын 29-нд тусгаар тогтнолоо дахин зарлаж, улсаа тунхагласны баярын єдєр Нарийн ярих юм бол Монгол улс 1206 онд сэлмийн хvчээр, ухааны саруулаар улсаа тунхагласан юм шvv!

No comments:

Post a Comment