Monday, December 14, 2009

Би аавтай байлаа

Нийтлэл





Би аавтай байсан гэхээр энэ юу яриад байгаа юм бид бvгдээрээ аавтай шvv дээ гэх байх л даа. Миний аав цэргийн хvн байсан. Бас жирийн аав байсан. Хvvхэд байхад манай аав л бvх хvvхдvvдийн ааваас хамгийн мундаг нь хамгийн царайлаг нь хамгийн хvчтэй юм шиг санагддаг байлаа.

2 билvv 3 ангид байхад манай багш танай аав юу хийдэг билээ гэхэд би яг юу хийдэгийг нь бодоод олоогvй юм ямар ч гэсэн цэргийн хvн гэдгээс єєр юм орж ирээгvй юм тэгээд бодож бодож цэргийн дарга хийдэг л гэж хэлж байсан юм даг. Одоо бодоход аав маань юу нь дарга байхав дээ армийн дэслэгч л байсан юм билээ. Олон жилийн дараа би том болсон аав маань ч тэтгэвэрт гарсан Би ч ааваас єндєр, нийгэмд эзлэх байр суурь маань тогтвортой болсон гэхдээ манай аав нєгєє л хvчтэй мундаг, vvрд энэ чигээрээ бидний хажууд байх юм шиг санагдаж байсан.
За юу байна та нар сайн уу, аав та юун сvртэй юм, би ажил ихтэй байна дараа очиноо, танайд очсон та байхгvй байна лээ та хаачсан бэ гэх мэтийн яриа аав бид хоёрын хооронд єрнєдєг байлаа. Нэг єдєр би найзуудтайгаа нэг газар сууж байсан юм. Тэр єдєр би нэлээн хэдvvлээ нэг л их аз жаргалтай бас болоогvй хэдэн хvvхэн дагуулчихсан одоо эндээ сууж байгаад дэлхий ертєнцийг єєрчилчих бололтой юм яриад архи мархи уусан шиг сууж байлаа. Бидний сууж байсан тэр газар хананаасаа тааз хvртэлээ цонхтой байсан юм.

No comments:

Post a Comment