Thursday, December 17, 2009

Хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 15 газрын үүдийг хаалаа

Хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 15 газрын үүдийг хаалаа
Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан 15 газрыг тогтоож, хаасан байна.
Спорт покерийн холбоо гэх төрийн бус байгууллага байдаг. Тэндээс “гишүүддээ” покер тоглоомын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсний дагуу тэдгээр газар нь иргэдэд мөрийтэй тоглоомоор үйлчилж байжээ.
Хуулиндаа спортын чиглэлээр тамирчин бэлтгэх, тэмцээн явуулахыг үгүйсгэдэггүй. Харин ямар нэг тоглоомыг мөрийтэй тоглуулах буюу энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байдаг. Тиймээс спорт гэсэн нэрийн дор ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 15 газрын үүдийг хаасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Энэ байгууллагуудад Спорт покерын холбооноос зөвшөөрөл олгосноос бус Хууль зүй, дотоод хэргийн яамны зөвшөөрөл байгаагүй аж
Одоогоор энэ асуудлыг Хэрэг бүртгэх газарт шалгаж байгаа гэнэ.
Энэ 15 газрын эзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн нутагт “Кёкүшюү” цамхагт мөрийтэй тоглоомын гурван газар байрладаг байсан. Түүний 13 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Lucky” тоглоомын төв гэхэд биллъярдын цаана ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан юм” эх сурвалж мэдээллээ.

No comments:

Post a Comment