Monday, December 14, 2009

Хамгийн, хамгийн үнэтэй...-2

Дэлхийд барьсан хамгийн үнэтэй зоог. “Greenlight Capital” пүүсийн тэргүүн Дэвид Айнхорн өөрийн шүтээн, тэрбумтан Уоррен Баффеттай зоог барих эрхийг дуудлага худалдаанаас 250 мянга 100 доллараар худалдаж авсан юм.

-Дэлхийн хамгийн үнэтэй зураг болох Питер Пауль Рубенсийн “Хүүхдүүдийг зодож байгаа нь” гэдэг зургийг 2002 онд шинэ эзэн нь 73,5 сая еврогоор худалдан авчээ.


-Дэлхийн хамгийн үнэтэй янжуур бол “Treasurer” маркийн янжуур. Нэг хайрцаг нь ойролцоогоор 24 евро. Зөвхөн төрөлжсөн дэлгүүрүүдэд худалддаг байна.

-Дэлхийн хамгийн үнэтэй төмс бол Францын “La Bonnotte” сортын төмс. Килограмм нь ойролцоогоор 500 еврогийн үнэтэй.

-Дэлхийн хамгийн үнэтэй кофе бол Индонезийн Суматра арлын «Kopi Luwak» сортын кофе. Фунтийн дөрөвний нэг нь 75 орчим ам. доллар гэнэ.

-Дэлхийн хамгийн үнэтэй хувцас бол Америкийн сансрын нисэгчдийн өмсгөл. Энэ өмсгөл 9 сая долларын үнэтэй ажээ.

-Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал. Дубайн “Burj Al Arab” зочид буудлын хамгийн даруухан өрөөнд нэг шөнийг өнгөрүүлэхэд 770 евро төлдөг бол, дээд зэрэглэлийн өрөөнүүд нь 7700 еврогийн үнэтэй гэнэ.

-Дэлхийн хамгийн үнэтэй цэнгэлдэх хүрээлэн бол Парисаас холгүй орших “Stade de France” цэнгэлдэх хүрээлэн юм. 1998 онд энд Францын үндэсний шигшээ баг дэлхийн аварга болжээ. Уг цэнгэлдэх хүрээлэнг 460 сая еврогоор бариулсан байна.

-Дэлхийн хамгийн үнэтэй хувьцаа. Америкийн хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” пүүсийн биржийн нэг хувьцаа 64 мянга гаруй еврогийн үнэтэй ажээ.

-Дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгчин бол Зинедин Зидан. 2001 онд Францын энэ тоглогч хамгийн их мөнгө буюу 68,7 сая еврогоор “Ювентус”-ээс “Реал” клубт /Мадрид/ шилжсэн юм.

-Хамгийн үнэтэй хөхний даруулга. Энэ даруулга 12,5 сая ам. долларын үнэтэй аж. Германы загвар өмсөгч Хайди Клум Нью-Йорк хотод загвар үзүүлэх нэг арга хэмжээний үеэр үүнийг үзүүлжээ.

-Дэлхийн хамгийн үнэтэй худалдааны тэмдэг бол Coca-Cola. Түүний өртөг 68,9 сая еврогоор үнэлэгддэг нь пүүсийн өртөгийн бараг 60 хувь болдог байна.

-Дэлхийн хамгийн үнэтэй “Барби” хүүхэлдэй. Үнэ нь 100 мянган евро. Хүүхэлдэйд жинхэнэ бриллиантаар чимсэн даашинз өмсгөжээ.

-Дэлхийн хамгийн үнэтэй ном бол Леонардо да Винчийн “Лестерийн хууль” гэдэг ном юм. Маалингаар зассан үнэт цаасан дээр гялгар үсгээр бичсэн энэ номыг Билл Гейтс 24 сая доллароор худалдан авсан байна.

No comments:

Post a Comment