Monday, December 14, 2009

Зүүн азийн наадмаас гурван мөнгө, есөн хүрэлтэй

Зүүн Азийн V наадамд Монголын баг тамирчид найм дахь өдрийн байдлаар гурван мөнгө, есөн хүрэл, нийт 12 медаль хүртсэн амжилтаар Зүүн Азийн V наадамд өрсөлдөж буй есөн орноос медалийн чансаагаар VIII байр эзлээд байна.

Өнгөрсөн бямба гарагт жүдо бөхийн тэмцээн эхэлж эрэгтэй, эмэгтэй нийт 10 жингийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулав. Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй зургаан жүдоч Хонконгийн дэвжээнд зодоглолоо. Монгол Улсаас төрсөн олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр +100 кг-д хүч үзэж, эхний тойрогт Японы Ёохей Такаитай барилдаж, цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болж энэ барилдаанд Тайванийн бөх Ван Хуан Венийг цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн +100 кг-д зургаан бөх өрсөлдсөн юм.

Энэ өдөр 81 кг-д Г.Түвшинжаргал барилдаж, эхний тойрогт Хонконгийн тамирчин Ау Чи Ханг юүкогоор ялж дараагийн барилдаанд БНХАУ-ын бөх Ли Е-венд цэвэр ялагдаж, хүрэл медаль хүртэв. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн Э.Энхбат эхний барилдаандаа Хонконгийн Фон Уильям Вин Люнг цэвэр ялж БНАСАУ-ын бөх Пак Сун-ильд цэвэр ялагдаж мөн хүрэл медалийн болзол хангалаа.

Харин эрэгтэй жүдочдоос Б.Бат-Орших -100 кг-д эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогтоо Тайванийн Лин Вей Хсиантай барилдаж, цэвэр ялж алтан медалийн төлөө Японы бөх Кайхан Такагитай барилдаж, нэг юүко, нэг ваза-ари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангалаа. Харин эмэгтэй жүдочдоос 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал Тайванийн Хсу Хсин Мейг цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ.

Зүүн Азийн V наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 1500 метрт уралдсан Ч.Шинэцэцэг шигшээ гүйлтэд 4:39.47 секундын амжилтаар БНХАУ-ын тамирчны дараа барианд орж, мөнгөн медалийн эзэн боллоо. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтэд Б.Батцэцэг 37 минут, 04.86 секундын амжилтаар III байрт шалгарч, хүрэл медаль хүртсэн. Мөн энэ өдөр хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд Б.Тунгалаг уралдаж, урьдчилсан гараанд 13.59 секундэд барианд орж, тавдугаар байрт шалгарснаар шигшээ гүйлтэд өрсөлдөх боломжгүй болсон байна.

Мөн дугуйн спортын ганцаар-чилсан төрлийн уралдаанд Т.Төгөл-дөр 3 цаг 49 минут 25 секундын амжилтаар долдугаар байрт шалгарсан бол Х.Пүрэвсүрэн 3.51.16 секундын амжилт гаргаж, 11 дүгээр байрт орлоо.

Тус наадмын хоёр дахь өдөр манай баг тамирчдаас эрэгтэй таеквондогийн 58 кг-д хүч сорьсон Д.Лхагвадорж хагас шигшээ тоглолтод Тайванийн тамирчин Чан И Чиед 6:5 /1:3, 2:1, 3:1/ харьцаатай ялагдсанаар хүрэл медалийн болзол хангаж, манай тамирчид анхныхаа медалийг хүртсэн билээ.

Харин Зүүн Азийн V наадмын даваа гараг буюу гурав дахь өдрийн дэвжээнээс манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Мөн 67 кг-д өрсөлдсөн Н.Эрдэнэбаатар аваргын төлөөх тулаанд БНСУ-ын Ким Сэ-ромд 6:1 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль, эмэгтэйчүүдээс 59 кг-д Б.Туяасайхан хүрэл медалийн эзэн болов. Түүнчлэн хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Мөнхдөл огцом өргөлтөөр 95 кг,   түлхэлттэй өргөлтөөр 120 кг, нийт 215 кг-ыг амжилттай өргөж хүрэл медаль хүртсэн.

Б.Бат-Орших /-100 кг/ мөнгө, харин Н.Түвшинбаяр /+100 кг/, Г.Түвшинжаргал /-81 кг/, Э.Энхбат /-90 кг/, Ц.Наранжаргал /-70 кг/ болон Т.Баасанжав /-78 кг/ нар хүрэл медалийн эзэд болж Хонконгийн дэвжээнд зодоглосон манай зургаан жүдоч медалийн тавцанд гараад байна.
Энэхүү наадмын сүүлийн өдөр Монголын баг тамирчдаас хөнгөн атлетик, жүдо болон ушүгийн төрөлд өрсөлдсөн бөгөөд сонины дугаар шилжих мөчид хараахан мэдээлэл авч амжаагүй байв.

No comments:

Post a Comment