Thursday, December 17, 2009

Ирэх жилийн мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2010 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Мөнгөний бодлогын талаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж үг хэлсэн. Төв банк энэ онд төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцийг бууруулах, банкны салбарт итгэх итгэлийг сэргээх, валютын албан нөөцийг хамгаалах зэрэгт бодлогоо чиглүүлсэн байна.
Оны эхнээс мөнгөний талаар баримталсан хатуу бодлого нь хүнд хэцүү ч заавал авах ёстой арга хэмжээ байсан гэлээ. Төгрөгийг ханшийн хямралаас хамгаалахын тулд бодлогын хүүг өсгөж валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг болсноор төгрөгт итгэх итгэл сэргэж, ханш нь тогтворжин, харилцагчид банкнаас дайжих явцыг таслан зогсоож мөнгөний бодлогоо зөөлрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ оны тав, зургаа, есдүгээр сард мөнгөний бодлогоо гурван удаа бууруулжээ. Ирэх онд инфляцийн хэмжээг найман хувьд барихаар болсноо Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэв.

No comments:

Post a Comment