Monday, December 14, 2009

Монгол Улс хэзээ тусгаар тогтнолоо олсон бэ?

Нийтлэл





Аригун миний бие номонд туйлийн дуртай нэгэн бєлгєє. Багадаа ч тийм байсан. Одоо ч хэвээрээ. Ялангуяа Монгол улсынхаа гайхамшигт тvvхийн тухай номуудыг шимтэн уншдаг юм. Сvvлийн vед Монгол Улсын Тусгаар тогтнолтой холбоотой шинээр олж мэдсэн баримтууд их сонирхолтой санагдсан бєгєєд тvvнийгээ СААК-ийн гишvvд хэрэглэгч за ер нь цаг заваа гарган vvнийг уншиж байгаа хvн бvртэй хуваалцъя гэж бодлоо.
Манай улсын тусгаар тогтнолын єдєр 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний єдєр vv / энэ єдрийг ерєнхийлєгчийн санаачлагаар эх орончдын єдєр гэж сvvлийн хоёр жил тэмдэглэж байгаа/ 1921 оны долдугаар сарын 11-ний єдєр vv/сvvлийн 87 жил тэмдэглэж байна/ аль эсвэл 1924 оны арван нэгдvгээр сарын 26-ны єдєр vv яг хэзээ манай улс тусгаар улс болсон юм бол. Дэлхийн улс орнуудын хамгийн том баяр бол мэдээж тусгаар тогтносон єдєр нь гарцаагvй мєн. Тэгээд ч тэр єдрийг маш єргєн дэлгэр тэмдэглэдэг. Бид АНУ Тусгаар тогтнолын єдєр хэмээн долдугаар сарын 4-ний єдєр хэрхэн яаж тэмдэглэж байдгийг мэднэ.



Бvгдээрээ надтай хамт нvдээ анин амьсгаагаа даран 800 жилийн ємнє очсуу. ємнєд Сvн улсын Кай Сигийн хоёрдугаар он, III жарны улаан барс жилийн хавар, 1206 оны тавдугаар сарын нэгэн єдрийн vvр цайх дєхєж байх vеийн Онон мєрний хєвєєнд. Шивээлэн буусан бєєн гэрvvдийн тєвд байх том гэр нь Их хааны єргєє бєлгєє. Хааны єргєєний ємнє хар сvлд харагдахгvй байх агаад энэ нь одоохондоо хэн нэгэнтэй илд зєрvvлээгvйг илтгэнэ. Тvvний хажууд байх арай жижиг боловч гоёмсог гэр нь их хатан ээжий єvлэнгийнх ажгуу. єнєєдєр их хуралдай хуралдаж Их Монгол Улсыг байгуулснаа зарлаж Чингис далай хаан хэмээн нэрийдэх болно. Энэ бол vнэхээр Их Монгол Улсаа байгуулсан тvvхэн vйл явдал. мєнєєсєє мєн.





Тvvнээс хойш Чингис хаан болон тvvний vр ач нар ази европын дамнасан агуу их гvрнийг байгуулсан бєгєєд хятадад 1368он хvртэл, дундад азид сvvлчийн монгол угсааны хаан Акбарыг тооцох юм бол 1555 он хvртэл ноёрхсон байна. Нурхач баатраар удирдуулсан Манжууд хvчирхэг болж хятадын эзэлж дуусаад 1690-ээд он гэхэд янз бvрийн арга хэрэглэсээр Монголын ноёрхолдоо бvрэн оруулж дєнгєв. Энэ цаг хугацааны vеэс эхлээд vндсэндээ 1946 он магадгvй 1961 онд НvБ-д элссэн єдєр хvртэл Монгол Улс тусгаар тогтнолоо бvрэн ёсоор нь эдэлж байгаагvй мэт байдаг бололтой юм билээ.





1911 онд манжийн ноёрхлын эсрэг vндэсний эрх чєлєєний хєдєлгєєн єрнєж муусайн манж хятадуудыг даран сєнєєв гэх боловч энэ хєдєлгєєнийг хэн удирдсан, яаж єрнєсєн талаар тоймтой баримт байхгvй бєгєєд тэртээ тэргvй хятад улсад нэгэнт оршин тогтнохоо болиод таван настай хvvхдээр зєвхєн ордон дотроо тєрєє бариулаад харин ордны гадна думдад иргэн улс оршин тогтнож байсан Монгол дахь Манж нарийг чангахан зандрахад айгаад явчих хэмжээнд хvрсэн байжээ. Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсvрэн нарын хувьд автономит Богд хаант улс байгуулдагдсаны бvvр дараа 1912 онд Ховдын хязгаарыг манжийн vлдэгдэлээс чєлєєлєх дайнд толгойлон оролцсон алдар гавьяатай хvмvvс юм. Ингээд нэг юм 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд манжуудаас салаад тусгаар улсаа байгуулах гээд шийдвэрээ гаргаж олон улсаас дэмжлэг хvсэж байжээ.





Хамгийн тvрvvнд Хаант Орос улсаас тусламж хvсч 1912 онд орос улстай найрамдлын гэрээ байгуулсан байна. Гэвч мань оросууд Монголчуудыгаа араар нь тавьж 1913 онд хятадтай далдуур гэрээ байгуулжээ. Энэ гэрээнд, Хаант Орос улс нь Думдад иргэн улсыг гадаад Монголын хэмжээтэй эзэгнэхийг зєвшєєрєв гэжээ. Мєн тvvнчлэн эзнээс нь асуулгvйгээр хоёулаа Монголын vvнийг нь би тэгнэ, харин чи тэгээрэй гэх маягийн гэрээ байгуулсан байна.


Ийм явдал болоод байгааг Монгол Улсын Богд хаан мэдээд “ та нар одоо болил доо арай дэндэж байгаа юм биш vv” гэсэн маягийн нот бичгийг хvрээнд байгаа оросын тєлєєлєгчид явуулж байжээ. 1913 оны сvvлээр ерєнхий сайд Сайн ноён хан Намнансvрэн Орост айлчлахад оросууд нєгєє хятадтай байгуулсан гэрээний заалтуудыг танилцуулж хvлээн зєвшєєрєхийг ятгасан байдаг байна. Мэдээж сайн ноён хан юу гэж зєвшєєрєв гэж дээ. Харин ч Англи Япон АНУ, Турк зэрэг арав гаруй орон руу энэ хоёрыг хараач ээ. Арай дэндэж байгаа биз дээ гэсэн ємгєєлєл эрсэн захиа бичиж хvртэл vзсэн байна.. Энэ vед Думдад иргэн улс vндсэн хуулиа баталж уг хуулиараа Монгол Улсыг Думдад иргэн улсын нэгэн хэсэг хэмээн аль хэдийнэ тод томруунаар заагаад амжсан байв. Эцсийн эцэст Монгол Хятад Орос гурван улсын гэрээ байгуулах тохиролцоонд хvрч чаджээ.




No comments:

Post a Comment