
Colosseum (coliseum) нь Flavian Amphitheatre гэсэн латин үгнээс гаралтай, Ромын эзэнт гүрний үед ба Flavia-гийн хаанчлалын үед байгуулагдаснаас ийнхүү нэрлэх болсон бөгөөд одоо Итали улсын нийслэл Ром хотын төвд байрлах асар том элипс хэлбэрийн задгай дээвэртэй цэнгэлдэх хүрээнлэн юм. Colosseum нь өмнө нь байгуулагдаж байсан задгай театруудаас тэс ондоо бөгөөд уулын налуу бэл дээр байгуулагдсан байгууламж юм. Элипс хэлбэртэй бөгөөд урт нь 189м, өргөн нь 156м, өндөр нь 48м эзлэн оршдог. Colosseum-г барих явцад чулуу, тоосго шохойноос гадна 300 орчим тн төмөр хавчаар орсон гэж үздэг.