Monday, November 23, 2009

Lily Allen Elle сэтгүүл дээр

Lily Allen Elle сэтгүүл дээр
Одууд | 2009 / 09 / 09
Еллле сэтгүүлийн нүүрэн дэх "Lily Allen" ийн зурган дээр үсний загвар нь Kate Moss-тай адил гарсан байна. Түүний тод цайвар үс нь өнгөрсөн жилийн Kate Moss-ийн "Interview" сэтгүүл дээр гарсан зурагтай нь тун төстэй юм. Оддын загвартаа энэ удаад Lily Allen ний шинэ дүр төрхөөс...



Зургийн цомог | Нийт 5 зураг

Үсний өнгө, будалт

Гоо сайхан Үсний өнгө, будалт
Эмэгтэй хүний хувьд үс будахыг байж боломгүй зүйл гэж үздэг байсан тэр цагийг төсөөлөх аргагүй юм. Аз болоход өнөө үед энэ бүхэн улиран өнгөрч, та өөрийн үсээр янз бүрийн өнгө хэлбэр донжтой болгон туршилт хийх боломжтой болжээ. Одоо танд хамгийн чухал нь өнгөний сонголтоо зөв хийх л үлдэж.



Зөв сонгосон өнгө таны нүүр царай, дүр төрхөд чинь илүү зохино гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таны үүрийг сэргээж, нүдийг тань илүү хурц болгож, гаднах төрхөд тань өнгө үзэмж нэмэх болно. Ийм үр дүнд хүрэхийн тулд танд зөвхөн ямар өнгө илүү сайн тохирхыг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд та өдрийн тод гэрэлд толины өмнө суугаад өөрийгөө сайтар ажигла.

Үснийхээ өнгийг тодорхойлохын тулд эхлээд нүүрний хэлбэрээ сайн анхаараарай. Учир нь цайвар өнгө нүүрийг өргөн харагдуулж, бараан өнгө нүүрний хэлбэрийг нарийн, зууван харагдуулна.

Эхлээд та нүүрнийхээ өнгийг анхаар.

Нүүрний өнгө нь ягаавтар, улаандуу өнгөтэй эмэгтэйд дундын өнгө зохино. Ийм царайтай эмэгтэйд улаан шар өнгө огт зохихгүй. Учир нь улаан шар өнгө нь улаан болон шар өнгийг агуулдаг.
Хэрэв эмэгтэй та цайвар өнгийн нүүртэй бол танд бараг бүх төрлийн өнгө зохино. Иймээс та өөрийн сонголтдоо нийцүүлэх хэрэгтэй.
Шаравтар буюу лааны тосон өнгийн нүүртэй бол та үсээ бараан өнгөөр будвал зохино. Мөн сонгомол элгэн хүрэн өнгө танд бас зохино. Ийм өнгө нь нүүрний шаравтар өнгийг дарж, цайруулж өгдөг.
Үсээ будахад анхаарах зүйл:

Мэдээж хэрэг хэрэв та өөрөө үсээ будвал мэргэжлийн хүн шиг будаж чадахгүй. Гэхдээ зарим үед өөрөө будахаас өөр өргө байдаггүй шүү дээ. Ийм тохиолдолд та юуг анхаарах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Та үсний будаг авч, өнгө сонгохдоо хэсэг үсэнд түрхсэн будгийн өнгийг анхаар. Будагны хайрцган дээрх өнгө зарим тохиолдолд таардаггүй гэдгийг сана. Тэгээд ч үсний өнгөө хүссэн өнгөнөөс бараан болгохоос урьдчилан сэргийлж арай гэрэлтэй өнгийг сонго.
Нэг хайрцаг будаг дунд зэргийн урттай үсэнд хүрэлцэхээр тооцоолсон байдаг. Хэрэв та урт үстэй бол хоёр хайрцаг будаг авсан нь дээр.
Будагийг хэрхэн хэрэглэх зааврыг бүрэн уншиж,үг бүрчлэн ойлгосныхоо дараа үсээ будаж эхлэнэ. Ямар нэгэн зүйл ойлгогдохгүй байвал хүгээс асууж болно.
Гарныхаа арьсыг будаг болгохгүйн тулд заавал зориулалтын бээлий өмсөөрэй. Мөн будаг нүүрний арьсанд хүрэхээс болгоомжлох үүднээс дух болон хоёр чихний орчим арьсанд вазелин эсвэл нэлээд өтгөн тос түрхээрэй.
Будагны бүх хольцыг хольж хутгасны дараа үсээ будах хэрэтэй. Сайн хольж хутгаагүй будаг үсэнд өнгө оруулдаггүй тал бий.
Хэрэв та үснийхээ өнгийг анх удаа сольж будаж байгаа бол юуны өмнө үснийхээ уганд будаг түрхэнэ. Дараа нь үзүүр хэсгийг будна. Будахдаа ар дагзнаас эхлэнэ.
Урт үс богино үсийг бодвол амархан будаг авдаг. Мөн будахад ч амар байдаг.
Хэрэв та хэзээ нэгэн цагт үснийхээ өнгийг үндсэн өнгөнд буцааж оруулах болвол эхлээд та үсээ бага зэрэг ургуулах хэрэгтэй. Ингээд угнаасаа ургасан үснийхээ өнгө нь ямар байхыг ажиглаж байгаад будах өнгө, будах эсэхээ тохируулдаг байна.
Үсэнд арчилгаа хэрэгтэй:

Үсээ будаснаас хойш эхний хоёр долоо хоногт үсээ нарны хурц туянаас аль болох хамгаалах хэрэгтэй. Мөн аль болох үсээ далайн болон хлорлог усаар угаахгүй байх нь зүйтэй шүү. Учир нь дөнгөж будсан үс давслаг орчинд нилээд эмзэг байдаг.
Үсээ угаахын тулд болж өгвөл будагтай үсэнд зохиулсан шампунь хэрэглэх нь зүгээр. Ийм шампунь нь үсний гэмтсэн хэсгийг сэргээж, будагийг удаан байлгадаг. Үсэндээ тэжээлийн тос түрхэж бай. Үсээ угаасны дараа мушгиж болохгүй. Мөн нойтон дээр нь самнаж болохгүй. Үсээ хатаахдаа хуурай алчуураар арчиж, усыг нь авах маягаар хатаана.
Үсээ хатаахдаа ердийн арга хэрэглэвэл зүгээр, харин үс хатаагч хэрэглэх болбол хүйтэн агаараар үлээлгэх хэрэгтэй. Хэрэв танд халуун агаараар маш богино хугацаанд хатаах хэрэг гарвал үсэндээ хамгаалах хэрэгсэл үрхэнэ.
Орчин үед гоо сайхны үйлдвэрлэл бидэнд үсний үндсэн тогтвортой, суурь гэсэн хоёр төрлийн будгийг санал болгож байна. Суурь өнгийн будаг маш олон янз байдаг. Тухайлбал тушь, бальзам, зөөлөн үсэнд зориулсан хөөс гэх мэт. Гэхдээ эдгээр төрөлд нэгдмэл зүйл олон бий. Үүнд:

Эцэстээ эдгээр нь үсээ угаахад л арилдаг. Гэхдээ энэ бүлэгт хамаардаг будаг нь нэг үндсэн үзүүлэлтээр ялгардаг юм. Суурь өнгөний хөөс болон шампунь хэрэглэсний дараа үсний өнгө богино хугацаанд хадгалагдана, магадгүй эхний угаалтын дараа эсвэл 12 дахь удаагийн угаалтын дараа ч арилах талтай. Зөөлөн будаг илүү тэсвэртэй байдаг бөгөөд ийм будаг толгойг 20-25 удаа угаасны дараа арилдаг. Таны худалдан авсан бүтээгдэхүүн өнгөө хэдий хир хугацаанд хадгалхыг та тайлбараас уншиж болно. Нэр хүндтэй фирмүүд бараа бүтээгдэхүүнээ дагалдуулж заавал зааварыг нь хийсэн байдаг.
Ихэнх суурь будганд аммиак агуулагддаггүй бөгөөд найрлаганд нь орсон устөрөгчийн перекисийн хэмжээ маш бага, ойролцоогоор 3 орчим хувь байдаг. Энэ нь ийм будаг үсийг гэмтээдэггүй гэсэн үг.
Хэрэв таны үсний 50 орчим хувь нь бууралтсан байвал суурь будаг үүнийг сайн будаж, халхалж чадна. Харин бууралтсан үс үүнээс их байвал дарж чадахгүй.
Ийм будаг хэрэглэснээр таны үсэнд гэмтэл учрахгүй.
Суурь будаг үсний өнгийг өөрчилж чаддаггүй. Ийм будаг таны үсэнд гагцхүү тодорхой өнгө туяа нэмдэг. Үүнээс ийм будагт таны үсний өнгөн хэсгээр будаг оруулж, гүнд нэвтэрч чаддаггүй гэнэ.
Харин тогтвортой будаг суурь өнгөнөөс өвөрмөц.

Ийм төрлийн будаг толгойг 100 удаа угаасны дараа ч арилдаггүй. Иймээс та үснийхээ үндсэн өнгийг буцаагаад оруулья гэвэл үсээ урт ургуулж байж л үндсэн өнгөндөө орох болно.
Тогтвортой будгийг найрлаганд заавал аммиак ордог, мөн устөрөгчийн перекись нь ердий будагныхаас 3 дахин их байна.
Ийм будаг цал буурал үсэнд ч гэсэн өгө оруулдаг.
Тогтвортой будгийг хэрэглэх үед үсний бүтцэд гэмтэл учирдаг.
Ийм будаг таны үсний өнгийг үндсээр нь өөрчилнө. Энэ нь будаг таны үсэнд гүн шингэж байна гэсэн үг.
Тогтвортой будгийг хэрэглэхэд хориглох зүйл бас байна. Жишээлбэл: бөөрний өвчний үед, жирэмсний үед, хөхүүл эмэгтэйчүүд, биений юм ирсэн үед тогтвортой будгийг хэрэглэж болохгүй. Энэ будганд бас эерэг тал байна. Тослог, нарийн ширхэгтэй үстэй эмэгтэй тогтвортой будаг хэрэглэж болно. Учир нь тогтвортой будаг үсийг бага зэрэг хуурайшуулж, илүү бүдүүн хөвсгөр харагдуулдаг.

Тоон зурхай

Та өөрийн төрсөн он, сар, өдрөө бичээд нийлбэрийг нь нэг оронтой тоо гартал нэмж бодоорой. Дараах 1-9 хүртэлх тооны аль нэг гарах бөгөөд таны зан араншинг тодорхойлох учиртай юм. Жишээ нь, та 1979 оны 10 сарын 5-нд төрсөн гэж бодъё. Тэгвэл 1+9+7+9+1+0+5=32 буюу 3+2=5 гарч байна. Та 5 гэсэн дугаартай тайлбарыг уншина уу. Амжилт хүсье.




1.Биеэ тоосон
Сайн тал: Хатуужил сайтай. Уран бүтээлийн авъяас чадвартай, биеэ даасан, өөртөө итгэлтэй нэгэн. Үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт сайтай. Өөдрөг үзэлтэй бөгөөд аливаа юманд идэвхтэй ханддаг.
Дутагдал: Маш түрэмгий болохоор удирдлагатайгаа зөрөлдөх тал ажиглагдана. Бусдын үгийг сонсох дургүй. Хэний ч захиргаанд орохыг хүсэхгүй бөгөөд харин ч өөрөө бүхнийг захирч байхыг эрмэлздэг. Бусад хүмүүстэй харилцаа тогтоож найзлах эсвэл хайр дурлалын амт шимтийг мэдрэх чадвар дутагддагаас амьдрал нь бүрэн дүүрэн аз жаргалтай байж чаддаггүй.

2. Бясалгагч
Сайн тал: Ямарваа нэг асуудалд ухаалаг хандаж чаддаг, хэлсэн амандаа хүрдэг. Боловсон даруу зантай, сэтгэн бодох өндөр чадвартай, цэвэр цэмцгэр байдалд дуртай, шинэ нөхцөл байдалд амархан уусан дасч чаддаг. Ийм хүн хэрэгжүүлэхээсээ илүүтэйгээр мөрөөдөж бясалгаж байдаг. Зан харилцааны талаар маш эелдэг тул орчин тойрныхоо хүмүүст таалагдаж чаддаг.
Дутагдал: Ааш зан нь огцом өөрчлөгдөн хувирч байдаг, хамгийн гэмээр асуудлыг ч хойш тавьж мэднэ. Хууран мэхлэх, ов заль хэрэглэхээс ч сийхгүй. Тэр бүү хэл, дэндүү хатуу сэтгэл гаргаж ч магад. Тэр бусдын гараар могой бариулах дуртайг санууштай.

3. Уран бүтээлч
Сайн тал: Тал бүрийн авъяастай. Сэтгэн бодох чадвар, хүч чадал, эр зориг нарийн ухаан, дотоод нөөц бололцоо, бие даасан байдал, шийдэмгий чанар цөм түүнд бий. 3-ын тоотнууд ерөнхийдөө эр зоригийн билэгдэл юм.
Дутагдал: Юм болгонд захиран тушаахыг эрмэлздэг. Нэр хүндэд дуртай, өөрийн ааш зан болон шунал тачаалаа барьж чаддаггүй. Хэт чалчаа, сандруу, яаруу тэвдүү. Хэдий чухал байсан ч ганц зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.

4. Найдвартай
Сайн тал: Үнэнч шударга, зарчимч ажилсаг, хичээнгүй, төлөв даруу, тэсвэр хатуужил, зохион байгуулах авяастай. Хэрэгтэй гэж үзвэл аз туршихаас буцдаггүй. Тэд өөрийн чармайлт зүтгэлээрээ бүхнийг ялан дийлж чаддаг улс.
Дутагдал: Удаан, хөдөлж яддаг, бүгдийг хардаж сэрдэж явдаг. Хэнд ч юунд ч үл итгэнэ. Шогч наргианч зан дутагддагаас хүнтэй нийцгүй. Ийм хүмүүс уйтгар гунигт амархан автдаг. Хааяа гэнэт огцом уурлана. Олонх нь амьдралаа ядуурал, үгүйрэлтэй тулгарна.

5. Гүн ухаанч
Сайн тал: Гоц оюун ухаантай. Олон талын сонирхолтой бөгөөд аз турших дуртай. Аялал жуулчлал, адал явдлаас ер татгалздаггүй. Ажил хэрэгч. Хүнд урам өөрийгөө өөд нь татаж чаддаг. Юмны цаад нарийн учрыг тунгаахыг боддог. 5-ын тоотнууд сэтгэн бодох чадвар сайн хөгжсөн уран бүтээлч нэгэн юм.
Дутагдал: Тэвдүү, сандруу, өөртөө итгэлтэй биш, тэвчээргүй, мэдлэг санаа бодлоо хүнтэй хуваалцах дургүй. Мөрийтэй тоглоомын хорхойтой. Янз бүрийн мэргэ төлөгт амархан итгэдэг. Зүрх сэтгэлийн холбоотой асуудлыг их сонирхдог. Ийм хүний хайр дурлал болон харьцаа нь тун тогтворгүй байдаг.

6. Хөөрүү сэтгэлтэн
Сайн тал: Юмны эвийг олж чаддаг. Тайван, дөлгөөн, үнэнч, аливаад сэтгэлээсээ ханддаг, найдвартай. Гэр бүлийн уур амьсгалыг бүхнээс илүүд үздэг. Тэдэнд байгалиас хүч чадал заяасан. Хаана ч амьдарч зохицож чаддаг. Ийм хүмүүс сайн багш, сурган хүмүүжүүлэгч, зураач болдог.
Дутагдал: Консерватизмыг хэт баримталдаг. Ажил хэрэгч чанар дутагддаг. Нийгмийн амьдралд идэвхгүй ханддаг. Санхүүгийн талыг сонирхдоггүй. Хувийн амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Заримдаа цааш тэмүүлэхийг ч эрмэлздэггүй.

7. Туурвигч
Сайн тал: Өндөр мэдрэмжтэй, төрөл бүрийн юм сонирхдог, онцгой гойд оюун ухаантай нэгэн. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй боловч өөрийгөө эзэмдэж чаддаг. Гоо сайхны өндөр таашаалтай. Аливаа юманд чинь сэтгэлээсээ ханддаг. Өөрийгөө золиослохоос буцдаггүй. Гүн ухаан болон шинжлэх ухаанд өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Ийм хүн өөрийн зөн совингоороо асуудлыг шийдэж, бүгдийг халамжилж зохицуулж чаддаг.
Дутагдал: Юманд хэт бодитоор ханддаг. Гутранги үзэлд хэт амархан автдаг. Маш бардам зантай. Өөрийгөө илэрхийлэхдээ муу. Маш амархан гомдож түүнийгээ мартаж чаддаггүйн улмаас амьдралын хэв маягийг таашаан хүлээн авдаггүй. Тэдэнд хүнд хэцүү үед нь түшиг тулгуур болоод аваад явчих хүн дутагддаг.

8. Зохицуулагч
Сайн тал: Эрч хүчтэй, санасандаа хүрдэг. Ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авдаг. Ажилч хичээнгүй. Зовлонг даах тэсвэр хатуужилтай, болгоомжтой. Түүний хүч чадал нь үг үйлдэл хоёроор илэрхийлэгдэхээс гадна орчин тойрныхоо хүмүүсийг зохицуулан аваад явах чадварт оршдог.
Дутагдал: Хувиа хичээсэн, юманд хэт ашиг хонжоо харчих гээд байдаг. Огцом ууртай, ер айж ичдэгггүй, түрэмгийлэх дуртай. Бүдүүлэг байхаас нэрэлхдэггүй. Толгой эргэх амжилт гаргах эсвэл хэт бүтэлгүйтэх зэрэг аль нь ч түүний амьдралд тохиолдоно.

9. Тогтворгүй
Сайн тал: Идеалист хэв шинж ихтэй. Ариун шударга, хэзээд өөр бусдад туслахад бэлэн, нэлээд хатуужилтай, бүтээлч чанар эрч хүчтэй. Аливаа зүйлийг төгс болгох гэж чармайдаг. Өөдрөг үзэлтэй нэгэн.
Дутагдал: Ааш зан тогтворгүй, их юмыг шаарддаг. Хэт хувиа хичээсэн бас хэт романтик сэтгэлгээтэй. Өөрийнхөөрөө зүтгэдэг. Зарим тохиолдолд хүйтэн цэвдэг сэтгэлээр ханддаг. Түүнээс юу ч гарч болно.

Эх сурвалж: Тоон зурхай таны амьдралд

hehe

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (төгсгөлийн хэсэг)
Чөлөөт цаг | 2009 / 11 / 23
26-р бүлэг
Ханболд ятгасаар байгаад Соёлоог дагуулан аав ээж дээр нь зусланруу нь хамт явлаа. Удахгүй зуслан орох дөхөөд, гол явж ганц нэг юм угаая хэмээн гэрийнхэн ярилцаж байтал тэр хоёр очсон байжээ. Соёлоогийн ээж Ханболдыг хараад хөөр баяр дүүрэн болж мэнд усаа мэдэлцэн, Ханболд зориуд авч ирсэн бэлэг сэлтээ өгөн ээж хүү хоёр шиг л сууцгаана. Ээ хэлээд ирэхгүй манай энэ Соёлоо юу хэмээн ээж нь шогшрон, гал түлж шинэ цай хэмээн сүйд майд болов. Харин аав нь төдийлөн нүүр өгөх янзгүй тамхиа баагиулан, за хүү хаагуур сурч байгаад ирэв дээ хэмээн ёжлонгуй гэгч нь өгүүллээ.


Соёлоог гэрийн гадаа сүүдэрт сууж байхад Ханболд хойноос нь хөлсөө арчсаар гарч ирлээ, аавын шалгалтыг сандарч байж давлаа шүү хэмээн үглэсээр ирэх түүнийг хараад Соёлоогийн инээд хүрч элгээ хөштөл инээж орхив. Болж, өглөө их маяглаад хувцас сольж өмсөөд байсан юм, ингэж хөлсөө асгаруулах гээд л маяглаад байсан юм байгаа биз.

Тэр өдрөөс хойш Соёлоо Ханболд хоёр бие биенийхээ гэрээр ирэн очин амьдарсаар. Ханболдын өндөр настай ээж нь Соёлоог хараад бөөн баяр болж аль хэдийн бэр охинд тооцох болжээ. Ханболд нэг сар орчим амраад, удалгүй нэгэн яаманд ажилд орж, Соёлоотой хамт шинэ ажлын амжилтын төлөө хундага өргөн хэсэг найз нөхдийн хамтаар баярлаж амжсан байв. Удалгүй намрын шар өдрүүд эхлэж Соёлоо өөрийн ажлдаа шамдан, урсан өнгөрөх цаг хугацааг анзаарахыг ч хүссэнгүй ээ. Хааяа нэг Төгөлдөрийн тухай бодох боловч, өөрийгөө хүчлэн цааш элдвийг лавшруулан бодохоо зогсоож орхино. Тэгээд ч хажууд нь байнга Ханболд байж элдвийг бодох завдал ч үгүй байлаа. Нэг л мэдэхэд зургаан сар гаруй хугацаа өнгөрчээ. Ханболд тэр хоёр байр худалдан авч тусдаа гарахаар шийдэн, энд тэнд очин байр сонгон үнэ хаялцсаар бараг нэг сарыг өнгөрөөхөө шахав.Сүүлдээ ч бүүр ахин дахин явахаас залхах тийшээ хандаж байтал ашгүй аль алины сэтгэлд нийцсэн, үнэ нь боломжийн байр тааралдсанд туйлын их олзууран баярлаж, худалдан авахаар шийдээд Ханболдынх руу явж байлаа.

Хэдхэн өдрийн дараа нь байрныхаа ордероо авч бөөн баяр болон, найзуудаасаа тусдаа сэмээрхэн баяр хийе хэмээн хөтлөлцөн алхсаар, орох дуртай амттай хоолтой ресторанруу орохоор завдан дэргэд нь иртэл гэнэт Ханболд зогтусан зогсоход Соёлоо гайхан Ханболдруу харлаа. Ханболдын дийлсэн гайхуулсан, бардам мэт харцыг хараад тэр зүгт нь толгой эргүүлтэл, бас л тэр хоёрыг хараад зог туссан Төгөлдөр Уянгаа хоёрыг олж харлаа.

Төгөлдөр…Урдын адил төлөв түвшин, даруу зантайг илтгэсэн тайван амгалан царайтай тэрээр нэг гараараа Уянгааг түшин явж байлаа. Төгөлдөр Соёлоо хоёр өөрийн эрхгүй бие биеэ эгцлэн ширтэв. Ханболдын гарт атгуулсан Соёлоогийн гар жирсхийх мэт болсон нь тас атгасан Ханболдод мэдрэгдлээ. Ханболд Соёлоогийн гарыг атгасан хэвээрээ үг дуугүй рестораны хаалгыг зүглэн алхлав. Харин Соёлоог ширтэх Уянгаагийн харц нь зөөлөрч, найрсаг ч гэмээр болсон байгааг Соёлоо харж амжлаа. Уянгаагийн гэдэс нь үл ялиг томорч 3-4 сартай болов уу гэж багцаалдахаар жирэмсэн харагдаж байгаа нь өөрт нь тун ч их зохисон харагдаж байлаа. Ердөө дөрөвхөн сартай байна шүү дээ… Уянгаа хайртай хүнийхээ үрийг хэвлийдээ тээж баяр жаргал, итгэл найдвар, ирээйдүй гэрэлтэн гялалзсан нүдээр Соёлоог миний гэдсийг хараачээ гэсэн харцаар ширтэж байлаа.

Тэдний хэн нь хэнтэйгээ ч дуугарсангүй ээ. Төгөлдөр Уянгаагийн гарын зөөлөн түшсэн хэвээрээ зөрөн өнгөрөхөд Соёлоо өөрийн эрхгүй эргэн харлаа. Харин Төгөлдөр түүнийг л хүлээж байсан мэт өөдөөс нь зөөлөн инээмсэглээд, алгуурхан гэгч нь зөрөн өнгөрөн оджээ. Энэ инээмсэглэл урд нь Соёлоогийн гэрийг нь олохоор хаа байсан зусланд нь ирчихээд, түүнтэй цуг уулын оройд хамтдаа гарч инээмсэглэж байсан элгэмсэг, дотно бас хайр нэвт шингэсэн танил инээмсэглэл мөн байгааг Соёлоо зүрхээрээ мэдэрчээ. Бас сэтгэл нь амрах мэт санагдав. Удахгүй Ханболд тэр хоёр тусдаа гарч байрандаа орно, Төгөлдөрийн анхны хүүхэд нь ч бас төрөх нь. Гэхдээ дотоод сэтгэлдээ бие биеэ мартахгүй дурсан санаж, тэр дурсамж нь гэгээхэн бас дулаахан хайрын мэдрэмжийг мэдрүүлсээр байх болно гэдгийг хэн хэн нь харцаараа ярилцан ойлголцсон байлаа.

Ханболд ширээнд тухлан суугаад, Соёлоог эгцлэн удаан ширтлээ. Яасан бэ. Зүгээрээ, зүгээр л хармаар санагдаад. Соёлоо чиний нэр чинь хүртэл дуудахад хөөрхөн энхрий нэр шүү. Ай даа Соёлоо гэж сайхан нэр шүү… Соёлоо давхийн цочин Ханболдруу дүрлийн ширтлээ. Ханболд түүнийг анзаарсан шинжгүй гарыг нь зөөлөн илбэсээр. Соёлоогийн дотор уужран уртаар амьсгал авч, инээмсэглэн Ханболдруу харлаа. Тиймээ тэр энэ сонголтондоо харамссангүй ээ, зүүдний тэр нэгэн учрал нь зөвхөн Ханболдыг нь эргүүлэн дуудсан ч юм бил үү…