Monday, October 12, 2009

Дэлхийн 7-н гайхамшигийн нэг


Colosseum (coliseum) нь Flavian Amphitheatre гэсэн латин үгнээс гаралтай, Ромын эзэнт гүрний үед ба Flavia-гийн хаанчлалын үед байгуулагдаснаас ийнхүү нэрлэх болсон бөгөөд одоо Итали улсын нийслэл Ром хотын төвд байрлах асар том элипс хэлбэрийн задгай дээвэртэй цэнгэлдэх хүрээнлэн юм. Colosseum нь өмнө нь байгуулагдаж байсан задгай театруудаас тэс ондоо бөгөөд уулын налуу бэл дээр байгуулагдсан байгууламж юм. Элипс хэлбэртэй бөгөөд урт нь 189м, өргөн нь 156м, өндөр нь 48м эзлэн оршдог. Colosseum-г барих явцад чулуу, тоосго шохойноос гадна 300 орчим тн төмөр хавчаар орсон гэж үздэг. Одоо Colosseum-ийн урд хэсэг нь мөн зарим томоохон байгууламжууд нь газар хөдлөлтийн улмаас нурж сүйдсэн. Хойд хэсэг нь ерөнхийдөө бүтнээрээ хадгалагдаж үлдсэн.
Colosseum нь 87 000 үзэгчидийн суудалтай гэж түүхэнд тэмдэглэгдсэн боловч орчин үед 50 000 үзэгчийн суудалтай гэж тогтоогоод байгаа. Хамгийн урд эгнээнд сенаторууд, хамгийн сайн харагдах талбайд хаан суудаг ба дараачийн эгнээнд баячууд язгууртанууд тэрнээс дээшхи эгнээнд эгэл ардууд суудаг байжээ. Үзэгчид нь чулуун сандал дээр өөрсдөө олбогоо авч ирж суудаг байсан байна. Colosseum-д гладиаторын тулаанаас гадна олон нийтийг хамарсан гайхамшигтай жагсаалууд, үзүүлэн тоглолтууд бас болдог байсан байна. Мөн голдуу Африкаас авч ирсэн хирс, заан, усны үхэр, анааш, арслан, ирвэс, матар, тэмээн хяруул зэрэг амьтадтай тулалдах болон янз бүрийн үзүүлбэрүүд явагддаг байжээ.


1 comment:

  1. mun ene teatriin haana ch suusan taizan deer bolj bgaa zuil mash tod sonsogddog (ter yed medeej micrafon bgaagui), odoogiin teatruudaas buttseeree shal uur mash sain zohion bguulalttai barigdsan gj sonsson.

    ReplyDelete