Monday, December 14, 2009

Монголд хvн байна уу?-2

Эцэг тэнгэр, тэнгэр аав минь ийнхvv хэлж, хашгирч байна. Эх нутаг, нутаг ээж, эх газраа, ээжvvдийг тань хармаар байна. Харах гэхээр нvдийг минь єтгєн утаагаар хорсгож, нулимсыг минь гоожуулж юу ч харагдахгvй, тэр утаа чинь халхалаад байна. Одоо гоожих нулимс минь хvртэл багасч байна. Монголд хvн байна уу? Монголд хvн байна уу? гэж дахин дахин хашгирч байна. Энэ утаа, дэгдэмхий химийн хорноос чинь болж озоны давхарга минь цоорч бие маань муудаад хvндэрч байна. Миний Монголд хvн байна уу? Байна уу?

Эх дэлхий, дэлхий ээж минь Монголд хvн байна уу? гэж элгээ эмтэртэл мэгшин уйлж байна. Дэлхий ээжийг минь тамирдуулсан хамгаалалтгvй хєгжлийн сvйрлийн ємнє хvчин мєхєсдсєн, дэлхий ээж минь Монголд хvн байна уу? гэж нулимсаа мэлмэрvvлэн уйлж байна. Дэлхий ээж минь хvчин мєхєсдєхдєє халуурч, хэт єндєр халуурснаас заримдаа солиордог боллоо. Халуун нь єндєрт гарахдаа тэвчиж, ядан мєсєн далайгаа хайлуулж, мєнх цастай уулсынхаа цасыг хайлуулж, булаг шанд, гол мєрєн нуураа ширгээж, судсаар гvйх усаа алдаж амь тэмцэх, дэлхий ээж минь хvнд байдалд орохдоо єрєвдєлтэйгээр миний Монголд хvн байна уу? гэж уйлж байна. Гэхдээ дэлхийн дулаарал гээд хэнэггvй алхах хэн нэгэнд буруу єгєєгvй ээ. Дэлхий ээж минь.

Эх газар, газар ээж минь Монголд хvн байна уу? гэж эцсийнхээ хvчийг шавхан тэвчиж байна. Газар ээж минь арьсаа уурхайн хvнд техникээр яруулж байхдаа, єєрийнхєє тэнэг хvvгээр євчvvлж байхдаа, єєрийнхєє тэжээлтэй бvхнийг алдаж байхдаа эцсийнхээ хvчийг шавхан Монголд хvн байна уу? гэж цєхєрч байна. Єєрийнхєє хєшєєг єєрєєсєє хэдэн зуу дахин томоор, алтаар босгох гэж байгаа юм шиг шуналтнаас, vхэхдээ доллар гээчийг дэвсэж, бас тvvгээр биеэ ороож хучих гэж байгаа мунхаг сэтгэлтнээс, газар ээжийгээ авраачээ гэж шvд зуун Монголд хvн байна уу? гэснээ, миний Монголд хvн байгаа, удахгvй ирнээ гэж газар ээж минь хvлээж байна.

Эх орон тань Монголд хvн байна уу? гэж дуудаж байна. Эх орны минь ихэнхийг гадныханд лизенц нэрээр худалдаж, Монгол эх орон биш харийнхны лизенцийн орон болжээ. Монгол эх орны минь хилийн дотор дахин лизенцэт улс аль хэдийн хилээ тогтоожээ. Монгол хvн гишгэх газаргvй болж, єєрийнхєє эх нутагтаа цагаачид гэж хэлэгдэх ирээдvй ойрхон болжээ. Энэ vед эх орон минь миний ухаантай хvvхдvvд Монголд бий шvv. Та нар минь хаана байна аа? Монголд хvн байна уу? гэж эх орон тань сураг тавин харуулдан дуудаж байна

Эх нутаг минь Монголд хvн байна уу? гэж аврал гуйж байна. Эрдэнэ толгой, Овоот толгой, Оюу толгой, Олон толгой, Таван толгой гээд дандаа толгойг нь. Эрдэнэтийн овоо, Тємєртэйн овоо, Баян овоо гээд овойсон бvхнийг нь толгой болгоныг нь гадныханд бэлэглэж байхад нь эх нутаг минь Монголд хvн байна уу? гэж авраач ээ гэж аврал эрж байна. Толгойгvй бие, хєл гэж сонссон уу? эх нутгийн минь толгойг алдах юм бол дараа нь Хэнтийн нуруу, Хангайн нуруу, Алтайн нуруу гэх мэт бvх нурууг нь авах нь гарцаагvй. Эх нутгийн минь ухаант хvмvvс байгаа. Та нар минь сэрээчээ. Монголд хvн байна уу? гэж эх нутаг, нутаг ээж минь бачимдаж байна.

Эх байгаль, байгаль ээж минь, Монголд хvн байна уу? гэж аврал эрэн, амь тавьж байна. Байгаль ээжийнхээ vсийг нь би, ой мод євс ургамал гэж vздэг ээ. Байгаль ээж минь єєрийнхєє vсийг тvймэрдvvлж шатаалгахдаа, туг тугаар нь зулгаалгахдаа, хамаг ан амьтандаа дайн зарлуулан алуулж, хилийн чанадад алдахдаа амь тавьж байна. Монгол хvний ундаалах ус гол мєрнєє ширгээсэндээ, эд, ашгийн хойноос ээжийгээ єгєхєєс буцахаа байсан тэнэгvvдэд хvчиндvvлэн доромжлуулахдаа Монголд хvн байна уу? гэж Монголчууд та биднээс амь гуйж байна.

Эх хvмvvн, Монгол хvн єєрєє Монголд хvн байна уу? гэж тусламж эрэн хайж байна. Монголчуудыг бvсээ чангалаарай гэхэд нь чангалсаан, чангалсан. Элгээр нь хэвтvvлнэ гэхэд хэвтсээн. Одоо архинд орцгоо, гэж єдєр шєнєгvй архи сурталчилахад нь архинд орсоон. Харь оронд очиж зарц хий, тэгвэл амьдрал чинь сайжирна гэхэд хэлснээр нь л хийсэн. Монгол хvн хулгайчаараа дуудуулж, оюуны хоосролтой, траншейнийх гэдгээрээ гадныханд цоллуулж, хамгийн буурай хєгжилтэй орны тоонд эрэмбэлэгдэхдээ Монголд хvн байна уу гэж хэлээгvй ээ. Харин одоо энэ чигээрээ хаашаа яваад байгаа нь мэдэгдэхгvй болсон vед совингоороо арга зам хайж эхлэхдээ, Монголчуудын сэтгэхvй сэргэсэн vедээ Монголд хvн байна уу? гэж сураг тавин хайж байна.

Ээж минь, Монгол ээжvvд минь, Монголын ухаалаг эрсийн эхнэрvvд Монголд хvн байна уу? гэж хэлээгvй ээ. Монголд миний хvv байгаа гэж хэлж байна. Ээжvvд минь хvvдээ итгэж байна. Хvvгээ ухаарахыг хvлээж байна. Євєг дээдсийнхээ генийг авчирч, хvvгийнхээ ген нь сэргэхийг харуулдаж байна. Миний хvv Монголын ирээдvйд, дэлхийд гайхамшгийг бvтээнэ гэдгийг мэдэж байна. Хvvгээ Монголд хvн байлгахын тулд чадах бvхнээ хийж байна. Миний хvv агуу шvv гэж єглєє бvр цайныхаа дээжийг єргєж байна. Дэлхийн соёл иргэншлийн мухардлаас миний хvv дэлхийг аварна гэж хvvгээ єсгєн, боловсруулж байна. Тиймээ. Аав ээжvvд минь Монголд миний хvv байгаа, гэж хэлж байна. Миний хvvхдvvд аав, ээжvvдийгээ ДЭЭДЭЛЖ, аав, ээжvvдийнхээ хайрын доор НЭГДЭГТVН гэж УРИАЛЖ байна.

Тиймээ, Монголчууд, Монгол хvн аав, ээждээ хайртай.
Тиймээ, Монголд хvн байсан, байна, байх ч болно, байх ч ёстой.

ХОРВООД АМЬДРАХ ГАНЦХАН БОЛОМЖ, ХАРИН ЯАЖ …

No comments:

Post a Comment