Thursday, December 17, 2009

Хөрөнгийн үнэлгээ хийхээр 134 байгууллага эрх авчээ

Сангийн сайдын 2009 оны есдүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар байгуулсан эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд удирдлагад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дотоод аудитын зөвлөл хоёр дахь удаагаа хуралджээ. Энэ үеэр яамны Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газраас Санхүү, эдийн засгийн чиглэлээр олгож байгаа тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн тайланг хэлэлцсэн аж. Сангийн сайдын тушаалаар 2009 оны байдлаар санхүү, эдийн засгийн чиглэлээр 196 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах эрх олгосон байна. Эдгээр нь аудитын үйл ажиллагаа эрхлэх, үнэт цаас үйлдвэрлэх, эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, хөрөнгийн үнэлгээ хийх гэсэн дөрвөн чиглэлээр эрх авсан байна. Нийт зөвшөөрөл авсан 196 иргэн, хуулийн этгээдээс 134 нь хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр зөвшөөрөл авсан гэсэн дүн гарсан байна. Харин үнэт цаас үйлдвэрлэх эрхийг тав сугалаа гаргах эрхийг дөрөв, аудитын үйл ажиллагаа эрхлэх эрхийг 53 байгууллага тус тус авсан байна.

No comments:

Post a Comment