Thursday, December 17, 2009

Нийгмийн даатгалынхан өрөө барагдуулж амжихгүй нь

Энэ онд нийслэлийн хэмжээнд 182 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын орлого төвлөрүүлж, 188 тэрбум төгрөгийн зардал гаргахаар төлөвлөжээ. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 160 тэрбум төгрөгийн орлого оруулаад байгаа ажээ. Байгууллага аж ахуйн нэгжүүд шимтгэлийн орлогоо цаг хугацаанд нь төлөхгүйгээс өр үүсчээ. Шимтгэлийн өрийн хэмжээ 10 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд нийгмийн даатгалын байгууллагууд хичээж ажиллаад ч энэ өрийг шинэ оны өмнө барагдуулж амжихгүй гэдгийг мэргэжилтнүүд өгүүлж байна. Нийслэлийн нийгмийн даатгалын сангаас сар тутамд 14-15 төгрөгийн зарлага гаргадаг. Үүний 10 гаруй тэрбумыг  тэтгэвэрт, 3-4 тэрбумыг  эрүүл мэндийн даатгалд, нэг тэрбумыг  ажилгүйдэл, хоёр тэрбумыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжид зарцуулдаг байна.

No comments:

Post a Comment