
Энэ нь тvvхнээ Хиагтийн хэлэлцээр хэмээн алдаршсан хэлэцээр бєгєєд уг хэлэлцээр 1914 он наймдугаар сараас 1915 оны зургадугаар сар хvртэл он дамнан 10 сар vргэлжилсэн юмаа. vvнээс нь харахад ямархуу хэрvvл уруултай сунжирсан хурал болж байсан нь нь ойлгогдох биз ээ. Монгол хvчирхэг байх нь Орос Хятадын аль алинд нь ашиггvй. Оросын хувьд Монголд Буриад, Халимагийг алдчихгvй .
Харин Хятадын хувьд улаан цайм Монголыг тусгаар тогтнолоосоо татгалзахын тулгаж байлаа. Энэ vед євєрмонголын 49 хошууны 35 нь Богд хаант Монгол Улстай нэгдэх хvсэлтээ гаргаад байсан нь Хятадад мэдээж таалагдаагvй нь ойлгомжтой. Монголын хувьд тусгаар тогтнолоо хvлээн зєвшєєрvvлэх болж єгвєл буриад, халимаг, євєрмонголыг нэгтгэчих бодолтой байсан биз ээ. Гэвч ядуу буурай монголчуудын хvсэл даанч биелэсэнгvй. Хиагтын хэлэлцээрээр Монгол Улсыг автономит улс хэмээн зарлаж /тусгаар улс гэдэг ангилалд арай орохгvй/ дотоод аливаа асуудлаа єєрсдєє мэдтvгэй. Харин гадаад аливаа асуудлыг Думдад иргэн улсаас заавал бvр заавал асууж байж шийднэ.
Мєн гадаад улс руу явуулах албан бичиг дээр Думдад иргэн улсын он тооллыг хэрэглэж байна Думдад улсаас Хvрээ, Улиастай, Ховд зэрэг хотод хятадын засгийн газрын тєлєєний тvшмэлийг тус бvр 50 цэргийн хамт суулгана гэх мэтийн илт дээрэнгvй заалтуудыг баталж амжсан байна. 1921 онд бидний нэрлэдгээр ардын хувьсгал ялж 1924 онд vндсэн хуулиа баталж Бvгд найрамдах улсаа тунхаглаж , нийслэлээ зарлаж одоо л нэг улс шиг улс боллоо хэмээн хєлсєє арчин амсхийжээ. Гэтэл ардын хувьсгал ялахад амь хайргvй туслаж байсан шинэ залуу зєвлєлт холбоот улс маань цагаан хаант орос улс тээр жилийн хавар яалаа тvvн шиг Монголчуудыгаа араар нь тавьж 1924 оны тавдугаар сарын 31-нд хятад улстай гэрээ байгуулж гадаад Монгол бол думдад иргэн улсын нэгэн хэсэг газар гэдгийг Зєвлєлт холбоот улс хvлээн зєвшєєрнєє, Монгол дахь хятадын бvрэн эрхт байдлыг бид хvндэтгэнэ гэсэн заалт бvхий гэрээ байгуулжээ.

Сахалт Сталиний энэ болзлыг тавьсан шалтгаан нь Монголчуудад элэг зvрхнээсээ хайртайгаас илvv гарын дор vгэндээ ордог улс хойд зvгт хэрэгтэй гэж vзсэн боловуу. Энэ асуудалд АНУ, Англи хоёр нааштай хандаж генерал Иссмус Чанкашигээр зєвшєєрvvлэх хэрэгтэй хэмээн vзэж ерєнхийлєгч Рузвелт тэрхvv асуудлыг єєртєє хариуцуулж авсан байна. Илvv юм нуршилгvйгээр дурдахад АНУ, Орос хоёр хятадад хандан “ танай улс одоо тун vймээн самуунтай байна. Та нар яагаад ч зохицуулж чадахаасаа єнгєрлєє, танай нутгийн зарим нь Японы мэдэлд зарим нь хэсэг генералуудын мэдэлд байна. Бид та нарт тусалмаар л байна. Та нар харин Монголыг хvлээн зєвшєєрчих тэгэхгvй бол Оросууд Японтой байлдахгvй танайд туслахгvй гээд байна” гэж ятгасан бололтой байдаг.
Гэтэл нь хятадууд “ та нар юу яриад байна аа Монгол чинь манай нэг хэсэг шvv дээ. Тэдний зарим ноёд нь албад иргэдээ дагуулж манай руу орж ирээд та нар минь яаваа. Биднийгээ орхиод гээд уйлаад байдаг шvv дээ” гэх ухааны юм ярьсан байна. Нєгєє хоёр нь ч ” чи битгий залаад бай. юу гэж тийм юм байдаг юм” гэсэн байлгvй. Тэгээд “за ер нь ингэж хэдvvлээ маргаж байхаар Монголчуудаас єєрсдєєс нь асууя. vнэхээр бид хятадтай нийлнэ гэвэл та нар Монголчуудыгаа аваарай “гэж тохиролцоод 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улс даяар бvх нийтийн алдарт санал асуулга явагдаж монголчууд 483291-vvлээ санал єгч 100 хувь тусгаар тогтнолынхоо тєлєє саналаа єгчээ.

No comments:
Post a Comment