Sunday, December 13, 2009

Дэлхийн хамгийн үнэтэй цүнх

1. Platinum handbag

Ginza Tanaka
2.000.000$
Японы загвар зохион бүтээгч Гинза Танакагын платинумаар хийсэн энэ цүнхэнд ойролцоогоор 2000 ширхэг алмас эрдэнэ орсон юм байна.


2. Diamond Forever
CHANEL
261.000$
Энэ цүнхийг нэгэнтээ олоод авсан хүн буцаахад хэцүү. Энэхүү цүнхэнд 3.56 каратын 334 ширхэг алмааз шигтгэсэн юм. Мөн 18 каратын цагаан алтан тоноглолтой бөгөөд урт оосор нь ч цагаан алтаар хийгджээ. Ердөө 13 ширхэг байдаг.





3. Crocodile bag
Hermes Matte
120.000$
Матрын арьсан энэ цүнхны бүх тоноглолуудыг цагаан алтаар хийж 10 кратын алмаз эрдэнээр чимэглэсэн.




4. Cleopatra
Lana Mark
100,000$
Жил бүр Marks фирм Cleopatra гоёлын цүнх хийдэг. Энэ жилийн маш цөөхөн хийгдсэн загвар нь металл саарал өнгийн матрын арьсаар бүтээгдсэн бөгөөд 1500 ширхэг хар цагаан өнгийн үнэт чулуу болон 18 каратын цагаан алтаар чимэглэгджээ.





5. Precious Rose


Leiber

92.000$

Гайхалтай цэцгийн хэлбэр бүхий энэхүү цүнхэнд нийт 42.56 карат бүхий 1016 алмааз, 1169 ширхэг ягаан сафир, 800 ширхэг тормалина хэмээх эрдэнийн чулуунууд оржээ. Ердөө л ганцхан хувь байдаг.


6. Tribute Patchwork
Louis Vuitton
45.000$
Louis Vuitton брэндийнхээ илэрхийлэл болсон 15 өөр хээг зүйсэн энэ босоо цүнх шүүмжлэл, магтаалын аль алинд өртсөн юм. Энэ цүнхийг Америкт дөрвөн ширхгийг зарсан. Харин Европ, Азид байдаг Louis Vuitton-ы салбар дэлгүүрүүдэд 20 ширхэг байгаа гэнэ.



7. Selleria
Fendi
38.000$
Тансаг хэрэглээ болсон ховор ангын арьсаар бүтээсэн энэ цүнхийг захиалгаар хийдэг юм. Энэ цүнх өдөр тутмын хэрэглээний түрийвч, түлхүүр, гар утас, гоо сайхны жижиг цүнх зэргийг багтаах хангалттай зайтай.


8. Gadino
Hilde Palladino

38470$

Норвеги дизайнер Хилди Палладиногийн матрын арьсан цүнх бүсгүйчүүдийн харааг булаахаар загвар биш. Гэхдээ цагаан алтан дээр шигтгэсэн 39 ширхэг алмаазыг хараад дурлахгүй гэж үү.<

No comments:

Post a Comment