Monday, December 14, 2009

Бидний мэдэхгvй эх орон минь-2

Энэ намар Зvvнбаянгийн Дайчин чайна компанийн vйлдвэр болон нефть олборлолттой УИХ-ын гишvvн Зандаахvvгийн Энхболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн очиж газар дээр нь танилцаад ирсэн. Тэд нар ямар хєєрєє гаргасныг би сайн мэдэхгvй байна. Ард тvмэн ч сайн мэдээгvй. Ухаантайхан шиг тєр засагтай бол хятадуудаас лицензээ аваад хуучин vйлдвэрээ сэргээгээд ажиллаж болмоор юм. Гэтэл хоёр тэрбум ам.доллараар нефть боловсруулах vйлдвэр Дарханд байгуулахаар хєєцєлдєж яваа хэсэг хvмvvс дуулдаж байгаа. Бараг тэр нь бvтэж байгаа гэсэн. Бэлээхэн vйлдвэр байсаар байтал хоёр тэрбум ам.доллараар vйлдвэр байгуулахаар явж байдаг манайхан шиг гажиг улс байдаг болов уу. Яаж ч бодсон хуучин vйлдвэрээ сэргээхэд арай хямд байх болов уу эсвэл єєр шалтгаан байна уу.Энэ бvхэн тодорхой бус байсаар байна.

Нэгэн зvйл: Дундаж зууны дундаас европын орнуудын дунд хєлєг онгоц vйлдвэрлэж нэг нэгнээсээ єрсєн шинэ газар нутгийн колончилох социалист уралдаан єрнєж байжээ. Нэг далайгаар аялах дуртай нєхєр хаандаа бараалахаад, их хаантан минь ээ. Би танай улсын хамгийн сайн далайчин байна. Та намайг таньж байгаа биз дээ. Надад 30 хєлєг онгоц, 300 далайчин єгєєч. Би баруун зvг рvv явъя. Тєє тэр хавьд алт эрдэнэсээр дvvрэн шинэ газар орон байгаа. Бид бушуухан тэнд очиж єєрийн болгож авахгvй бол испани , португалчууд очих гээд байна гээд панаалдаж байгаад хvссэнээ гаргуулж аваад гараад шидчихдэг байсан шиг байгаа юм. Тэдгээрийн зарим нь замдаа vхэж vрэгдээд зарим нь далайн дээрэмчин болоод хєєрхий эрх биш нэг хэсгийнх нь хичээл зvтгэлээр газар зvйн шинэ шинэ нээлтvvд бий болж шинэ шинэ газар орон нээгдэж байсан нь vнэн. Гэхдээ ёстой л манайхны хэлдэгээр малгай тавьбал манайх гэгчээр тvрvvлж очсон нь тухайн газраа эзэмшиж колончилдог байсан нь XX зууныг хvртэл vргэлжилжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тухайн vедээ арай дєнгvvр ухаантай гэсэн хэсэг нєхдvvд уулзалдаад НvБ гэж байх ёстой гээд байгуулжээ. Энэ байгууллагаараа дахин Гитлер шиг нєхєр гарч ирвэл хэрхэн тэмцэх вэ гэх мэт дэлхийн шинжтэй асуудлуудыг хэлэлцэж шийддэг болсон байна. Эдгээр шийдвэрvvдийн дотор хяналтгvй зохион байгуулалтгvй явж ирсэн далайн тээврийн асуудлыг шийдвэрлэж Олон улсын далайн тээврийн конвенцыг баталсан байна.

Бидний мэдэхгvй баримт: Саявтархан сонин уншаад сууж байтал хэнд анзаарагдахгvй жижигхэн мэдээ гарсан байлаа. Монгол Улсын далбаа бvхий хєлєг онгоц Хойд солонгос руу их хэмжээний галт зэвсэг тээвэрлэж яваад баригдсан тухай мэдээлжээ. Иймэрхvv тєрлийн мэдээг сvvлийн гурав дєрвєн жилийн хугацаанд хоёр гурван удаа уншсан санагдана. Гол утга нь ерєєсєє ижилхэн. Єєдтэй юм ер дуулдахгvй Монгол Улсын далбаа бvхий хєлєг онгоц хар тамхи зєєлєє, хууль бус наймаа хийлээ , баригдлаа зугтаалаа. гэсэн мэдээнvvд байдаг. Тэр хєлєг онгоц дээр нь vзээд єгєе гэсэн ч Монгол байтугай ядахдаа Монголтой тєстэй хvн байдаггvй юм шиг байгаа юм. Магадгvй тэдгээр далайчдын дийлэнх нь Монгол гэдэг улс хаана байдгийг мэддэггvй гэдэгт би итгэлтэй байна. НVБ-аас гаргасан Далайн тухай хуулиар гадаад их далай болбоос даян дэлхийн ард тvмний бvх нийтийн ємч бєлгєє.

Тvvнийг бvх дэлхийн ард тvмэн ижил тэнцvv ашиглана. Далайд гарцтай гарцгvй бvхий л улс орнууд далайд тєдий тооны хєлєг онгоцтой байна гэсэн заалттай. Зарим хєгжингvй орны хєлєг онгоцны лимит нь хэтрээд харин Монгол мэтийн орон нь далайд хєлєг онгоц гаргах эрхтэй атлаа нэг ч хєлєг онгоцгvй байдаг байна. Иймээс бусад лимит хэтэрсэн орнууд буурай улс орныхоо эрхийг худалдах буюу тvрээлэж авдаг байна. Ялангуяа хууль бус далайн тээвэр хийх сонирхолтой улсууд бусад орны далбааг тvрээслэх сонирхолтой байдаг байна. Нэгэнт Монгол улсын далбаа учраас манайхаас зєвшєєрєл авч таараа. Гэтэл энэ зєвшєєрлийг хаанаас хэн гэгч хаанахын ямар улсад ямар шалгуур vндэслэж олгоод хэдэн тєгрєг олж тvvнийхээ хэдийг нь єєрєє аваад хэдийг нь улсдаа єгч байгаа нь нууц байсаар байна.

No comments:

Post a Comment