
-Дэлхийд хамгийн өндөр үнээр бүтсэн кино бол “Титаник” хэвээр байгаа бөгөөд уг киног хийхэд 200 сая гаруй ам. доллар зарсан байна.
-Дэлхийн хамгийн үнэтэй реклам. 2002 онд “Пепси” компани өөрийн бүтээгдэхүүнийг рекламдахаар поп дуучин Бритни Спирсийг урьжээ. Нэртэй ундаа үйлдвэрлэгч тус компани 90 секундийн рекламд 7,53 сая доллар зарцуулсан байна.
-Дэлхийн хамгийн их мөнгө гаргасан аялал. Америкийн бизнесч Дэнис Тито, ӨАБНУ-ын компьютерын саятан Марк Шаттлворд нар Олон улсын сансрын станцад очихын тулд тус бүр 20 сая ам. доллар төлжээ.
-Дэлхийн хамгийн их мөнгө зарсан сонгуулийн кампанит ажил. 2001 онд Нью-Йорк хотын даргын албан тушаалд өрсөлдсөн Майкл Блумберг энэ амжилтыг тогтоожээ. Түүний төлөө санал өгсөн 744 мянга 757 хүн тус бүр түүнийг 86,10 евро гаргахад хүргэсэн байна.
-Дэлхийн хамгийн өртөг ихтэй хот. Токио шиг амьжиргааны өртөг ихтэй тийм газар хаана ч байхгүй.
-Хамгийн үнэтэй гутал. Өндөр өсгийтэй үнэхээрийн үнэт гутлыг алдарт эрднийн дархан Стюарт Вайцман урлажээ. 642 ширхэг бадмаараг эрдэнээр чимсэн энэ гутал 1,6 сая еврогийн үнэтэй гэнэ.
No comments:
Post a Comment